НИЙГЭМНийгэм мэдээ

Үйл явдал: “Амар байна уу-2026” үзэсгэлэн худалдаа “Их наяд” худалдааны төвд энэ сарын 17-ныг хүртэл гарна


Өнөөдөр буюу 2026.02.03-ны өдөр болох үйл явдал.

10:00 цагт: “Аялал жуулчлалын 7 хоног”-ийг Монголын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд зохион байгуулж байна.

10:00 цагт:  Нийслэлийн ерөнхий боловсролын 50-р дунд сургуульд "Зөв хэрэглэж, зөндөө хэмнэе" эрчим хүчний, ухаалаг хэмнэлттэй хэрэглээг сурталчлах, бага ангийн сурагчдын бүтээлийн аян болно. 

10:00 цагт: “Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх: Монгол Улс ба Япон Улс” сэдвийн дор хамтарсан семинар Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд болно.

18:10 цагт: Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн тоглолт “M Bank Arena” ордонд эхэлнэ. 

  • МСБХ-ны U15 насны УАШТ энэ сарын 11-нийг хүртэл Спортын төв ордонд болно.
  • Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан нөөцийн махыг есөн дүүргийн 410 цэгээр худалдаж байна.
  • Цагаан сарын үзэсгэлэн худалдаа 10 дахь жилдээ "Хүннү шоппинг молл"-ын экспо танхимд энэ сарын 16-ныг хүртэл гарна.
  • "Монгол өв соёл, үнэт эдлэлийн  "Цагаан сар-2026” үзэсгэлэн “UG Expo” төвд энэ сарыг 17-ныг хүртэл  гарна.
  • "Амар байна уу-2026” үзэсгэлэн худалдаа “Их наяд” худалдааны төвд энэ сарын 17-ныг хүртэл  гарна.
  • Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025” Төв цэнгэлдэх хүрээлэнд 2026 оны гуравдугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ. 

Үзэсгэлэн:

 -Уран бүтээлч С.Дашдэмэдийн “Миний зургууд” үзэсгэлэн энэ сарын 4-ныг хүртэл Уран зургийн галерейд гарна.

-Жүжигчин, уран бүтээлч С.Пүрэвмаагийн үндэсний хувцасны өдөр тутмын загварын “Өмсгал” бие даасан үзэсгэлэн Уран зургийн галерейд энэ сарын 7-ныг хүртэл гарна.

-“Өнө мөнхийн молор эрдэнэ” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд гуравдугаар сарын 1-нийг хүртэл гарна. 

Хилийн чанадад: 

-Бүгд Найрамдах Итали Улсын Ром хотын Боргезе галерейд “Монголоос Барокко ертөнц рүү” үзэсгэлэн энэ сарын 22-ныг хүртэл гарна.

-Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн энэ сарын 26-ныг хүртэл гарна. 

Орон нутагт:

Дорноговь: "Далай шанд” захад Аймгийн ЗДТГ, ХХААГ хамтран  ирж буй гал морь жилийн сар шинийн баярыг угтан “Цагаан сар" үзэсгэлэн зохион байгуулна.

Завхан: 24 суманд соёлын өвийг таниулах аян хоёрдугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.

Б.АЗЖАРГАЛ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button