
Увс аймгаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит "Увс нуур цом-2025" бөхийн барилдаан зохион байгуулагдахаар болжээ. Тус барилдаан энэ сарын 29-30 өдрүүдэд Увс аймгийн Улаангом хотод болох аж. Анх 1980-д оноос аварга Х.Баянмөнхийн нэрэмжит "чуулга барилдаан" гэсэн нэртэйгээр зохиогдож байсан юм.
Тэгвэл О.Балжинням, С.Мөнхбат нар аварга цол хүртсэнээр "Аваргуудын нэрэмжит" нэртэй болсон юм. Түүнчлэн 2017 оноос Аваргуудын нэрэмжит "Увс нуур" цомын төлөөх барилдаан болж өргөжсөн. Энэ жилийн барилдааны түрүү бөх $5000 мөнгөн шагнал гардах юм байна.
Энэ сард Увс аймагт гурван барилдаан зохион байгууллагдана
- 11-р сарын 14-16-нд Улаангом бөхийн дэвжээний 10 жилийн ойд зориулсан барилдаан
- 11-р сарын 21-23-нд Улсын заан С.Сүхбаатар агсны нэрэмжит барилдаан
- 11-р сарын 29-30-нд Увс аймгаас төрсөн Аваргуудын нэрэмжит "Увс нуур цом" барилдаанууд болох юм.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
солиорол. энэ мөнгөөрөө сумдадаа боловсон х�##�уун усны газар эсүл 00 бариасай