СпортСПОРТ

Дэлхийн аварга Ц.Цогтбаатар УАШТ-ын шигшээд шалгарлаа

Бэртлийн улмаас өнгөрсөн оны тавдугаар сараас хойш олон улсын тэмцээнд зодоглоогүй байсан дэлхийн аварга, “Токио-2020” олимпын наадмын хүрэл медальт, МУГТ Ц.Цогтбаатар УАШТ-ий 73 кг-ын жинд зодоглож байна. Тэрбээр эхний тойргуудад У.Одбаатар, Ж.Гансүрэн нарыг ялжээ. Харин шигшээ наймд ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Л.Анхзаяатай барилдах юм.

Хэнтий аймагт зохион байгуулагдаж буй жүдо бөхийн Насанд хүрэгчдийн УАШТ-ний эхний өдөр үргэлжилж байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн -73 кг, -90кг, -100кг, +100кг, эмэгтэйчүүдийн -57кг, -70кг, -78кг, +78кг-ын жингийн аваргууд тодрох юм. Урьдчилсан шатны барилдаанууд 09:00 цагаас, шигшээ барилдаанууд 16:00 цагаас явагдах хуваарьтай байгаа аж.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зүч
зүч

сайн байна. Гэмтлээ сэдрээчвээ...

Back to top button