Г.Занданшатар: Х.Ганхуягийн туршлага, ажил хэрэгч чанарыг нь үнэлж Шадар сайдаар томилж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Шадар сайдад Х.Ганхуягийг танилцуулав.
Шууд дамжуулалт:
Тэрбээр, "Монгол Улсын Шадар сайдаар Х.Ганхуягийг танилцуулж байна. 2025.10.29-ний өдрийн 121 тоот албан бичгээр хүргүүлж хариуг авсан. С.Амарсайханыг чөлөөлөх болон Х.Ганхуягийг томилох асуудлыг УИХ-д үүгээр танилцуулж байна.
Х.Ганхуягийн мэргэжлийн туршлага, удирдан зохион байгуулах чадвар, ажил хэрэгч чанарыг нь үнэлж энэхүү хариуцлагатай албан тушаалд итгэл хүлээлгэн томилохоор шийдвэрлэсэн. Монгол Улсын сайд ард иргэдийн итгэлийг дааж, хэлсэн үг, хийсэн ажилдаа эзэн байх өндөр хариуцлагыг хүлээж ажиллах учиртай" гэлээ.
УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуягийг Монгол Улсын Шадар сайдаар томилох асуудлыг чуулганы хуралдаанд танилцуулж, Ерөнхий сайд захирамжаа танилцуулснаар томилгоо албажиж буй юм.
Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.