УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Г.Занданшатарын ярдаг нохой

Ерөнхий сайд дуулиан шуугиантайгаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдад томилсны араас улс төрийн адармаатай үйл явдлууд өрнөж тэрбээр чүү ай сайдын суудлаа албажуулав.

Өмнө нь Хууль зүйн сайдаар ажиллаж байсан туршлагатай түүний хувьд хоёр дахь хийгээд сүүлчийн боломж ирж буй нь энэ.

Өнөөдөр тэр удтал дуншсан дуулиант мэдэгдлээ хийлээ. Ялангуяа Д.Амарбаясгалан болоод түүнтэй холбогддог "Админерал" компанийн зарим мэдээллүүдийг ил болгож, мөн Хэро Энтертайнменттай холбоотой "Гэрэгэ тауэр" зэрэг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үеийн болоод түүнтэй нэр холбогдон яригддаг агуулгууд дээр голчлон төвлөрч баримт задлагч гэхээсээ өс зангидагчийн дүрээр гарч ирэв.

Яг одоогийн түүний статус юув гээд харвал Г.Занданшатарын Засгийн газрын "ярдаг нохой" гэсэн рольд түүнийг гаргаж ирж замд нь саад бологсдын төдийгүй өмнөх Засгийн газрын балгийг олон нийтэд задлагч болгоотхов.

Нам дотроо тэр ямархуу нэр хүндтэй нь өмнөх Бага хурлын үеэр харагдсан. Нэгэнт өөрийнх нь ийм сул талыг намынх нь нөхөд мэдсээр байгаад эмзэглэдэгийн хэрээр одоо түүнд Хууль зүй, дотоод хэргийн сайдын албан тушаалаараа тодрохоос өөр орон зай үлдээгүй.

Хэвлэл мэдээлэл хийгээд сэтгүүлчдийг тэр өнөөдрийг хүртэл бүдүүлгээр доромжилж, олон нийтийн мэдэх эрхийн төлөөх асуултынх нь хариуд "эзэнтэй, худалдагдсан" гэх мэтээр цоллож ирсэн бөгөөд өнөөдөр ч тэр хэвлэлийн хурлынх нь үеэр асуулт асуусан сэтгүүлчид ёс зүйгүй аашлав. Доромжлуулсан ч хэвлэл мэдээллийн салбар өнөөдөр түүнийг бойкотлохын оронд мэдээллийг нь ил тод, шуурхай дамжуулсаар л буй.

"Хууль зүйн сайд хэрэг ярихгүй" гэж үе үеийн сайдууд нь хэлж ирсэн ч хэрэг ярьж, баримт дэлгэж, хэн их ярьж, олон нийтэд хүсэмжит баримтаа шидэж өгснөөрөө шударга ёсны төлөө тэмцэгч гэсэн дүрээ жинхэнэ олж байна гэж итгэдэг болцгоосон.

Ерөнхий сайдын хүлээлгэсэн итгэлийг тэр өөрийн тоглолтын талбар болгож өнөөдөр анх удаа Засгийн газрын индэр дээрээс хэргийн баримтууд дэлгэж, үүнийгээ мөрдөн шалгах ажиллагааны баримт биш хэмээн тайлбарлаж гайхашруулав.

Монголд өнөөдөр иргэний өмнө тулаад ирсэн асуудлыг хууль хяналтын байгууллага шийдэх гэж хэдэн сар дамнадаг байхад Хуулийн сайд нь хэдэн минутын дотор чиглэл өгч мэдээлэл хийлгүүлдэг, шалга гээд үүрэг чиглэл өгдөг супер жишиг тогтож байгааг харцгаав.

Засгийн газрын гишүүн гэдэг өнөөдөр хэн нэгний өсийг тайлж, баримт дэлгэх нэрийдлээр хуулийн байгууллагуудын хийх ёстой, хийдэг ажлыг өөртөө наагч биш. Яг энэ хэв шинжээрээ цаашид үргэлжилбэл манайд АТГ, ТЕГ, ЦЕГ байхын оронд Хууль зүйн яам гэдэг ганцхан газар, Хууль зүйн сайд гэдэг ганц субъект л байхад хангалттай мэт ойлгогдлоо. Цаашид энэ яамнаас бодлогын шийдвэр биш хэргийн баримт задрахыг хүлээж суудаг л болох вий.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Худ�##�дагдсан сайт шд танайх. Нөмрөх дээлээ бэлд

Зочин
Зочин

Танай сайтыг чөтгөр аваг. Данхын бүлэглэлд худ�##�дагдсан хогийн сайт

Зочин
Зочин

zass unen l yrisan uhehnee

Зочин
Зочин

Хамаг эд хөрөнгө, үнэт зүйл, ирээдүйг чинь хулгайлсан баримтыг ил гаргаж ирж байхад эзнээ хамга�##�ж хуцдаг нохой шиг байхаа болмоор байна.

Иргэн
Иргэн

Үнэн юм ярилаа гэж ингэж хүн доромжлож байгаа сайтыг яаасан гэж ойлгох вэ??? Ккк Ингэж хэн мөнгө өгсний т�##�д нь нохой мэт архирана гэдэг үнэхээр Монгол улсын сэтгүүл зүйн түй чорт болжээ!! Энэ хоёр бүлэглэл чинь хоёуулаа мафиууд шүү дээ!! Сэтгүүлчидээ ичих амьдраарай!!

Зочин
Зочин

Энэ нохой бүтэхгүй нөхөр

Дэл
Дэл

Нохой бол эзэндээ үнэнч байдаг амьтан харин хүн бол хорвоогийн хамгийн хөгийн амьтан шүү

Зоч
Зоч

Хаха хогиин хулгаачуудынхааа үнэниииг хэлхээр ярьдаг нохой �########�и гэнүүү шудрага нэг нь байх ёмтой

Үнэн
Үнэн

Ер нь тэгээд үнэнийг хэлж болдоггүй хорвоо юү. Хэлж ярьсан нэгнийг барьж иддэг адгууснууд их болжээ.
Тэр тусам сөрөх хэрэгтэй.

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

Зочин
Зочин

Ene Golomtiig shalgaj chadahgui ee. Uuruu 500 myangan dollar Sumiybazaraar damjuulj avsan.

Зочин
Зочин

Батсүрэн чи бага шиг тэнэгтээрэй. Шударга ёсны төлөө, авилгын эсрэг эр зориг гарган тэмцэж эхэлсэн Энхбаяр сайдад ард түмэн эцсийн найдлага тавьж байгааг чиний шувуун тархи яаж ойлгохов дээ. ОЭ, АБ нарын ярдаг ноходыг чи тоолж чадахгүй, хүсэхгүй, магадгүй нэг нь ЧИ байх. Занданшатарын толгойд Монгол улс, бүх хууль тогтоомжтойгоо багтаж байгааг чиний цэхэр харахгүй л дээ. Нэг их сүрхий юм биччихлээ гэж андууравзай

хүннү
хүннү

Батсүрэн сэтгүүлчид баярллаа. Баттөмөрийн Энхбаяр гэх з�##�уу өнөөдөрөөс “ярьдаг нохой” нэртэй боллоо. Энэ үнэхүү зохисон нэр. Эхлээд түүний яриаг сонсдог байлаа. Сүүлдээ больсон, сэтгүүлчидийг өөр дээрээ цуглуулаад жинхэн “хов баздаг” нөхөр шиг санагдсан. Нөгөө �##�бан хэрэг хөтлөлт, архив энээ тэр ч бүр дүүрсэн. Сэтгүүлч юм асуухаар “би нэг юм үзүүлэе” гээд л гаргаад ирнэ.

Зочин
Зочин
Reply to  хүннү

Хамсаатнуудад, чамд хэцүү байгааг ойлгохыг хичээе гөлөг минь

Холбоотой мэдээ

Back to top button