НИЙГЭМНийгэм мэдээ

Мансууруулах эм, худалдан борлуулдаг нэг бүлгийн дөрвөн этгээдийг баривчилжээ

Цагдаагийн байгууллага энэ сарын 12-13-д шилжих шөнө Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис худалдан борлуулдаг нэг бүлгийн дөрвөн этгээдийг баривчилжээ. Шалгалтаар 756 грамм шингэн хэлбэрийн синтетик төрлийн мансууруулах бодисыг хураан авч, 3750 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний бодисын хууль бус эргэлийг таслан зогсоон, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.

Түүнчлэн Цагдаагийн байгууллага энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулж байгаа юм. Иймд иргэд та бүхэн гэр бүл, ойр дотнынхоо хүмүүст тавих хараа хяналтаа сайжруулахыг ЦЕГ-аас зөвлөлөө.

Б.АЗЖАРГАЛ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ бодис хилээр яаж орж ирсэн юм монгол улс хар тамхи мансууруулах бодисын өмнө хүчин мөхөс боллло.Саяхан баригдсан хүмүүсийн дотор олны танил нэгэн байсан гэсэн зарлаач ал юм уу?төмсөг юм уу?

Холбоотой мэдээ

Back to top button