СпортСПОРТ

Алтан цомын барилдаанд 10 барилдаж 10 даваад буй Э.Батмагнай "Чингис хаан цом" хүртэх үү

Их эзэн Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-т зориулсан "Чингис хаан цом"-ын төлөөх, Улс, аймгийн алдар цолтой шилдэг 128 бөхийн барилдаан маргааш 12.00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.

Өнгөрсөн жил Монгол Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” цомыг Монгол бахархлын өдрийн барилдааны түрүү бөхөд олгох зарлиг гаргасан. Зарлигийн дагуу өнгөрсөн жилийн түрүү бөх Улсын харцага Э.Даш “Чингис хаан” цомын анхны эзнээр тодорч байсан юм. Чансаагаараа Улсын наадам, Цагаан сарын бөхийн барилдаануудын дараа орох тус барилдаанд аварга, арслангууд алдар цолоо дуудуулан, хүч нь үзэх ойлгомжтой.

Тэгвэл тус барилдаанд ямар бөх түрүүлэх нь бөх сонирхогчдын анхаарлын төвд байгаа юм. Монгол бахархлын өдөрт зориулсан тус барилдаанд зодоглох чансаа өндөр 128 бөхийн нэрс өнөөдрийн 18:00 цагт тодорхой болно. Үзэгчдийн зүгээс Дархан аварга Н.Батсуурь, Улсын аварга О.Хангай, Улсын арслан Ц.Бямба-Отгон, Б.Орхонбаяр, Э.Батмагнай гэсэн бөхчүүдийн нэг нь цом өргөнө хэмээн таамаглаж байгаа аж.

Дээрх бөхчүүдээс Улсын залуу арслан Э.Батмагнай "Алтан цом"-ын төлөөх барилдаанд 10 барилдаж 10 даваад байгаа юм. Тэрбээр заалны барилдаануудад унах тун дургүй байгаа бөгөөд "Ерөнхийлөгчийн нэрэмжит цом"-оо "Чингис хаан цом"-оор ихэрлүүлэх магадлал өндөр байна. Улсын арслан Э.Батмагнай өнгөрсөн жилийн "Монгол бахархлын өдөр"-т зориулсан бөхийн барилдааны хоёрын даваанд Увс аймгийн харьяат аймгийн арслан Б.Нямсамбууд өвдөг шороодсон байдаг. Энэ жил дээшээ барилдаж цом өргөх магадлалтай.

Түүнчлэн Улсын арслан Ц.Бямба-Отгон "Алтан цом"-ын төлөөх барилдаанд 10 барилдаж есөн даваа аваад буй. Тэрбээр өнгөрсөн жилийн "Монгол бахархлын өдөр"-т зориулсан барилдаанд зургаа даван үзүүрлэсэн билээ. Энэ жил дутуугаа гүйцээж түрүүлэх магадлалтай байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Лувсанпэрэнлэй

МУБИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2025 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Соёл урлаг, Нийгмийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button