Улс төрийн мэдээ

Ирэх оны төсөв, бусад хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдээр гишүүд санал илэрхийлээгүй тул чуулганыг өндөрлүүллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцэх товтой байсан билээ.

Мөн Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн тав дахь хэлэлцүүлэгтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн А.Ариунзаяа саналаа илэрхийлэв.

Тэрбээр,

"2026 оны төсөв маш алдаа дутагдалтай төсөв болж, олон хуулиудыг зөрчлөө. Зөвхөн багшийн цалинг нэмэгдүүлнэ гэчихээд боловсролын байгууллагын бусад ажилтнуудын цалинг орхигдуулсан. Уг төсвийг батлахгүй байх эсвэл хориг орж ирмээр байгаа юм. Хэрвээ үгүй гэвэл яаралтай Төсвийн тодотголоо оруулж ир. Хуурч, залилсан, ялгаварласан төсөв болсон шүү. Эмч нарын цалинг нэмэгдүүлэхдээ төсвөө баталгаажуулаагүй байгаа" гэсэн юм.

Дээрх хуулийн төслүүдийн эцсийн найруулгатай холбоотойгоор УИХ-ын гишүүдээс санал илэрхийлээгүй учраас эцсийн найруулгуудыг сонссонд тооцож, УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааныг өндөрлүүллээ.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button