УЛС ТӨРУлс төрийн мэдээЭРҮҮЛ МЭНД

ЭМДС гурван банкнаас ₮108 тэрбумаа авч чадаагүйн дээр "Ковид-19"-ийн үеэр ₮264.7 тэрбумын өр үүсгэжээ

ЭМДС-нд томоохон хэмжээний шалгалт хийж, илэрсэн ноцтой асуудлуудыг хууль хяналтын байгууллагад шалгуулж байгаа тухай мэдээлэл бий.

2022-2025 оны хооронд ЭМДС-тай холбоотой асуудлаар ЗУРГААН төрийн байгууллага давхардсан тоогоор нийт 12 удаа шалгалт хийжээ. Эрүүл мэндийн яам, Сангийн яам, ХЗДХ-ийн яам, Үндэсний аудитын газар, Авлигатай тэмцэх газар зэрэг байгууллагууд шалгалт явуулсан аж.

Шалтгалтуудад ямар асуудлууд хөндөгдөв, ЭМДС алдагдалд хүрч байгаа гол шалтгаанууд юу вэ гэдэг асуулт үүсээд байна.


-ЭМДС-гийн 108.2 тэрбум төгрөг ГУРВАН банканд түгжигдээд байна-

Юун түрүүнд ЭМДС нь гурван ч банкнаас авлагаа авч чадаагүй хэвээр байна.

  • "Капитал" банкны эрх хүлээн авагчаас авах 136.1 тэрбум төгрөг нэхэмжилснээс 75.5 тэрбум төгрөгийн авлагын үлдэгдэлтэй.
  • "Үндэсний хөрөнгө оруулалтын банк"-наас 2.1 тэрбумын авлагатай хэвээр.
  • “Чингис хаан” банканд байршсан 30.6 тэрбум төгрөг одоо ч эрсдэлтэй хэвээр буюу авч чадаагүй байна.

Эл сангийн буюу татвар төлөгчдийн нийт 108.2 тэрбум төгрөг гурван банканд түгжигдчхээд байгаа юм.


-ЭМДС-гаас хамгийн их санхүүжилт авсан ХУВИЙН болон УЛСЫН эмнэлэг-

ЭМДС-гийн 2025 оны батлагдсан зардлаас өмнөх оны 316.8 тэрбум төгрөгийн өр төлбөрийг бүрэн барагдуулжээ. Гэвч эхний хагас жилийн тайлангаар 193.3 тэрбум төгрөгийн өглөг үүссэн байна. 2025 оны эхний хагас жилийн байдлаар хамгийн их санхүүжилт авсан болон өглөг өндөртэй УЛСЫН болон ХУВИЙН эмнэлгүүдийг хүргэе.

Хамгийн их санхүүжилт авсан улсын эмнэлгүүд:

  1. Хавдар судлалын үндэний төв 59.5 тэрбум
  2. Улсын I төв эмнэлэг 49.1 тэрбум
  3. Улсын III төв эмнэлэг 46.8 тэрбум
  4. Гэмтэл согог судлалын үндэсний төв 43.4 тэрбум
  5. ЭХЭМҮТ 24.7 тэрбум
  6. СХД-ийн нэгдсэн эмнэлэг 21.9 тэрбум
  7. Улсын II төв эмнэлэг 20.6 тэрбум
  8. Цэргийн төв эмнэлэг 16.0 тэрбум
  9. АШУҮИС-ийн Япон-Монголын эмнэлэг 15.1 тэрбум
  10. Орхон нэгдсэн эмнэлэг 14.6 тэрбум

Хамгийн их санхүүжилт авсан хувийн эмнэлгүүд:

  1. Бриллиант эмнэлэг 11.51 тэрбум
  2. Баянзүрх эмнэлэг 10.70 тэрбум
  3. Рехамед эмнэлэг 10.22 тэрбум
  4. ЭМЖЖ 7.14 тэрбум
  5. Медвик эмнэлэг 6.97 тэрбум
  6. УБТЗ эмнэлэг 4.42 тэрбум
  7. Авицена 3.95 тэрбум
  8. Гранд мед 3.85 тэрбум
  9. Сондра эмнэлэг 3.85 тэрбум
  10. Асралт мед 3.39 тэрбум

Дээрх эмнэлгүүдэд олгох санхүүжилт бүрэн хийгдэлгүй өр үүсэж, жил бүр нэмэгдсээр иржээ. 2025 оны эхний хагас жилийн байдлаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудад олгох 193.3 тэрбум төгрөгийн өглөгөө барагдуулах талаар тодорхой ажил хийгээгүй аж.

Хувийн эмнэлгүүдэд 2025 оны эхний улиралд 67 тэрбумыг олгохоор төсөвлөсөн ч, 2025.03.07-10.01-нийг хүртэл 108.4 тэрбумын нэмэлт гэрээ байгуулж 175.4 тэрбумыг хуваарилжээ.

Хувийн эмнэлгүүдийн лавлагаа шатлалд жилд нийт 163.1 тэрбумыг зарцуулахаар баталсан ч, 2025 оны эхний есөн сарын байдлаар 12.3 тэрбумаар хэтрүүлжээ.


-"Ковид-19"-ийн үед 264.7 тэрбум төгрөгөөр хэтэрч, өр үүссэн-

ЭМДС-гийн тэнцэл 2021 оноос хойш алдагдаж эхэлсэн бөгөөд 2021-2022 оны хуримтлагдсан мөнгөн хөрөнгийн үлдэгдлийг “Ковид-19” цар тахлын тусламж, үйлчилгээнд зарцуулсан нь алдагдал үүсэхэд ихээхэн нөлөөлсөн гэх дүгнэлт гарч.

Ингэхдээ “Ковид-19” цар тахлын үеийн өвчлөлийг Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалаар тарифыг баталж, ЭМДС-гаас санхүүжүүлсэн. 2021 онд 264.7 тэрбум төгрөгөөр хэтэрч өр төлбөр үүссэн.

2021 онд ЭМДС-гийн мөнгөн хөрөнгийн эхний үлдэгдэл 617.3 тэрбум байсан бол 2024 онд 156.3 тэрбум болтлоо буурчээ.


-Төлбөрийг төр хариуцдаг эмэнд 44.4 тэрбумын санхүүжилт олгож, 11.2 тэрбумын өглөгтэй байна-

Төлбөрийг нь төр хариуцдаг эмийн санхүүжилтийн 72 хувийг нь хорт хавдрын хими, бай эмчилгээний эм дангаараа эзэлдэг байна. Эл эмийн зардлыг “тохиолдолд суурилсан төлбөрийн арга” ашиглаад эм ханган нийлүүлэх байгууллагатай худалдан авалтын гэрээний нэгж үнээр санхүүжүүлдэг. Төр хариуцах эмийн санхүүжилтийн өглөг 2025 оны эхэнд 15.1 тэрбум байсан бол хагас жилд 44.4 тэрбумын санхүүжилт олгожээ. Одоо 11.2 тэрбумын өглөгтэй байгаа аж.

Нэг нийлүүлэгчээс эрүүл мэндийн байгууллагад нэг ижил эмийг хэт ялгаатай үнээр нийлүүлж байгаа нь төсвийн үр ашиггүй зарцуулалт болж, өрийг нэмэгдүүлэх эрсдэлд хүргэдэг байна.

Мөн ЭМДС-гаас хөнгөлөлттэй олгох эмийн төсөв жилээс жилд өсөх болжээ.

2021 онд 60 тэрбум, 2022 онд 67.3 тэрбум, 2023 онд 56.6 тэрбум, 2024 онд 137.3 тэрбум, 2025 онд 171.5 тэрбум болж өссөн байна.

Энэхүү өсөлт нь хорт хавдрын бай, дархлаа эмчилгээний эм, чихрийн шижин, уналт таталтын зэрэг эмүүдийн 40.0 тэрбумыг оруулж тооцсонтой холбоотой гэгдэж байна.

Харин хөнгөлөлт эдэлсэн ХҮН ба ЭМИЙН ТООГ авч үзвэл: 2021 онд 508,837 хүн 106 сая, 2022 онд 572,568 хүн 129 сая, 2023 онд 645,852 хүн 144 сая, 2024 онд 784,828 хүн 179 сая ширхэг эмийн хөнгөлөлт авчээ.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээтэй эмийн хөнгөлөлт олгодог 1523 эмийн сан байдаг аж. Сүүлийн хоёр жилд хамгийн их хөнгөлөлт үзүүлсэн 15 эмийн санг "Ази фарма" тэргүүлж байна. Дараа нь "Маго парадокс", "Маго", "Хаш харагчин", "Ухаа булаг", "Жинст эрд", "Монос" Хорооллын эцэс дэхь, "Их халзан Бүргэдэй" гэхчлэн жагсаж байна.


Нэмэлтээр дурдахад,

ЭМДЕГ 2023-2025 оны хооронд завших, код ахиулсан, хуурамч нэхэмжлэлийн 229,254 тохиолдол илэрчээ. Жишээ нь, завших болон хуурамч нэхэмжлэл давхардуулан үүсгэсэн зөрчил гаргасан 39 эмнэлэгт хариуцлага тооцоогүй, таслан зогсоох арга хэмжээ аваагүй байна.

Лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллага гүйцэтгэлийн санхүүжилтэд 955.8 тэрбум төгрөг нэхэмжилжээ. Хяналт хийхэд 910.8 тэрбум буюу 44.9 тэрбумын зөрүү гарч. Алдагдал хүлээсэн энэхүү 44.9 тэрбумыг задалж үзвэл ЭМДБ-ын эмч, мэргэжилтний хяналтаар 17.4 тэрбум, эх олонлогоор 6.5 тэрбум, цахимаар 20.9 тэрбум, төлөвлөгөөт тусламжийн 5 тэрбум, архаг өвчний 4.4 тэрбум зэрэг зардал хасагджээ.

ЭМДС-гийн батлагдсан орлого гүйцэтгэлийг харьцуулбал,

  • 2023 онд сангийн орлого 18.5 сая төгрөгийн гүйцэтгэл дутуу
  • 2024 онд 153.8 сая төгрөгөөр давсан
  • 2025 онд ХБГ-ээр 238.2 тэрбум төгрөгийн гүйцэтгэл тасрах төлөвтэй байна.

ЭМДС-гийн батлагдсан зарлага гүйцэтгэлийг харьцуулбал

  • 2023 онд 184.4 тэрбум төгрөгөөр
  • 2024 онд 198.0 тэрбум төгрөгөөр
  • 2025 онд 279.3 тэрбум төгрөгөөр батлагдсан төсвөөс хэтэрсэн гүйцэтгэлтэй байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ковидын дараа огцом баяжсан эмнэлгийн дарга, Ерөнхий Нябо нар олон бий. Жнь Баянзүрх хувийн эмнэлгийн захир�##� Зайсанд маш үнэтэй орон сууц, машин авсан байх жишээтэй

Зоч
Зоч

Энэ сумбузар хулгааач авилгач их гайтай шун�##�тай бузра юмдаааа

Зочин
Зочин

dolgorsurengiinhed Mongolchuud orgui shuu harin ih avlagatai baga davraarai

уншигч
уншигч

Ингээд завшаад байхад нь арга хэмжээ авч таслан зогсоогоогүй, ямар ч үйлдэл хийгээгүй буюу эс үйлдхүйгээрээ гэмт хэрэг хийсэн хүмүүст шуурхай арга хэмжээ авч таслан зогсоодоггүй юм уу.

Зочин
Зочин

Энэ хувийн банкнаас мөнгөө �##�бан гаргуулж аваач ээ хувааж идэх гэж л дээрх банканд мөнгөө хийсэн нь тодорхой шившиг нэр нүүрээ бодоод мөнгийг нь өгөөчээ ард түмэн хохтрч байна шүү дээ

Зочин
Зочин

Хувийн эмнэлэгүүдэд санхүүжилт ойлгохоо зогсоогооч. Улсын эмнэлэгтэй өрсөлдүүлээд яахын. Нэг нь ашгийнтөлөө ш дээ

Холбоотой мэдээ

Back to top button