НИЙГЭМНийгэм мэдээ

Баруун гурван аймагт зудын эрсдэл өндөр гарчээ

Энэ жилийн зудын эрсдэлийн үнэлгээгээр Баян-Өлгий аймаг "маш их" гарсан бол Ховд, Хөвсгөл, Дорнговь аймгуудад "их" эрсдэлтэй гарсан байна. Зудын эрсдлийн үнэлгээг Монгол Улсын Шадар сайдын тушаалаар батлагдсан “Гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийх аргачлал, заавар”-ын дагуу ХХААХҮЯ, ОБЕГ, ЦУОШГ, ЭМЯ, ЗТЯ, ГБНХЯ хамтарсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн 2025-2026 оны зудын эрсдэлийн үнэлгээг хийжээ.

Зудын эрсдэлийн үнэлгээгээр нийт 21 аймаг, 330 сумын хэмжээнд “маш их” эрсдэлтэй таван сум, “их” эрсдэлтэй 59 сум, “дунд” эрсдэлтэй 192 сум, “бага” эрсдэлтэй 74 сум байгаа аж. Бүс болон аймгуудын түвшинд нийт дүнгээр авч үзвэл “маш их” эрсдэлтэй Баян-Өлгий аймаг, “их” эрсдэлтэй Увс, Ховд, Хөвсгөл, Дорноговь аймгууд, “дунд” эрсдэлтэй Говь-Алтай, Завхан, Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дундговь, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Дорнод, Сүхбаатар аймгууд байна. Харин “бага” эрсдэлтэй Булган, Орхон, Хэнтий аймгууд байгаа юм.

Зудын эрсдэлийн үнэлгээг хийхдээ цаг агаарын байдал, агаарын температур, хур тунадасны байдлыг тооцон аюулыг, бэлчээрийн даац, өвөлжих малчин өрх, малын тоо, отор нүүдэл, мал малчдын нөхцөл байдал, нийгмийн болон эрүүл мэндийн үйлчилгээ, алба мэргэжлийн ангийн бэлэн байдлыг тооцон эмзэг болон өртөх байдал зэргийг тооцжээ. Мөн мал махны зах зээлд нийлүүлсэн байдал, малчдын гар дээр болон аймаг, сум, улсын аюулгүй нөөцөд өвс тэжээлийн нөөцөлсөн байдалд дүн шинжилгээг тооцон чадавхыг тур бүр үнэлж, зудын эрсдэлийн үнэлгээг боловсруулсан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Лувсанпэрэнлэй

МУБИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2025 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Соёл урлаг, Нийгмийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button