НийгмийнНИЙГЭМ

Үйл явдал: Цэргийн бүртгэл энэ сарын 23-ныг хүртэл үргэлжилнэ

Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 20-нд болох үйл явдал.

Швейцарын Холбооны Улсын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 56 дугаар чуулга уулзалтад Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож байна.

09:00 цагт: МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим Академич Ш.Лувсанванданы мэндэлсэн өдрийг дурсан хүндэтгэж, “Лувсанванданы өдөр” -ийг тэмдэглэнэ.

18:10 цагт: Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн тоглолт “M Bank Arena” ордонд  эхэлнэ. 

  • Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан нөөцийн махыг есөн дүүргийн 410 цэгээр худалдаж эхэлнэ.
  • 2026 оны цэргийн бүртгэл Е-Mongolia системээр орон даяар нэгдүгээр сарын 23-ныг хүртэл үргэлжилнэ.
  • "Хүнсний зориулалттай дахин боловсруулсан PET хуванцар савлагааг хэрэглээнд нэвтрүүлэх тухай" сэдэвт уралдааны бүтээлийг 2026 оны хоёрдугаар сарын 2-ныг хүртэл хүлээн авна.
  • “Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025” Төв цэнгэлдэх хүрээлэнд 2026 оны гуравдугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ. 

Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас орон нутгийн түүх, соёлын үнэт өв, иргэдийн аж амьдрал, онцлог, уламжлалыг олон нийтэд сурталчлан таниулах, өвлүүлж хамгаалах ажлыг дэмжин #АМИННУТАГ сэдэвт видео контентын уралдааныг орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага, уран бүтээлчид, сонирхогчдын дунд зарлаж байна. Бүтээлийг 2026 оны гуравдугаар сарын 1-нийг хүртэл хүлээн авна.

Үзэсгэлэн:

-“2026 өвлийн үзэсгэлэн” Монголын театрын музейд нэгдүгээр сарын 23-ныг хүртэл гарна.

-Залуу уран бүтээлч, архитектор Т.Эрдэнэ-Очирын цаасан хайчилбарын “Амь цаас” үзэсгэлэн Г.Занабазарын Дүрслэх урлагийн музейд энэ сарын 25-ныг хүртэл гарна. 

-“Монголчуудын уламжлалт хувцас, гоёл чимэглэл” үзэсгэлэн Монголын үндэсний музейд хоёрдугаар сарын 2-ныг хүртэл гарна. 

Хилийн чанадад:

-БНСУ-ын Гванжу хотын "Eunam Museum of Art" галерейд Монгол, Солонгос орны уран бүтээлчдийн "Horse of Fire, Horse of Start" үзэсгэлэн нэгдүгээр сарын 22-ныг хүртэл гарна.

-БНХАУ-ын ӨМӨЗО-ы Эрээн хотод “Хятад-Монголын цагаан сарын үзэсгэлэн худалдаа”-г 7 дахь жилдээ энэ сарын 25-ныг хүртэл гарна.

-Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн хоёрдугаар сарын 26-ныг хүртэл гарна. 

Орон нутагт:

-Завхан аймгийн 24 суманд соёлын өвийг таниулах аян хоёрдугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Tsergiin burtgelee hurdan duusgaad daraagiin ajildaa hurdan orooroi. Amjilt husie

Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button