Б.Энхбаярын даалгавраар мэдээлэл хийсэн ЦЕГ сэтгүүлчийн нэр зарласангүй, "Иргэн Э"-г шалгаж байгаа гэв

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр Засгийн газрын эсрэг зохион байгуулалтайгаар ажилласан хоёр сэтгүүлчийг зарлана гэдгээ өнгөрсөн баасан гарагт мэдэгдсэн. Өнөөдөр мэдээлэл хийсэн боловч "Энэ тухай ЦЕГ ярина" хэмээн ам нээсэнгүй. Улмаар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын чиглэлийн дагуу ЦЕГ-аас тайлбар мэдээлэл хийлээ.
ЦЕГ-аас, "Нэр бүхий иргэдээс төрийн өндөр албан тушаалтны нэр төр, алдар хүндэд халдсан тухай гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй мэдээллийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.3-т заасан прокурорын зөвшөөрлийн хүрээнд мэдээлнэ. Та бүхний асуултад хариулах боломжгүй гэдгээ эхлээд хэлье" гэв.
Улмаар Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа н.Очбадрах "Фейсбүүк олон нийтийн цахим сүлжээнд Эрүүгийн хуулийн 13.14-т заасан худал мэдээллийг олон нийтэд тараасан, нэр бүхий иргэдийн нэр хүндэд халдсан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл ирүүлсэн. Мөрдөн байцаах албаны Хүний эрх, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг шалгах хэлтэс мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад урьдчилсан байдлаар иргэн Э нь телеграм, вайбар аппликейшн ашиглаж, "Hero9911", "U bro", "Bruno" гэсэн хэрэглэгч нартай тус тус харилцсан. Улстөрийн өндөр албан тушаалтай хүмүүсийн зураг, бичлэгт дуу дүрсний эвлүүлэг хийж, олон нийтэд зохион байгуулалттайгаар тарааж, буруу ташаа мэдээллээр иргэдийг төөрөгдүүлэх үйл ажиллагаа явуулж байгаа нь тогтоогдож байна. Иймд, иргэн Э-д Эрүүгийн хуулийн 13.14.1-т зааснаар яллагдагчаар татан шалгаж байна.
Дээрх нэр бүхий этгээдүүд нь худал мэдээллийг зориудаар бэлтгэж байгаа нь иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон эрх, эрх чөлөөг хохироож, төөрөгдөлд оруулан, оюун санаа бодлыг талцуулах, нийгэмд сөрөг хандлага бий болгох аюултай үйлдэл байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 19.19.3-т зааснаар хүний эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ ҮАБ, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй гэсэн заалтыг зөрчсөн байна" гэлээ.
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын даалгавраар мэдээлэл хийсэн ЦЕГ сэтгүүлчийн нэр зарласангүй, вайбар, телеграм ашигласан "Иргэн Э-г шалгаж байгаа" гэв.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ӨНӨРЦЭЦЭГ ДЭЭР ХИЙСЭН ШИГ БАС ХӨӨРХИЙ 2 СЭТГҮҮЛЧ НЭГ ХУДАГТ АЧИГДАН ОДОХНЭЭ ҮЙЛТЭЙ ХҮҮРНҮҮД ЮМАА
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud