АН сөрөг хүчний дигнитигээ хамгаалах эсвэл популизмын тойрогтоо үлдэх гэсэн сонголтын босгонд ирлээ
МАН доторх хагарал хурцдаж байгаа нь дотоодын фракцын зөрчил, албан тушаалын өрсөлдөөн төдий биш бөгөөд эрх баригчдын сахилга бат алдагдаж, бодлогын шугамд нь доголдол үүссэний илрэл юм.
Зүгээр ч субъектив хэрүүл, зодоон бус намын бодлогын хямрал нь дээд цэгтээ тулж буй нь энэ. Хэдийгээр өнөөдөр хэн нэг этгээдийн нэрийн төдий тэмцэл мэт харагдавч үүний цаана намын удирдлагын шинэчлэл хийх цаг нь ирснийг ч харуулж байна. Харин өнөөдөр сөрөг хүчин нэрийн дор оршин тогтнож яваа Ардчилсан намд МАН-ын алдаж байгаа боломжуудыг засаж, өөрчлөөд урагшлах боломжууд ирчихсэн. Тэд удирдлагын шинэчлэлээ хийж, парламентад институцжсан сөрөг хүчин болох чадавхтай эсэхээ сорих боломжийн шийдлийн цонхтой нүүр тулж байгаа нь энэ.
2025 оны намрын чуулган, 2026 оны төсөв, Үндэсний баялгийн сан, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль гээд хамгийн өндөр ач холбогдолтой агуулгууд дээрээ сөрөг хүчний хяналт болон альтернатив бодлогыг олон нийтийн өмнө жинлэж чадах цор ганц индэр нь болох боломжтой.
МАН доторх лидерүүдийн зөрчилдөөн нь олон жилийн хамгийн эмзэг цэгтээ тулж, намынх нь дотоод легасид доргилт өгч байгаа нь улам бүр илрэн гарсаар байгаа. Ийм нөхцлийг ойлгож харвал, дараагийн хүн нь хэн бэ гэдэг ерөөс чухал биш буюу ямар бодлогын шугам, ямар засаглалын шинэчлэл хэрэгтэй вэ гэдэг системд эргэлзэх нөхцлийг өдөөж байгаа хэрэг.
Уг нь МАН өнөөдрийг хүртэл ирсэн суурь легасигаараа бол намын дорторх энэ хагаралын мэдрэг үедээ төрийн, бодлогын залгамж чанарыг хамгаалах хамгийн хүчтэй мессежээ илэрхийлэх ёстой атал сүүлийн хэдэн сард энэ чадамжаа бүрэн алдаж, энэ хэрээрээ сөрөг хүчиндээ бамбарыг атгах боломжийг олголоо.
Ардчилсан нам улс төрийн энэ цаг үед ямар дүр рольд байх юм гэдгээ зөв мэдэрч чадвал, өөрөөр хэлбэл шинэчлэл, өрсөлдөөний сууриа сайн бэхжүүлбэл тэдэнд 2026 оны сонгуульд ч олонхийн суудлыг атгах шаанс ирнэ. Тэд цаашид институтицын тогтвортой байдал, парламентын сайн тактик буюу бодлогын сайн хувилбар, улс төрийн сахилга баттай байж чадвал 8-р сард намын даргаа батламжилсанчлан шинэчлэлийн бодлогоо батжуулж чадна гэсэн үг.
Яг одоо тэд ямар хэмжээний сөрөг хүчин байх юм бэ гэдэг бодит чадвараа харуулахаар дэнжигнэж явна.
Сөрөг хүчний бодит чадвар гурван чухал талбар дээр буюу байнгын хороо, УИХ-ын чуулган, түр болон хянан шалгах хороо гэсэн агуулгуудаар хэмжигдэж болно. Эдгээр дээр Ардчилсан нам эрх баригч намын халаасанд багтах уу, тэдний тоглоомын нэг хэсэг байх юм уу эсвэл сөрөг хүчний байр сууриа цэвэр хадгалж, хяналтын оролцоогоор олон нийтийн нүд, чих болох юм уу гэдгээ батлах боломж.
Засах, өөрчлөх стратегийн дагуу сөрөг хүчин дан ганц ярих, шүүмжлэх биш ямар өөрчлөлт санал болгосон гэдгээрээ үргэлж жин дарж байдаг. Хэдий бодлогын санал болж чадахгүй ч гарц, шийдэлтэй шүүмжлэл оновчтой хэвээр л байх болно.
Төсвийн хэлэлцүүлэг дээр гэхэд ил тод байдлыг үргэлж шаардаж, зөв тооцооллын хатуу зарчмыг нэхдэг, сануулдаг, хянадаг байх дээр манлайлал үзүүлэх ёстой. Гэтэл чуулганы танхимд Ардчилсан намын бүлгээс УИХ-ын дэд дарга Д.Пүрэвдорж хуралдааныг даргалах үедээ хий хоосон шүүмжлэл, улиг болсон популизм хийж харагдсаар байгаа нь сөрөг хүчний амбицыг сулруулж буй л хэлбэр.
Намууд энэ онд дүрмээ шинэчилж, УДШ-д бүртгүүлэх ёстой. Ардчилсан намын хувьд шинэ даргатай болж, бодлогын шинэчлэлт хийж байгаа энэ цаг үеэ үнэ цэнтэй болгож, наад зах нь ёс зүйн жишиг харуулж намын санхүүжилтийн ил тод байдлаараа үлгэрлэж, бусад намуудад стандарт тогтоох ч боломж бий.
Монгол Улсын гавьяат хуульч, ШЕЗ-ын дарга асан нь "парламент бол орлошгүй зүйл биш. Өдгөө парламент орлошгүй зүйл биш болсон. Улстөржсөн, талцсан, хууль бус аргаар сонгогдсон парламентыг тараах ч бага хэрэг. Орлуулах боломжтой" гэх ухааны юм ярьж байгаа нь сүүлийн нэг жилд парламентын хяналт хэрэггүй гэх сурталдсан ойлголтуудын олшрох болсны жишээ юм.
Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын түр хороо байгуулах саналыг чуулган дээр унагаасан явдалд Ардчилсан намын ганцхан гишүүн хоолойгоо сөөтөл орилоод өнгөрсөн. Угтаа энэ бол Ардчилсан нам бүлгээр, намын бодлогоор парламентын цөөнхийг дуу хоолойг боомилохыг эсэргүүцэх ёстой байсан дүр зураг.
Монголын улс төрд, ялангуяа МАН-д эрх мэдлийн задрал явагдаж байна. Ардчилсан намд УИХ-ын сонгуулийн ялалт ирэхгүй байлаа ч парламентын чадамжийг тунхаглах, бодлогын итгэлцэл үүсгэх, ёс зүйн манлайллыг тогтоох боломж ирсээн гэсэн үг.
Эрх баригчдын алдаа бол ердөө процесс. Харин сөрөг хүчний хариу үйлдэл үр дүнг тодорхойлж болно. Иймээс Ардчилсан нам өнөөдөр МАН-ын бялууг хүртэж популизмын жижиг тойрогтоо үлдэх үү ёс зүйн болоод улс төрийн манлайллыг үзүүлж сөрөг хүчний дигнитигээ хамгаалах уу гэдэг сорилттой тулж байна.
Ц.ТАМИР












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Наад гадаад үгээр чамирхах аа болиоч, хэвлэл байна даа
ДИГНИТИ МИГНИТИ ДОНГОСООД ЯВЧИХИЙМАА
Зөв
МАН дотор одоо болж байгаа энэ хуваагд�##� чинь үнэхээр хэтэрч байна шүү, нэг нам дотроо ингэтлээ т�##�цаад байв�##� төрийн бодлого яаж тогтвортой байх юм бэ, үнэхээр з�##�хаж байна хүмүүс
Ардчилсан намд боломж ирчихээд байна даа, МАН өөрсдөө дотроо хэрэлдэж байхад сөрөг хүчин ядаж нэг цэгцтэй байр суурь гаргачих хэрэгтэй, тэгвэл ард түмэн дэмжинэ шүү
Одоо харин сөрөг хүчин үнэхээр сөрөг хүчин шиг байж чадах эсэх нь л сонин байна, хэлэх үгтэй, хийх ажилтай байв�##� дараагийн сонгуульд ялах боломж байна шүү
МАН-ын фракцуудын дайн ер нь ирэх жил улам хүчтэй болно доо, энэ чинь зүгээр нэг суудлын төлөө биш, эрх мэдэл, мөнгөний тогтолцооны хямр�##� гэдгийг бүгд ойлгох хэрэгтэй
Парламент дотор сөрөг хүчний оролцоо гэж байхгүй юм шиг л байгаа, АН-ынхан хоолойгоо сөөтөл орилоод яах вэ, бодлогын хувилбар гаргах нь чух�##� ш дээ
МАН-ын удирдлагууд чинь яг одоо нэг нэгэндээ итгэхээ больсон, үүнийг ард түмэн бүгд мэдэж байгаа, энэ бол улс төрийн хамгийн том хямр�##�ын шинж шүү
Ардчилсан нам шинэ даргатай болсноос хойш жоохон итгэл төрж байсан, гэхдээ одоохондоо яриа л их байна, бодит ажил бага байна даа
ЦООХОР ДЭЭЛТЭЙ ХУЛГАЙЧААСАА Л ХОЛ БАЙЦГАА ТЭРНИЙ ТЭЖЭЭВЭР ШҮҮРТ ХИНШҮҮ 2 САЛБАДАЙ ТА НАРЫГ БАС МУУХАЙ ХАРАГДУУЛЖ БГА Ш ҮҮ
Намууд бүгд дүрмээ шинэчилнэ гээд яриад байгаа ч бодитой өөрчлөлт гарч ирэх нь ховор, хуучинсаг сэтгэлгээ хэт их байна, шинэчлэл гэдэг үг зүгээр л гоё нэр болсон
Ард түмэн сөрөг хүчинд итгэхийг хүсэж байна, гэхдээ одоогийн АН-ын байж байгаа царай бол итгэл төрүүлэхгүй байна, дотоод эв нэгдэлээ олж авах нь хамгийн түрүүнд хэрэгтэй
МАН-ынхан дотооддоо ингэтлээ хуваагдсан цагт АН өөрсдийгөө зөв харуулб�##� дараагийн сонгуульд гайгүй үр дүн гаргаж чадна шүү, гэхдээ поп биш бодлоготой бай
Одоо бол улс төрчид бүгд өөрийн эрх ашгаа л бодож байна, тиймээс ард түмний итгэл �##�дарсан, хэн нэгэн ёс зүйтэй лидер гарч ирэх цаг болсон
Төсвийн хэлэлцүүлэг дээр л сөрөг хүчний жинхэнэ чадвар харагдана даа, поп биш бодит тооцоотой, хян�##�ттай шүүмжлэл хэрэгтэй байна
Парламент чинь ард түмний төлөөлөл гэж байт�##� өнөөдөр бол эрх мэдэлтнүүдийн тоглоомын т�##�бар болчихсон, энэ үнэхээр харамс�##�тай
Хуульчид хүртэл “парламент орлошгүй зүйл биш” гэж хэлж байгаа нь улс төрийн итгэлцэл ямар түвшинд унасанг илтгэж байна, энэ бол ноцтой дохио шүү
МАН-ын энэ ун�##�т сөрөг хүчинд боломж авчирч байгаа ч тэд өөрсдөө дотроо хагар�##�тай хэвээр байв�##� энэ боломж зүгээр л өнгөрнө шүү
Ардчилсан нам ёс зүйгээрээ манлайлб�##� олон нийт итгэх болно, одоохондоо л нэг тийм “өөрсдийн доторх хэрүүл”-ээсээ гарч чадахгүй байна
Улс төрийн соёл гэж юм Монголд байхгүй болчихсон юм шиг байна, хэн их орилоно тэр л ялдаг системтэй боллоо доо
Нэг хүн хур�##�д орилоод өнгөрөх биш, бүлэг намын бодлогоороо нэгдэж асууд�##� шийдэх цаг болсон ш дээ, ингэж ажиллахгүй бол иргэд итгэхгүй
Сөрөг хүчин гэдэг чинь зөвхөн шүүмжлэх биш, өөр хувилбар гаргаж ирдэг байх ёстой, одоохондоо тийм зүйл бараг �##�га байна
Хүмүүс үнэхээр улс төрөөс з�##�хаж байна, �##�ь нам нь ч ялгаагүй, бүгд л нэг хэвийн поп үг, амл�##�таар дүүрэн байна шүү
MАН-д фракц хоорондын зөрчил чинь яг л компани доторх shareholder fight шиг л байна, бүгд суудлын төлөө л
Er ni bol AN arai iluu moral high ground avch chadah baisan, daanch udirdlagiin dotorh evgui baidal ni bugdiig n unagaaj bna
MАН-ын удирдлагууд нийгэмтэйгээ холбоо тасарсан байна, тэдэнд ард түмний дуу хоолой хүрдэггүй болчихсон, энэ хамгийн аюултай
Surug huchin odoo populism bish policy deer togtoh heregtei, social deer meme taraahaas tsaashgui bolson bna shuu
MАН odoo suuliin jiluuded lag legacy-gee aldaad bna, undesnii hemjeend huvaagdal, management crisis bolj bna gej bodoj bna
Uls toriin shine ueiin zaluu udirdagch nar garahgui bol ene system butehgui, bugd l neg negnees hamaaraad yavj bna
Ardchilal gedeg n zorilgotoi, hariutslagatai baih yosstoi, odoo bol bugd l selfie hiij populism hiij bna
MАН yagaad ene hagtarliig udirdaj chadahgui bna ve, turshlagatai humuus ni uur hoorondoo ataarhaj suuna