Хөгжлийн банкны захирлаар С.Баатарсүрэнг томиллоо
Хөгжлийн банкны Төлөөлөлийн удирдах зөвлөлийн хурлаар С.Баатарсүрэнг “Монгол Улсын Хөгжлийн банк”-ны Гүйцэтгэх захирлаар томилжээ.
С.Баатарсүрэн нь эдийн засагч мэргэжилтэй бөгөөд Санхүү, эдийн засгийн их сургуулийн Бизнесийн эдийн засгийн бакалавр, Америкийн нэгдсэн улсын Калифорни мужийн их сургуулийн Санхүүгийн удирдлагын магистр зэрэгтэйгээр тус тус төгссөн байна.
Тэрбээр, "Зоос" банканд эрсдэлийн шинжээч, ахлах шинжээч, Монголбанканд хянан шалгагч, Хадгаламж банкны эрх хүлээн авах зөвлөлийн гишүүн, Монгол Улсын Хөгжлийн банканд хэлтсийн захирал, Хадгаламжийн даатгалын корпорацид Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч, Олон Улсын хадгаламжийн даатгагчдын холбооны Евро-Азийн бүсийн хорооны тэргүүн, Монгол Улсын Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнээр ажиллажээ.
Мөн Монгол Улсын банк, санхүүгийн салбарт 2007 оноос хойш тасралтгүй 18 жил ажилласан намтартай аж.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сонгон ша лгаруултгүй гэж нэгнийг нь хуссанаа дахиад сонгон ша лгаруултгүй өөрийг нь томилчихдог ээ мөн хогийн төр засагтай улс шүү бид