Нийгмийн

Т.Аубакир: 4 ба түүнээс дээш хүүхэдтэй айлын ипотекийн зээлийн дарааллыг урагшлуулах хуулийн төсөл санаачилсан

Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг танилцуулж байна. Энэ үеэр сэтгүүлчдийн асуултад холбогдох яамны сайд нар хариулж байна.

Энэ үеэр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир "Төрөлт буурах, гэр бүлийн салалт ихсэх шалтгаанууд яагаад гараад буйг судлахад санхүүгийн асуудал дээр тулж очдог гэх статистик байна. Тиймээс манай яамнаас гэр бүлийн хөгжлийн тухай хуулийг боловсруулсан. Олон улсын түвшинд энэхүү асуудлыг санхүүгийн хөшүүргэ буюу татварын хөнгөлөлтөөр дэмжиж өгдөг юм байна билээ.

Манай яамнаас боловсруулсан хуулийн төслөөс онцлох заалтыг танилцуулъя.

  • Нэг. Гэр бүлийн гишүүний аль нэгийг нь ХАОАТ-аас чөлөөлөх. Тухайлбал гурав ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлийн эхнэр, нөхөр зэрэг хөдөлмөр эрхлээд явж байгаа тохиолдолд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах татвараас нь чөлөөлөх.
  • Хоёр. Ипотекийн зээлийн жагсаалтад дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй айлын очерийг урагшлуулах.
  • Гурав. Эрүүл мэндийн багц даатгалыг санал болгоно гэх мэт олон заалтууд туссан.

Энэхүү хуулийн төслийг Засгийн газар дэмжих юм бол УИХ-аар хэлэлцүүлэхээр буй.

Шууд дамжуулалтыг:

О.ОНОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Манай Казахууд улам өсөж үржих юм байна даа.

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button