Дата: Бүртгэлтэй 281,000 ААН-ээс 118,000 нь үйл ажиллагаа явуулж, 72,000 нь татварын өртэйгөөс 16,000 нь дансаа хаалгасан

Төсвийн орлого тасарлаа, төрийн сан хоосорлоо, татварын орлого буурлаа, алба хаагчид цалингаа авч чадахаа байлаа, хувийн хэвшлүүд мөнгөгүйдлээ, аж ахуй нэгжүүд дансаа хаалгалаа, иргэд туйлдлаа… Энэ их мэдээлэл дунд төөрөлдсөөр байна.
Урьдач мэдээлэл: Төсвийн орлогыг 29.4 тэрбум төгрөг байхаар төлөвлөсөн ч, 27.6 тэрбум төгрөг болж 6.3 хувиар тасарсан. Хоёр их наяд гаруй төгрөгөөр. Харин татварын орлого 25.5 тэрбум төгрөг байхаас 23.5 тэрбум төгрөг буюу 8.1 хувиар тасарсан. Татварын орлогоос тасарсаэ 835.8 тэрбумын 428.2 тэрбум нь орлогын албан татварын орлого.
-2025 онд 2.5 сая иргэн, 281 мянган ААН нийт 14.9 их наядын татвар төлөөд байна-
Монгол Улсад яг хэчнээн татвар төлөгч иргэн, ААН байдаг, хэдэн төгрөгийн татвар төлдөг тухай мэдээллийг хүргэе эхлээд хүргэе.
Татвар төлөгч иргэн ба ААН-үүд:

Монгол Улсын хэмжээнд 2016 онд нийт 1,093,164 татвар төлөгч байсан бол арваад жилийн буюу 2025 онд 2,803,991 болж хоёр дахин нэмэгджээ. Харин 2016 онд татвар төлөгч 931 мянган иргэнтэй байсан бол өдгөө 2.5 саяыг даваад байна.
Тэгвэл татвар төлөгчид жилд нийт хэчнээн төгрөгийн татвар төлж ирснийг дор харуулъя.
Татвар төлөлтийг мөнгөн дүнгээр харуулбал:

2016 онд иргэн, ААН-үүдийн татвар төлөлт нийлээд 2.4 их наяд байдаг байж. 2024 онд хамгийн өндөр буюу 17 их наядад хүрчээ. Харин энэ оных өмнөх оныхоосоо даруй ГУРВАН ИХ НАЯД гаруй төгрөгөөр дутаж байна.
-72 мянган ААН өртэй байгаагаас 16 мянга нь дансаа хаалгасан-
Тэгвэл яг өнөөдрийн нөхцөл байдал ямар байгаа юм бэ,
Дээрх хүснэгтээр бол манай улсад 2025 оны байдлаар 281 мянга орчим татвар төлөгч ААН бүртгэлтэй байна. Үүнээс үйл ажиллагаа явуулж буй нь ердөө 118,000. Харин өнөөдрийн байдлаар татварын өртэй 72 мянган аж ахуй нэгж байгаагаас дансаа хаалгасан нь 16 мянга аж.
"Давхардсан тоогоор 16 мянга орчим аж ахуй нэгж дансаа хаалгасан" гэж Сангийн яамны дэд сайд Б.Хулан өчигдөр бататгав. Энэ 16 мянган ААН гэдэг тоо 2025 оны есдүгээр сарын байдлаарх тоо. Өртэй 72 мянган ААН энэ 16 мянга дотор
Харин Татварын ерөнхий газраас тодруулахад ч энэ тоог хэлэв. Гэхдээ “Өнөөдрийн байдлаар тэд гэж тодорхой тоон мэдээлэл хэлэх боломжгүй. Учир нь нэг ААН татвараа төлөнгүүт дансыг нь нээж байгаа. Татвараа төлөөгүй ААН-ийнхийг зөрүүлээд хааж байгаа тул яг таг тоон мэдээлэл тэр дороо гарахгүй” гэх агуулгатай хариултыг өгсөн юм.
Данс хааж буй гурван гол шалтгаан,
- Нэгдүгээрт, нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөгүйгээс,
- Хоёрдугаарт, татварын их хэмжээний өртэй байгаагаас,
- Гуравдугаарт, шүүхийн шийдвэрээр,
Татварын байгууллага татварын өрөө авахын тулд Татварын ерөнхий хуулийн 63.1 дэх заалтыг хэрэгжүүлдэг. Эл хуулийн дагуу Засгийн газар торгох, хүчээр төлүүлэх, данс хаах механик арга хэмжээ авч байна.
63.1.Үл маргах журмаар татвар төлөгчийн банкан дахь дансыг битүүмжлэх, татварын өрийг гаргуулахад дараах журмыг баримтална:
- 63.1.1.татварын улсын байцаагч татварын өрийг өртэй татвар төлөгчийн банкан дахь мөнгөн хөрөнгөөс хураах тухай битүүмжлэх мэдэгдэх хуудсыг татварын албаны даргаар батлуулан харилцагч банканд хүргүүлэх;
- 63.1.2.энэ хуулийн 63.1.1-д заасан битүүмжлэх мэдэгдэх хуудсанд өртэй татвар төлөгчийн нэр, татвар төлөгчийн дугаар, битүүмжилсэн мөнгөн хөрөнгийг шилжүүлбэл зохих банкны нэр, дансны дугаар, харилцагч банкны нэр, хаяг, татварын өр хураах үндэслэл, татварын өрийн дүн, зарлагын гүйлгээг бүрэн буюу хэсэгчлэн зогсоох тухай заах;
- 63.1.3.битүүмжлэх мэдэгдэх хуудас хүлээн авсан даруйд банк битүүмжлэх мэдэгдэх хуудсанд заасан дансанд өртэй татвар төлөгчийн нэг буюу түүнээс дээш дансанд байгаа мөнгөн хөрөнгөөс татварын өрийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн шилжүүлэх;
- 63.1.4.банкан дахь мөнгөн хөрөнгө нь татварын өрийг төлөхөд хүрэлцэхээргүй бол уг данснаас төлөгдөх шүүхийн шийдвэрээр төлөх үүрэг бүхий авлагыг хамруулсан бусад зарлагын гүйлгээг бүрэн буюу хэсэгчлэн зогсоож, тухайн данснаас татварын өрийг битүүмжлэх мэдэгдэх хуудсанд заасан дансанд шилжүүлэх.
Харин өрөө төлсөн тохиолдолд төлсөн цаг, минут, секунтээс дансыг нь нээх зарчмаар ажилладаг аж.
МАН 2016 оноос хойш засагласан. Татвар төлөгчид болон, татвар төлөлтийн мөнгөн дүн хэрхэн өсөж ирснийг дээр хүснэгтээр тодорхой харуулсан. Ердөө есхөн жилийн хугацаанд 15 их наядаар өсжээ. Төлж чадахгүй тохиолдолд жижиг, том гэлтгүй дансыг нь хааж битүүмжилж байгаад өрөө авдаг зэрлэг капитализм ажиллуулж байна. Татвар төлдөг, татвар үрдэг гэсэн хоёрхон хэсэгт ангилж ч болохоор болж. Хувь иргэн дээр ч, ажил олгогч хувийн хэвшлүүд дээр ч татварын өндөр ачаалал ирж, эцэст нь туйлдаж буй дүр зурагтай. Болохгүй, бүтэхгүй байгааг нийгмийн бүр давхаргууд илэрхийлж байна. Иймд, Засгийн газар татварын багц хууль өөрчлөхөөр зэхэж, түүндээ баахан шинэчлэл хийхээр амлалтууд гаргаж шидэв.
Татварын дарамт ба данс хааж буй механик зохицуулалтын талаар УИХ-ын гишүүд дараах байр суурийг илэрхийлэв.
Хоосорсон төрийн сангаас төрийн албан хаагчдынхаа цалинг дөнгөн данган тавьж, бусад тэтгэмжүүдээ өгөхгүй байгаа талаар өмнөх өдөр нь дараах байдлаар хөндсөн.














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ тоонуудыг харахаар жирийн ажил хийж цалин авдаг бид л бүх ачааг үүрээд байгаа юм шиг санагдаад байна татвар төлөх ёстойгоо ойлгож байгаа ч ингэж туйлдтал шахах нь зөв үү бодогдоод толгой эргэж байна
Засаг татварын багц хууль өөрчилнө гэж ярихаас цаашгүй бодит амьдрал дээр одоо л өөрчлөлт хэрэгтэй байна иргэд тэсэх хязгаартай шүү
ene amlaltnuud ni songuuliin umnu l sonsogddog daraa ni alga boldog bolhoor itgeh hun mash tsuuhen bolson bna
Татвар төлдөг хүмүүсээ ингэж шахаад байвал маргааш нь татвар төлөх хүнгүй болно гэдгийг ойлгоосой зугтаах биш хамтарч гарц хаймаар байна
ard irged aj ahuin negjuud 2 iig hoorond ni taltsuulj bolohgui bugd neg zavind suuj bgaa shuu dee ene bol niigmiin niit asuudal
Би татвараас зугтаагаагүй зөвхөн амьжиргаагаа залгуулах гэж л зүтгэж байна гэтэл төр намайг гэмт хэрэгтэн шиг харж байгаад гомдол төрдөг
ene dandaa haadag arga ni hamgiin amariin shiidver baih toroo uhaantai bodlogo heregjuuleesei
bi huuhduudee ajil hiij tatvaraa tuldug hun boloh heregtei gej surgah gej boddog ch odoogiin baidliig harhaar eruul sistem bish yum shig
ААН дансаа хаалгахаар зээлээ төлж чадахгүй гинжин урвал явагдаж байгааг бодлого тодорхойлогчид харахгүй байна
ene bol zovhon mungunii asuudal bish itgel aldagdaj bgaa ni hamgiin ayultai
Татвар төлөлт өссөн гэж бахархахаас илүү тэр мөнгө иргэдэд яаж эргэж очиж байна вэ гэдгээ тайлбарламаар байна
bi tatvar tuluhuu bolino gej heleegui zugeer l ene daramtiig bagasgaj ogoosoi gej husch bna
Жирийн хүмүүсийн дунд бухимдал дээд цэгтээ хүрч байна нэг л оч оч үсрэхэд дэлбэрэхэд ойр байгаа юм шиг мэдрэмж төрдөг
ene baidal udaan urgeljilvel huniig huuli durem hundleh bish harin zailah setgel turuulne
Төр татварын өрөө авахын тулд ийм бүдүүлэг арга хэрэглэхээсээ өмнө хэлэлцээ ойлголцол хийх боломж хаймаар байна
bi huviaraa neg delguur ajluuldag odоо bol haahuu yaahuu gedeg deer l irchihsen bna
Эдийн засаг хүнд байгааг бүгд мэдэж байгаа гэтэл бодлого нь эсрэгээрээ улам чангарч байгаад гайхаж байна
ene humuusiig zovoohoo bolij bodit heregjuulelt hiigeesei gej l helmeer bna
Татвар төлөгчид бол дайсан биш хамтрагч гэдгийг ойлгомоор байна хамтын хүчээр л улс урагшилна
bi toroo hundelj tatvaraa tulj irsen odoo harin tor nadad itgehgui bgaa yum shig sanagdaj bna
Иймэрхүү хатуу арга хэмжээ эцэстээ далд эдийн засгийг л тэлэх вий дээ ил тод байлгах бодлого хаачив
Татвараа төлөөд явбал хэн ч данс хаахгүй л дээ. Хариуцлагатай, зохион байгуулалттай байж татвараа тайлагнаж чадсан бол татвараа төлчих хэрэгтэй л дээ. Орлого олсон л бол татвар тооцогдоно, түүнийг төлнө гэдгийг ямар ч захирал ойлгож байгаа. Би мэдээгүй, ойлгоогүй гэх тайлбар хийх нь зохисгүй. Манай татварыг бага, өндөр гэж маргаж болно. Мэтгэлцэж зөв шийд, гаргалгаа олох ёстой. Гэхдээ нэгэнт ийм хуультай гэдгийг мэдсээр байж үйл ажиллагаа явуулсан л бол татвараа тооцож явах нь эрүүл саруул ухаантай захирлын заавал хийх ёстой ажил мөн шүү дээ. Дансаа хаалгасны дараа мэдэн будилаад байх хэрэггүй.
Харин УИХ-ын гишүүд гэнэт гарч ирээд "данс хаах нь буруу" гэж тайлбар хийх нь утгагүй зүйл. Хууль санаачлаад, данс хаах ёсгүй гэсэн хуулийн зохицуулалт оруулах нь бүрэн эрхэнд нь байсан, одоо ч байгаа асуудал. Өмнө нь юу ч хийгээгүй сууж сууж байснаа гэнэт гарч ирээд буруу зөрүү юм яриад байх нь зохимжгүй. Ажлаа хийгээгүйгээ хүлээн зөршөөрч байгаа хэрэг.
Danh Nymbakteri ger bulees neheerei, ih hulgai hiisen Hentii zolbin booluud
dansiig nam haah estoi shuu.tatvaraa tulchihuud ulsiig hohirolgui bolgo !
МОНГОЛ улсад БҮХ ХҮН ТАГНУУЛЫН АЛБААР ШАЛГУУЛАХ ЁСТОЙ ЭНЭЗАРЧИМ АЛДАГДСАНААР ТӨР ХУЛГАЙЧААР ДҮҮРЭЭД БАЙНА
tatvar tuldug hun bol buruutai yum shig handaad baih yum aj ahuin negjuud dandaa nuuhgui amidrah gej zutgej bgaa shuu dee dandaa dangaa haagaad baival yaj ajil hiih yum be
Жижиг бизнес эрхэлдэг хүнд энэ данс хаадаг систем чинь бараг л цаазын ял шиг тусаж байна өнөө маргаашийн орлогоороо татвараа нөхнө гэсэн найдлагыг нь таслаад хаячихдаг нь үнэхээр хэтэрхий
Зөв шүү.
ene bol neg l hunii asuudal bish bugd adilhan l daramtand orson bgaa shuu dee tor ooroo beltgehgui bj bidnees bugdiig shaagaad bgaag oilgohgui bna
Төр өөрөө мөнгөө зөв зарцуулж чадахгүй байж дандаа татвар төлөгчдийг буруутгаад байх нь шударга санагдахгүй байна том төслүүд дээр алдагдлаа ярьдаггүй мөртлөө жижиг ААН дээр л хатуу
bi huviaraa ajil hiideg hun tatvaraa tuldug yostoi gej boddog ch ene hemjeend hursen ni arai l bish sanagdaj bna neg l udur dandaa haagdana geed aimar amidarch bna
Ажил олгогчид дарамтад орохоороо хамгийн түрүүнд ажилчдаа цөөлж эхэлдэг тэгэхээр эцсийн хохирогч нь энгийн иргэд л болж үлдэж байна даа
ene system chini ajil hiij bgaa hunii esreg ajillah yum shig l sanagdaad baih yum tatvar tuluh huseltei hun ch gants alham ch uldehgui boltol shaah ni buruutai
УИХ дээр сууж байгаа хүмүүсийн цалин цагтаа орж байхад хувийн хэвшлийнхэн ингэж зовж байгааг бодохоор үнэхээр бухимдал төрж байна нэг талдаа л бодлого яваад байх шиг
tatvar tuluhgui bol geed dandaa ailaad baival hun yaj ajil hiij uragshlah yum be tur ardiinhaa tald ajillah yostoi bolhoos esreg ni bish
Ажил олгогчид дарамтад орохоороо хамгийн түрүүнд ажилчдаа цөөлж эхэлдэг тэгэхээр эцсийн хохирогч нь энгийн иргэд л болж үлдэж байна даа
ene system chini ajil hiij bgaa hunii esreg ajillah yum shig l sanagdaad baih yum tatvar tuluh huseltei hun ch gants alham ch uldehgui boltol shaah ni buruutai