НИЙГЭМНийгэм мэдээ

"Ц.Дагвадорж нарт холбогдох хэргийн шүүхийн шийдвэрийг дээд шүүхэд хянуулах эрхтэй"

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх нь шүүгдэгч Ц.Дагвадорж, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарт холбогдох хэргийг 2026 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хянан хэлэлцэж, шийдвэрээ хэргийн оролцогч нарт танилцуулсан. Тус шүүхээс “шийдвэр”-ээ хуульд заасны дагуу албан ёсоор бичгээр гаргаж, нийт оролцогч нарт гардуулах, улмаар цахим санд байршуулахаас гадна шүүх хурлын яллах, өмгөөлөгч талын оролцогч нараас анхан шатны шүүхийн шийдвэрийг Дээд шатны шүүхэд хянуулах эрхтэй тул хүлээцтэй, бодит мэдээлэлтэйгээр асуудалд хандахыг, мөн худал ташаа мэдээлэл түгээхгүй байхад анхаарахыг сонирхогч этгээд, хэвлэл мэдээллийн байгууллага зэрэг олон нийтэд хандан мэдээлэл хүргүүллээ.

Зарим шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбоотойгоор зарим ташаа мэдээлэл гарч байх тул дараах мэдээллийг тодруулж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйл, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 16.15 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг бодит байдлаар, эргэлзээгүй тогтоох үүрэгтэй. Тус зохицуулалтын хүрээнд Ц.Дагвадорж нарт холбогдох хэргийг өмнө нь анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс прокурорт буцааж шийдвэрлэсэн боловч энэ нь хэргийн талаар нотолбол зохих байдалд хамааралтай, ялангуяа цахим орчинд тарсан зурагтай холбоотой асуудлаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах талаар прокурор, мөрдөгчид үүрэг болгож буцааснаас хэн нэгнийг гэмт хэрэгт гэм буруутай мэтээр урьдчилан шийдвэрлэсэн асуудал биш болно.

Мөн анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдахаас гадна шүүх нь хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоож, тухайн шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шийдвэрлэх үүрэгтэй, харин үзэл бодол, таамаглалд хөтлөгдөх төдий байдлаар шийдвэрлэхийг хориглодог. Тийм учраас, шүүх нь прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн нийт 14 хавтас, 3500 хуудастай хэргийг нийт 11 өмгөөлөгч, 2 прокурор, хохирогч талын ар гэрийн хүмүүс, ард иргэдийн төлөөлөл, хяналтыг илэрхийлдэг 2 иргэдийн төлөөлөгч нарыг оролцуулж, улмаар хэргийн оролцогч нараас тус бүр чөлөөтэй, дэлгэрэнгүй шинжлэн судлуулсан яллах ба цагаатгах талын бүхий л нотлох баримтууд, тэдгээрийн стандарт шаардлага болон оролцогч нарын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, гэмт хэрэг үйлдэгдсэн үйл явдлыг сэргээн дүрсэлж, үнэлэн дүгнэхэд шүүгдэгч Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг “хүнийг алах” гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэх хангалттай нотлох баримт тус эрүүгийн хавтаст хэргийн хүрээнд тогтоогдоогүй байна.

Түүнчлэн тус хэргийг хянан шийдвэрлэгдэхээс өмнө цахим сүлжээнд цацагдсан гэх зураг, дүрслэл нь тухайн эрүүгийн хавтаст хэрэг дэх дуу-дүрсний бичлэгийг бүрэн бүтэн илэрхийлэхгүй, харин хүнийг алсан үйлдлийнхээ өмнө болон дараа Ц.Дагвадорж нь Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг хэрцгий байдлаар айлган сүрдүүлж, хүч хэрэглэсэн буюу боож унагаах, өөрийн өмнө мөргөж сөгдүүлэх, мөн ална, алуулна гэх байдлаар заналхийлж, эрхшээлдээ байлгасан зэрэг ноцтой үйлдлүүдийн процессын зөвхөн нэг хором хэсэгт хамааралтай болох нь илэрсэн, улмаар Ц.Дагвадоржийг унтсаны дараа Э.Ган-Эрдэнэ цонхоор гарч Хан-Уул дүүргийн цагдаад мэдэгдэж, цагдаагийн бүрэлдэхүүн очсон зэрэг дэс дараалал бүхий үйл явдлууд тогтоогдсон байдаг.

Иймд шүүгдэгч Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нарыг хүнийг алах гэмт хэрэгт хамтран оролцоогүй буюу “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр тэдгээрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, харин шүүгдэгч Ц.Дагвадоржийг прокуророос зүйлчлэн ирүүлсэн гэмт хэргүүдэд гэм буруутайд тус тус тооцож, бүх насаар нь хорих ял оногдуулж шийдвэрлэжээ. Хэд хэдэн шүүгдэгч нарын дотор насанд хүрээгүй шүүгдэгч байсан учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.2 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг хаалттай явуулахыг хуулиар шүүхэд үүрэг болгосны дагуу шүүх хуульд захирагдаж хуралдааныг хаалттай явуулсан болно.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Анхбаяр
Анхбаяр

16 настай охин амь үрэгдэж байхад хоёр хүн зүгээр хараад зогсож байхад ямар ч гэм буруугүй гээд Цагаадаж болдог юм уу шүүх хэт нэг талыг барьж ажилсан юм шиг санагдлаа...

Зочин
Зочин

Хэт нэг талыг барьсан дүгнэлт бна

Зочин
Зочин

энэ хоёрын гэм буруугийн асуудал байраар хангасан, машинаараа зөөсөн, хамт архидан согтуурсан, цаашлаад охины толгой дээр гишгээд хоолойг боож байхад зогсоох оролдлого хийгээгүй гээд олон үйлдэлд яригдана. шөнөжин хамт байж аялдан дагачихаад айж ичсэн гэдгээрээ халхална гэж байхгүй.

Зочин
Зочин

Тэр 14 минутын бичлэгийг нийтэд ил болгох хэрэгтэй! Нууцлах хэрэггүй. Хүмүүс жинхэнэ бодит ойлголт авна.

зочин
зочин
Reply to  Зочин

ер нь шүүх л шударгаар хэргийг шийдвэрлэх ёстой байхаа. Олон нийтийн оролцоо хэрэггүй. Учир нь олон нийт хэргийн нарийн ширийнийг бүрэн мэдэхгүй, хууль ч ойлгохгүй шүү дээ! Сэтгэл хөдлөлөөр асуудалд хандаж болохгүй!

Зочин
Зочин

Эдгээр шүүгчдийг авилга хэд авсныг шалгах хэрэгтэй!
Монголын хууль шүүхийнхэн мөнгөөр хуулийг гууль болгодог муу жишиг тогтлоо. Дампуурлын шинж, улс орны аюулгүй байдалд нэн хортой гэмт үйлдэл!!!

Иргэн
Иргэн
Reply to  Зочин

Хүн амины хэрэг дээр шүүгчид авлига аваад байхдаа яахав дээ???

Зочинеке экэ
Зочинеке экэ
Reply to  Иргэн

авнаа...авчихсан байгаа нь гаргасан шийдвэрээс нь илт харагдаж бн биш үү.дагвадоржийнхыг аваагүй,нөгөө гурваас нь авсан бн.

Зочин
Зочин

Хүн амьд гарахын тулд юу эсийг хийхэвдээ.3уулаа үхэх байсан юм болов уу....

Зочин
Зочин

Одоо ч дээ шүүх цагдаа бүгд худалдагдсан гэж ойлгогдож байгаа үнэн зөв шийдсэн гэхэд үнэхээр эргэлзэж байна даа ялангуяа прокурорын шийдвэрт бүр ч их эргэлзэж байна.

Зочин
Зочин

Uvsiin hyrgasiin gantumuriin munhzul eruugiin hulgaich narsnii buus

Zochin
Zochin

Hynaad bvgdiig n yllah heregtei aluurchid beltgegdeed BNA uu daa

Итгэх итгэлгүй
Итгэх итгэлгүй

Бичлэгийг ил болго. Гэмгүй л юм нуух шаардлага байхгүй.

Зочин
Зочин

2 хүн хоорондоо зодолдож байгаад нэг нь толгойг нь цохиж хагалаад, толгойгоо хагалуулсан хүүхэд эмнэлэгт очих замдаа нас бараад хажууд нь байсан хүүхдүүдийг хам хэрэгтэн гээд хорих ялаар шийтгээд. Зодоонд оролцоогүй ял авсан хүүхдийг ээж, өвөө, эгч, дүү нар нь эргэх гэж явах замдаа осолд ороод өвөө нь газар дээрээ нас барж, ээж нь ухаангүй эмнэлэгт байж байгаад ухаан оролгүй нас барсан харамсалтай хэрэг миний ойрын танилд тохиолдож байлаа.
Тэгэхэд хүн алчихаад чемоданд хийгээд хажууд нь хээв нэг хөлөө ачиж суугаад инээчихсэн, нөгөөх нь арагшаа налаад цай ууж байгаа 2 яахаараа зүгээр өнгөрч байгаан бэ

Зочин
Зочин

Boditoor l shuuh chuhal. Hen negniig socialoor shuuj hun aminii heregt gutgej bolohgui. Huvidaa amid gartsgaasand n bayarladag. Tuhain ayult etgeed margaash n sogtuu n garaad eruuljiheeree ene 2-iyg ashiglaj zarj zoolgoj baigaad l alah baisan.

Холбоотой мэдээ

Back to top button