Top StoriesЭДИЙН ЗАСАГ

Дуулиант хэлцэл: "Рио Тинто" төмрийн хүдрийн уурхайгаа Чайналкод өгснөөр Австралийн төсөвт 10 тэрбум ам.долларын алдагдал үүснэ

Хоёр долоо хоногийн өмнө "Рио Тинто" компани Хятадын Чайналко компанийн эзэмшлийн 11 хувийг бууруулах, ингэхдээ хөрөнгө эргүүлэн худалдан авах буюу стратегийн шинэ своп хэлцлүүд хийгдэх яриа гарч эхэлсэн билээ. Энэ нь Чайналко компанийн хувьд "Рио Тинто"-гийн уул уурхайн зарим төсөлд түншлэлийн хэлбэрээр эзэмшил авах сонирхлыг илэрхийлж, үүнд нь Монголын Оюу Толгой уурхай багтаж магадгүй гэх таамаг хөвөрсөн юм.

Харин Хятадын Чайналко компанийн зүгээс дэлхийн уул уурхайн хамгийн том тоглогчдын нэг "Рио Тинто" компанийн Африк дахь төмрийн хүдрийн төслийн бүх эзэмшлийг авахаар болж, уг шийдвэриг дагасан хариу нөлөөлөл нь дэлхийн уул уурхайн салбарынхны анхаарлын төвд орох болов.

Африк дахь "Рио Тинто"-гийн Симанду төмрийн хүдрийн уурхай нь жилд 60 сая тонн төмрийн хүдэр нийлүүлэхээр төлөвлөсөн нь дэлхийн зах зээл дээр Австралийн гол экспортын бүтээгдэхүүний үнийг бууруулж, улмаар улсын төсвийнх нь орлогыг 10.5 тэрбум ам.доллараар бууруулах эрсдэлд хүргээд байна.

Рио Тинто компани өөрсдийн албан ёсны хуудаст өөрсдийн бүх эзэмшлийг Хятадын Чайналко компанид худалдах тухай урьдчилсан хэлэлцээрт гарын үсэг зурсан талаараа мэдээлсэн юм. Энэхүү “Heads of Agreement” буюу урьдчилсан хэлбэрийн тохиролцоо нь гэрээний гол нөхцөлүүдийг тодорхойлсон бөгөөд талууд ирэх зургаан сарын дотор албан ёсны гэрээ байгуулахаар зорьж буй. Рио Тинто компани уг гэрээний хүрээнд 1.1–1.3 тэрбум ам.долларын төлбөр авах бөгөөд энэ нь төслийн хөгжлийн явц, үе шаттай холбоотойгоор хуваарилагдана. Анхны төлбөрийг үйлдвэрлэлийн арилжааны эхний үе шатнаас буюу бүтээгдэхүүн борлуулалт эхэлмэгц, олборлосон хүдрийн нэг тонн тутмын суурь үнэлгээнд үндэслэн хийхээр төлөвлөжээ.

Гвиней улсад хэрэгжиж буй 35 тэрбум ам.долларын үнэлгээтэй Симандугийн уул уурхайн төсөл нь дэлхийд төмрийн хүдэр олборлолтоор тэргүүлэгч Баруун Австралийн Пилбара бүс нутгийн ноёрхолд томоохон сорилт учруулж байгаа бөгөөд тус улсын Сангийн сайд Жим Чалмерсын төсвийг тэнцлийн ажлыг хүндрүүлэх төлөвтэй байна.

“Симанду уурхайг Австралийн төмрийн хүдрийн салбарын онцгой орд буюу амин чухал хэсэг гэж удаан хугацаанд үзэж ирсэн талаар Эдийн засагч, төсвийн шинжээч Крис Ричардсон хэлж байсан билээ. “Ямар ч тохиолдолд энэ төсөл үнийг болон супер ашгийг бууруулна” хэмээн тэр нэмж онцлов.

Симанду уурхай 2028, 2029 он гэхэд бүрэн хүчин чадлаар ажиллаж, жилд 60 сая тонн хүдэр олборлох төлөвлөгөө гаргажээ. Үүнтэй зэрэгцэн Сингапурт төвтэй Winning консорциумын хөрш уурхайн төсөл мөн жилд 60 сая тонн хүдэр үйлдвэрлэж эхлэхээр болсон.

Эдгээр шинэ нийлүүлэлтүүд төмрийн хүдрийн дэлхийн зах зээл дээрх үнийг хойш чангаах төлөвтэй байна. Шинжээчдийн таамаглаж буйгаар нэг тонн тутмын үнэ 5 жилийн дотор 12–30 ам.доллароор буурна гэж тооцоолж буй. Одоо нэг тонн нь дэлхийн зах зээл дээр 103 ам.долларын ханштай. “Citibank”-ны урт хугацааны таамаг 85 ам.доллар, харин “RBC Capital Markets” компанийн тооцооллоор 2028 он гэхэд 75 ам.доллар хүрч буурна гэжээ.

Сүүлийн 20 жилийн турш түүхий эдийн өндөр үнэ төсвийн орлогыг дэмжиж ирсэн. Төмрийн хүдрийн үнэ нь “BHP”, “Fortescue” зэрэг олборлогч аваргуудын ашигт нөлөөлдөг бөгөөд энэ нь төрийн корпорацийн татварын орлогын гол эх үүсвэр болдог билээ.

Австралийн Татварын Албаны мэдээллээр, 2023–2024 онд уул уурхайн компаниуд нийт аж ахуйн нэгжийн татварын талыг дангаараа бүрдүүлсэн байна.

Сангийн яамны 2025–2026 оны төсвийн тооцооллоор, төмрийн хүдрийн үнэ нэг тонн тутамд 10 ам.доллараар буурахад татварын орлого 4 жилийн хугацаанд 3.5 тэрбум ам.доллароор, харин 30 ам.доллароор буурахад нийт 10.5 тэрбум ам.доллараар багасна гэж тооцжээ.

Төсвийн урьдчилсан тооцоогоор дараагийн 10 жилд алдагдал үргэлжилж, 2035–2036 онд л ашигтай баланс гарах төлөвтэй байна.Симанду уурхай 2028–2029 онд үйлдвэрлэлээ эхлүүлэхээр төлөвлөгдсөн бөгөөд Сангийн яам одоогийн төмрийн хүдрийн үнийн бууралтыг ирэх дөрвөн жилд төсөвт хэрхэн нөлөөлөхийг л тооцоод буй. Иймээс Симандугийн бодит нөлөө нь тухайн үед төмрийн хүдрийн зах зээлийн нөхцлөөс хамаарах юм.

Ричардсоны хэлснээр, Сангийн яамны валютын ханшийн нөлөөг тооцдог аргачлал нь үнийн уналтыг нөхдөг тул бодит алдагдал 10.5 тэрбум ам.доллароос ч өндөр байж болох аж.

Тэрбээр хэлэхдээ, “Симандугийн нэмэлт нийлүүлэлт болон Хятадын эрэлт сулрах хандлага аль аль нь нийлээд төмрийн хүдрийн үнэд дарамт учруулна” гэдгийг онцолсон юм.

“Дэлхий бидэнд асар их орлогоор мөнгө цутгаж байсан тэр ид шидийн үеийн төгсгөл ирж байна. Симанду бол үүний тод илэрхийлэл” гэж Ричардсон хэлэв. “Хятадын хурдацтай өсөлт нь түүхэнд урьд өмнө байгаагүй үзэгдэл байсан. Асар олон хүн амтай атлаа хөгжлийн хэмнэл нь маш хурдан, мөн хүнд үйлдвэрлэлд төвлөрч байна” хэмээн нэмж хэлэв.

Betashares компанийн ерөнхий эдийн засагч Дэвид Бассанесийн хэлснээр, төмрийн хүдрийн үнэ олборлолтын өртөгтэй тэнцэх хүртэл төсөв буурна гэж үзэж байгаа аж.

2025 оны 3-р сарын Австралийн холбооны төсөвт төмрийн хүдрийн үнэ нэг тонн тутамд 60 ам.долларт хүрнэ гэж таамагласан бөгөөд тухайн үед 104 ам.доллар байв. Энэ нь Хятадын эрэлт буурах, Симанду зэрэг уурхайгаас нийлүүлэлт нэмэгдэхийн хэрээр үнийн уналт гарахыг урьдчилан тооцсон байсан гэсэн үг.

Гэхдээ Сангийн яамны эдгээр таамгууд нь хэт болгоомжлол гэж зарим шинжээчид шүүмжилдэг. Бассанесийн хэлснээр, ийм болгоомжлолын тооцоолол нь засгийн газарт бодит орлого илүү гарахад төсвийн амжилт мэтээр харагдуулах оролдлого болдог.

Түүний үзэж буйгаар, Симанду уурхайн үйлдвэрлэл яг хэзээ эхлэхээс шалтгаалан, Сангийн яамны төмрийн хүдрийн үнийн болгоомжлолын тооцоолол нь бодит байдалд нийцэх үе ирж тун магадгүй байна.

Эх сурвалж: Financial Review

Ц.ТАМИР

Холбоотой мэдээллийг хавсаргаж байна

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Нэргүй
Нэргүй

Манай улс эх орныхоо эрх ашгийн төлөө хэзээ ажилладаг болох вэ????

mongol
mongol

manaihtai geree hiihiin umnu dandaa iim medee taraadag, bugd hudal

Tumur
Tumur

фрийдланд , рио тинто СҮЙР!!!

Зочин
Зочин

Ашигтай бол хужаа бн уу, чөтгөр бн уу ямар хамаа байна, ашиггүй бол бурхан бсан ч зайлуул

Зочин
Зочин
Reply to  Зочин

Хятад оролцоотой болчихвол та дуугарч ч чадахгүй,

Зочин
Зочин

OYU tolgoin hunii nuutsud ajildag bayrmaa hovdiin shorongiin horidoluudiin devesger

Зочин
Зочин

Оюутолгойг элдвээр хавчиж,гоочлоод байвал яваандаа Шайналкоод явах л болно бид хятадын эзэмшилд шилжих л болно.Эх орончид бодлогтой,тооцоотой байгаарай.

Зочин
Зочин

Зөв зөв хятадууд хүчирхэгжих ёстой өмхий еврей хулгайч нарыг нүүх нүүдэлгүй болго монгол улсын мөнхийн хөрш бол хятад улс хятадтай эдийн засаг шууд хамааралтай бгаа

зочин
зочин

Рио Тинтоо Монголын Оюутолгой ордыг Хятадуудад зарахаар болчихсон шүү дээ Маанагуудаа тэгэхээр Оюутолгойд ажиллалж буй 30,000 Монгол ажилтанууд бүгд ажилгүй болж оронд нь Хятад ажилчид орж ирнээ энэ бол зүгээр цаг хугацааны асуудал Монголын ард түмэн Юун Оюутолгойг анхаарах манайтай Хрисийн зул сарын баяр тэмдэглэхгээд ухаанаа алдчихсан байгаа 12 сарын 01 ээс 2026 01 05 хүртэд Улс даяараа СҮРГИЙН АРХИДАЛТ МАНСУУРАЛЫН САР БОЛНО тэр хойгуур манай дээр байгаа хэдэн маанагууд Хятадуудтай сүжирээд ОЮУ ТОЛГОЙ БУДАА он гараад Монголчууд хожимдсон гэдгээ ойлгох болно

Холбоотой мэдээ

Back to top button