УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Нэг дороос #1 | Фото: С.Баярцогт "Оюутолгой"-н нээлттэй сонсголд оролцохоор нэг чемодан баримттай иржээ

"Оюутолгой" ордын ашиглалтын талаарх нээлттэй сонсголын мэдээллийг Eguur news агентлаг НЭГ ДОРООС бэлтгэн хүргэж байна.


ЭХНИЙ өдрийн нэгдсэн мэдээлэл /2025.12.08/

Шууд дамжуулалт:


НЭМЭЛТ: 10.00 цаг

Нотлох баримтыг хянан шалгах, шинжлэн судлах түр хорооны сонсгол үргэлжилж байна. Сонсголд оролцогчид эхнээсээ хүрэлцэн ирсэн. Тухайлбал, Сангийн сайд асан С.Баярцогт "Оюутолгой"-н нээлттэй сонсголд оролцохоор нэг чемодан баримттай иржээ.


НЭМЭЛТ: 09.40 цаг

-Шинжээч: "Оюутолгой"-гоос 16 жилийн хугацаанд $16.3 тэрбумын орлого олж, $3.2 тэрбумын АМНАТ, татвар төлсөн-

"Оюутолгой" төслийн ерөнхий танилцуулгыг шинжээч дараах байдлаар танилцууллаа.

Танилцуулгад, "Оюутолгой нь 6.3 тэрбум нөөцтэй. Зэс үйлдвэрлэлийн байдлаар 2024 онд дэлхийн топ 20 үйлдвэрлэгчийн 12-т жагссан. Гүний уурхай нь энэ жил ашиглалтад орсноор дэлхийд гуравт эрэмбэлэгдэх томоохон тоглогчийн нэг болох судалгаа гарсан. Нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн өартаг ХАМГИЙН БАГА уурхайнуудын нэг. Оюутолгой төслийн үйлдвэрлэлийн хамгийн ашигтай мөчлөг ирэх жилүүдэд тохионо.

2007 оны УИХ-ын тогтоолоор стратегийн ордод багтаасан. 16 жилийн турш гадаадын хөрөнгө оруулалттайгаар үйлдвэрлэл явагдсан. Нийт валютын нөөцийн 41 хувийг, нийт экспортын 17 хувийг бүрдүүлдэг. Гэвч нийт гадаад өрийн 50 хувийг дангаараа эзэлж байна.

2010-2024 оны хооронд 440 сая тонн хүдэр боловсруулж, 8.4 сая тонн зэсийн баяжмал үйлдвэрлэсэн. 16.3 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажилласан. Үүнээс Монгол Улсад 3.2 тэрбум ам.долларыг АМНАТ, татвар хураамжийн хэлбэрээр төлсөн. Энэ нь "Эрдэнэт үйлдвэрийн сүүлийн зургаан жилийн төлбөртэй адилхан" хэмээлээ.

Үргэлжлүүлэн "Оюутолгой" ордын ашиглалтын талбайг танилцууллаа.

"Голын шараар тэмдэглэгдсэн хэсэг нь Оюутолгой компанид олгогдсон гурван талбай. Тойрсон улаан нь Онтре ХХК-ийн компанийн эзэмшлийн "Шивээ толгой", "Жавхлант" ашиглалтын талбай. 2007 онд стртегийн ордод хамруулсан боловч хил заагийг тогтоолгүй байсаар ирсэн. Улмаар 2025.04.09-ний өдөр ЗГ талбайн хил заагийг тогтоосон. "Рио тинто"-д жилд 4.3 их наяд, өдөрт 10 тэрбум төгрөгийн зээлийн хүү төлж байна" гэлээ.


НЭМЭЛТ: 09.30 цаг

-О.Батнайрамдал: 2026.01.06-ны дотор сонсголын үр дүнг УИХ-д танилцуулах үүрэгтэй-

Нээлттэй сонсгол 09.30 цагт эхэллээ. Хуралдааны эхэнд соснгол даргалагч О.Батнайрамдал хуралдааны дэг болон оролцогчдыг танилцуулав. Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлэг долоо хоног бүрийн даваа гарагт "Их Эзэн Чингис хаан" танхимд хуралддаг тул суллаж өгөх шаардлага тавьсан юм.

Улмаар сонсгол даргалагч О.Батнайрамдал түр саатал гарч, танхимтай холбоотой асуудал үүссэнийг хэллээ. Тэрбээр, "2026.01.06-ны дотор түр хороо нээлттэй сонсгол зохион байгуулж үр дүнгээ УИХ-д танилцуулах үүрэгтэй. Тов сарын өмнө гарсан. Сонсгол хойшлохгүй явагдах ёстой" хэмээв.


ЭХЛЭЛ: 09.00 цаг

-"Оюутолгой"-н асуудлаарх нээлттэй сонсгол өнөөдөр 09.00 цагаас эхэлнэ-

"Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх" түр хорооны сонсгол дөрвөн өдөр зохион байгуулагдана.

Эхний өдрийн сонсгол 09.00 цагт эхэлнэ. "Жавхлант", "Шивээ толгой" ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн нөөцийг тогтоож, үнэлгээг тодорхойлсон болон холбогдох бусад баримтад үндэслэн төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоохтой холбоотой асуудлыг хэлэлцэх юм.

Өнөөдрийн сонсголд,

  • Нийт дуудагдсан гэрч 166
  • Мэдэгдэх хуудас хүргүүлсэн 153 Мэдэгдэх хуудас хүргүүлж чадаагүй 13
  • Сонсголд оролцох боломжгүй талаар хүсэлт ирүүлсэн 37
  • Оролцвол зохих 116

Видео дамжуулалтыг: Б.ЭРДЭНЭБАЯР, сэтгүүлч О.ОНОН

Фото мэдээллийг: О.УЛСБОЛД

Редакциас: П.УРНАА, Ц.ТАМИР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button