Эмч, эмнэлгийн ажилчид үндсэн цалингаа 3.5 сая төгрөг болгохыг шаардаж Төв талбайд жагсаад нэлээдгүй хугацаа өнгөрлөө. Гэсэн хэдий ч ямар нэгэн үр дүнд хүрэхгүй байгаа тул өнөөдөр 11.00 цагаас "Сүхбаатарын талбай"-д эмч, эмнэлгийн ажилтнуудын "Дахин тэвчихгүй" эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаар болжээ. Мөн маргаашаас орон даяар ажил хаяхаа мэдэгдсэн. Ажил хаялтад одоогийн байдлаар 150 орчим эмнэлгийн 1500 гаруй эмч, эмнэлгийн ажилчид нэгдэхээ илэрхийлээд байгаа юм.
Тэгвэл салбарын сайд Ж.Чинбүрэн Эмч, сувилагч нарын цалинг ирэх онд 3 сая төгрөгт хүргэх тооцооллыг танилцуулсан. Тэрбээр "2026 оны нэг сараас 30 хувиар нэмж, арван сар гэхэд салбарынхаа ажилчдын цалинг 3 сая төгрөгт хүргэх зорилт тавьсан. Эх үүсвэрийн тухайд төсөв дээр 191 тэрбум төгрөгийг хуваарилсан, Эрүүл мэндийн даатгалын сан дээр 104 тэрбум төгрөгийн авлагатай. Мөн НДС-аас баланс тэнцвэржүүлсэн байдлаар 103 тэрбумыг авахаар байгаа" гэсэн юм.
Харин Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн эмч нарын төлөөлөлтэй уулзаж тус тооцооллоо албан ёсоор танилцуулаагүй бөгөөд хэлцээр хийх ямар нэгэн албан бичиг хүргүүлээгүй аж. Энэ талаар Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны тэргүүн Ч.Нарантуяагаас тодрууллаа.
-Салбарын сайд "ирэх онд эмч сувилагч нарын үндсэн цалинг 3 сая төгрөгт хүргэх бодит тооцоо гаргалаа" гэж танилцуулсан. Та бүхэнд хэлцээр хийх санал тавьсан уу?
-Ж.Чинбүрэн сайд цахимаар тийм зүйл ярьж байсан. Одоогоор бидэнд цаасаар албан ёсны хэлцээр хийх бичиг ирүүлээгүй. Сайд хоосорсон ЭМД-ын сангаас цалин нэмнэ гэж ярьсан. Үүнийг боломжгүй гэж бодож байгаа, түр зуурын гал унтраах төдий зүйл байх. Тиймээс ирэх оны улсын төсөвт эмч ажилчдын цалинг нэмэх өртгийг суулгаж өгөхийг шаардана.
-Хэрэв энэ байдлаараа хэлцээрт хүрэхгүй бол яах вэ?
-Маргаашаас эхлэн ажил хаялтад шилжинэ. Орон даяар ажил хаялтыг дэмжихээ илэрхийлж байгаа. Одоогоор 150 орчим эмнэлгийн 1500 гаруй эмч, эмнэлгийн ажилчид нэгдэхээ илэрхийлсэн. Энэ тоо цаашдаа ихсэх байх, эмч нар ямар нэгэн шахалт шаардлагагүйгээр нэмэгдсээр байна. Хэрэв ажил хаялттай холбоотой иргэдийн эрүүл мэндийн асуудал үүсэх юм бол засгийн газар хариуцлага хүлээх ёстой. Бид хуулийн дагуу жагсаж, ажил хаяж байгаа.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЧИНБҮРЭН ЭМНЭЛГИЙН ГАЛ ТОГООНД ХООЛЛОЖ МӨНГӨ ТӨГРӨГӨӨР ГАЧИГДАЖ ДУТАГДАЖ ЯВСАН ТЭР ХҮНД ӨДРҮҮДЭЭ САНАДАГ БОЛОВ УУ? МАНАЙ САЛБАРЫХААН ОДОО ЭНЭ САЙДААСАА САЛЬЯА МӨНХСАЙХАН САЙД ХАМААГҮЙ ДЭЭР БАЙСАН ЯДАХНАА ХҮЧИТ ШОНХОРЫХОО МӨНГӨӨР ӨӨРИЙГӨӨ БОЛГООД ЯВДАГ БАЙСАН.УЛААН ГУЙЛГАЧИН ХАЛААС ХООСОН ҮРГЭЛЖ ӨЛӨН ЗЭЛМҮҮН ЯВСАН ХУЛГАЙЧ НАР ҮНЭХЭЭР АЛБАН ТУШААЛД ОЧИНГУУТАА ЦАДАХАА МЭДЭХГҮЙ ЧААЖ ЭХЛЭХ ЮМ.ҮНЭХЭЭР ӨСӨХИЙН ТЭР ӨЛСӨГЛӨН ДУТАГДАЖ ГАЧИГДАЖ ЯВАХДАА АВСАН СЭТГЭЦИЙН ШАРХЫГ НЬ ЭМЧЛЭХГҮЙГЭЭР ЦААШИД МАШ ХЭЦҮҮ.НӨГӨӨ Л ӨЛӨН ХООСОН ХОДООД НЬ ХОРЖИГНОЖ ЯВСАН НЬ ҮРГЭЛЖ БОДОГДОНО ИЙМ Л АЙМШГУУД ТӨРД САНДАЙЛЖ ҮРГЭЛЖ АМ НЬ ХӨДӨЛЖ ҮХЭР ШИГ ХИВЖ ӨЛӨН ЧОНО ЛУГАА СУВДАГЛАН ЗАЛГИЖ БАЙНА.
Эрүүл мэндийнхэн ц�##�ингаа төсвөөсөө ав л даа!!!! ЭМД-аас ц�##�ин авна гэж юу байдаг юм, ард түмний эмчлүүлэх мөнгө шүү дээ!!!!