СпортСПОРТ

Энэтхэгийн лигийг оноогоор тэргүүлсэн Б.Батсуурь “SG HAWKS" багтаа эргэн нэгджээ

Монголын Волейболын шигшээ багийн тамирчин ОУХМ Б.Батсуурь Энэтхэгийн дээд лигийн шилдэг багуудын нэг "Ahmedabad Defenders" багт тоглож байсан юм. Тус лигт ОУХМ Б.Батсуурь сайн тоглолтоо үзүүлж Энэтхэгийн лигт довтолгоогоор 50 оноо авч тэргүүлж байсан.

Тэгвэл өнгөрсөн лхагва гарагт болсон Монголын волейболын дээд лигийн “SG HAWKS" болон “DARKHAN MOGULS” багуудын тоглолтод оролцжээ. Энэтхэгийн лигээс Б.Батсуурийг нэгтгэсэн “SG HAWKS" баг улирлын эхний тоглолтоо ялагдал хүлээсэн юм. Дээд лигийн энэ улиралд Б.Батсуурь “SG HAWKS" багийн ахлагчаар ахин тоглохоор болсон аж.

“SG HAWKS" баг 2025-2026 оны улиралд Венесуэл Улсын тамирчин Ivan Fernández нэгтгэсэн. Мөн Япон Улсын дасгалжуулагч Кожи Цүзүрабара энэ улирал "SG HAWKS" багийг удирдахаар болсон.

Ташрамд, дээд лиг эхлээд удаагүй байгаа бөгөөд албан ёсны нээлтийн үйл ажиллагаа тоглолт энэ сарын 8-нд эхлэх юм. Энэ улирлыг "Ховд ижил алтай" баг болон "Khuvsgul Seven Stars" багуудын тоглолтоор нээнэ.

Түүний дараагаар албан ёсны нээлтийн үйл ажиллагаа 16 цагт эхлэх бөгөөд 17:30 цагт "Төв Миг" баг болон "MegaStars" багуудын тоглолтоор үргэлжлэх аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Лувсанпэрэнлэй

МУБИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2025 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Соёл урлаг, Нийгмийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button