Авлигын хэргээр зургаа нь нэг сар цагдан хоригдож, зургаа нь гадуур шалгагдаж буй эрчим хүчний "томчууд"
Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэхээсээ эхлэн шалгагдсан эрчим хүчнийхэн шилээ дарсаар арав давж, тэднээс зургаа нь нэг сарын хугацаатайгаар цагдан хоригдоод байна.
Хэн, хэн хоригдсон, хугацаа нь хэзээ дуусах, АТГ ямар хүмүүсийг 48 цаг баривчлагдаад суллав, гадуур хэнийг байцааж буй талаарх мэдээллийг нэгтгэн хүргэе.
Эрхгүй нэг сарын хугацаатайгаар цагдан хоригдсон эрчим хүчний зургаа

Н.Тавинбэх, П.Товуудорж нар энэ сарын 16-нд суллагдана.
Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх албан тушаалаа урвуулан ашиглаж, өөрийн зөвлөхөөр ажиллаж байсан П.Товуудоржийн үүсгэн байгуулсан “Грийн энержи интернэшнл” ХХК-д давуу байдал олгосон нь тогтоогджээ.
Тухайлбал, зөвлөх үйлчилгээтэй холбоотой 2.6 сая доллар буюу 7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон гэх үндэслэлээр П.Товуудорж, түүний дүү П.Даваадорж нарыг АТГ-аас /2026-01-14/-нд баривчилж, 48 цагийн хугацаатайгаар саатуулсан. Үргэлжлүүлэн хорих эсэхийг /2026-01-19/ Дүүргийн эрүү, иргэний анхан шатны тойргийн шүүхэд хянан хэлэлцэж, нэг сарын хугацаатайгаар цагдан хорьсон. Н.Тавинбэхийн өмгөөлөгч суллуулахаар шүүхэд гомдол гаргасан. Шүүхээс хурлыг товлох гэхэд гомдлоо буцаасан байдаг. Тэдний цагдан хоригдох хугацаа энэ сарын 16-нд буюу 10 хоногийн дараа дуусна. Н.Тавинбэх, П.Товуудорж нарт холбогдох хэргийг ЭНД дарж унших боломжтой.
Б.Насантогтох, Б.Алтантөгс нар энэ сарын 18-нд суллагдана.
Б.Насантогтох Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байхдаа / 2023-11-16/ "М Си Эс Интернэйшнл" ХХК-ийн Баянхонгор аймгийн Шинэжинст суманд барьсан цахилгаан хангамжийн техникийн нөхцөлийг хүсэлт ирүүлсэн өдөр нь баталж, өөртөө давуу байдал бий болгосон болох нь тогтоогдоод буй. Тухайлбал, өрийн эхнэрийнхээ компаниар “Ган голтой хөнгөн цагаан дамжуулагч утас нийлүүлэх 5,5 тэрбум төгрөгийн өртөгтэй гэрээ”-г байгуулсан байна.
Улмаар энэ сарын 16-ны өдөр гэр болон ажил дээр нь нэгжлэг хийж, 350 сая төгрөгийн валютыг хураан авч, Б.Алтантөгсийн хамт 48 цаг хугацаатайгаар цагдан хорьсон байдаг. Б.Алтантөгс нь төрийн албан тушаалтан биш, Б.Насантогтохтой садан төрлийн холбоотой болохыг эх сурвалж мэдээлж байна.
Тэднийг үргэлжлүүлэн хорих эсэхийг Дүүргийн эрүү иргэний анхан шатны тойргийн шүүх /2026-01-19/ дэнсэлж, тус хоёр этгээдийг 30 хоногийн хугацаатайгаар цагдан хорих шийдвэрийг гаргасан. Хугацаа нь энэ сарын 18-нд буюу 12 хоногийн дараа дуусна. Б.Насантогтох, Б.Алтантөгс нарт холбогдох хэргийг ЭНД дарж унших боломжтой.
Д.Бямбасүрэн, Ц.Мөнхбаяр нар 18 хоногийн дараа суллагдана.
/2026-01-22/-нд Б.Чойжилсүрэнгийн ангийн найз “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХХК-ийн захирал Д.Бямбасүрэнгийн гэрээс 35 сая төгрөгийн гадаад валютыг хураан авч, баривчилсан. Мөн түүнтэй хамаарал бүхий этгээд болох Ц.Мөнхбаярыг хахууль дамжуулсан байж болзошгүй үйлдэл илэрсэн учир АТГ хойшлуулшгүйгээр баривчилсан. Үргэлжлүүлэн хорих шийдвэрийг шүүхээс гаргаснаар нэг сарын хугацаатайгаар цагдан хоригдох болсон байдаг. Хугацаа нь энэ сарын 24-нд буюу 18 хоногийн дараа дуусна. Холбоотой мэдээллийг ЭНД дарж унших боломжтой.
Гадуур шалгагдаж байгаа зургаа

48 цаг хоригдоод суллагдсан МХЕГ-ын хоёр: А.Бямбадорж, Б.Мөнхсайхан
АТГ-аас /2026.01.27/ орой хойшлуулшгүй ажиллагаа явуулж, АҮЭБ-ын яамны хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын улсын ахлах байцаагч А.Бямбадорж, Хүннү хотын хөгжлийн корпорацын инженер Б.Мөнхсайханы гэр болон албан өрөөнд нэгжлэг хийж, 48 цаг саатуулсан. Гэхдээ үргэлжлүүлэн хориогүй.
Тэднийг өмнө нь хамт ажиллаж байхдаа буюу Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хэлтсийн дарга, ахлах мэргэжилтэн хийж байхдаа авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон байж болзошгүйгээр гадуур шалгаж байна. Дэлгэрэнгүйг ЭНД дарж унших боломжтой.
В.Адъяа, Б.Эрдэнэцогт, О.Азжаргал нар хилийн хоригтойгоор шалгагдаж эхэллээ
“Эрдэнэт-Булганы цахилгааны сүлжээ” ТӨХК-ийн захирал В.Адъяа, Ерөнхий инженер Б.Эрдэнэцогт, инженер О.Азжаргал нарыг /2026-02-02/-нд АТГ-аас 48 цагийн хугацаатайгаар баривчилсан. АТГ тэдний гэр, албан тасалгаанд нэгжлэг хийж, “Эрчим хүчний төсөл-2”-ын хүрээнд Баян-Өндөр сумын 6-0.4 кВ цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх, сайжруулах төслийн хүрээнд цахилгаан станц хүлээж авах Улсын комисст оролцон ажиллаж байхдаа гүйцэтгэгч компаниудаас их хэмжээний хахууль авсан хэмээн үзсэн.
Тэдний цагдан хориог сунгасан эсэхийг тус аймгийн шүүхээс тодруулахад "Тус гурван хүний 48 цагийн баривчилгаа дуусаж, хоёрдугаар сарын 04-ний 22 цагт суллагдсан. Ингэхдээ В.Адъяагийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг түдгэлзүүлж, мөн Б.Эрдэнэцогт, О.Азжаргалын хамт хилийн хориг тогтоож шийдвэрлэсэн" гэв.
Ингэснээр тэднийг АТГ-аас гадуур байцаана гэсэн үг юм. Дэлгэрэнгүйг ЭНД дарж унших боломжтой.
Баривчлагдаж хоригдоогүй ч шалгагдсаар яваа Б.Нямаа
Мөн цагдан хоригдож, баривчлагдаагүй ч Н.Тавинбэхийг шалгаж эхэлсэн цагаас л АТГ-д шалгагдаж байгааг нь дурдаж байсан нэг хүн бол Б.Нямаа. Түүний хувьд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг Сангийн сайдаар ажиллаж байхад түүний зөвлөх, мөн Сангийн яамны Өрийн удирдлагын хэлтэст олон жил ажиллаж байсан нэгэн билээ.
Хоригдсон зургаагаас гурав нь, шалгагдаж байгаагаас нэг нь Б.Чойжилсүрэнтэй "шууд хамааралтай"...

ДЦС-IV ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Н.Тавинбэх бол Б.Чойжилсүрэнгийн өмнө Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан нэгэн. Харин сайдын суудлаасаа буухдаа шинээр томилогдсон сайд Б.Чойжилсүрэнтэй гар барьж, яамныхаа ТНБД-аар үлдэж байсан.
П.Товуудорж: Б.Чойжилсүрэнгийн нэг сумын дүү буюу Увс аймгийн Тэс сумын уугуул. 2020-2021 онд Эрчим хүчний сайд Н.Тавинбэхийн зөвлөх, 2022 оноос одоог хүртэл буюу Б.Чойжилсүрэнг сайдаар ажиллаж буй энэ цаг үед Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагчаар ажиллаж буй.
“Эрчим хүчний үндэсний төв” ТӨХХК-ийн захирал Д.Бямбасүрэн: Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн 10 жилийн найз. Тодруулбал, 1988 оны Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн II сургуулийн төгсөгчид. Намтраас нь харвал, 2016 онд Б.Чойжилсүрэн Сангийн сайд болоход Б.Бямбасүрэн Сангийн яамны харьяа Төрийн банкны орлогч захирлаар томилогдож байж. Үүний дараа 2022 онд Б.Чойжилсүрэн ЭХ-ний сайд болмогцоо Б.Бямбасүрэнг мөн л Эрчим хүчний яамны харьяа "Эрчим хүчний үндэсний төв" ТӨХХК-ийн захирлаар томилжээ. Харин Б.Нямаа бол түүний зөвлөх.
Б.Чойжилсүрэн бол сүүлийн 16 жил тасралтгүй УИХ-ын гишүүнээр сонгогдож, Сангийн сайд, Эрчим хүчний сайдаар ажиллав. Мөн энэ хугацаандаа бетонон ширэнгийн бизнесээ таслаагүй, харин ч идэвхийлэн хийсэн гэж хэлж болно. Учир нь ЭХ-ний сайдаар ажиллаж буй 3.6 жилийн хугацаанд Нийслэлийн хамгийн ашигтай байршилд зургаан хотхон ашиглалтад оруулж, дэд бүтэц, эрчим хүчээр саадгүй хангаж чадсан байна. Тус агуулгаар бэлтгэсэн мэдээллийг ЭНД дарж унших боломжтой.
Нэмж дурдахад, Б.Чойжилсүрэнд ДЦС-4 дээр гарсан гэмтэл, эрчим хүчний салбараа хөл дээр нь босгох нэг сарын хугацааг Ерөнхий сайд Г.Занданшатар өгсөн. Тухайлбал өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар энэ асуудал яригдсан байдаг.
Харин Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн хувьд "Энэ хугацаанд амжуулах боломжгүй. Сайдын суудлаа өгөх ёстой бол өгье" хэмээсэн юм. Түүнд өгсөн сарын хугацаа энэ сарын 28 буюу 22 хоногийн дараа дуусна.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Яаж ч бодсон дгээр Эрчим хүчний хулгайч луйварчид бүгд Чойжилсүрэнгийн хань хамсаатангууд шүү дээ!!!???????????? Эдгээр нөхдийг Чойжилсүрэн огт мэдээгүй байна гэж байх уу иргэд ээ!!!????????????
Чойжилсүрэнг шоронд барьж хийгээд шалгахгүй бол аюултай нөхцөл үүслээ.
Монголын төрөөс увсынхан дан хулгай хийсээр ирсэн.
Даанч дээ гэмээр идэх юм даа.Хүрэлсүх нь энэ талаар ер нь санаа тавьдаг юм бол уу.MCS гэж засгаас том шахуу Ходорковьский шиг нөхөр гараад ирчихсэн байдаг.Цаашдаа яах юм бүү мэд.
Монголд олигархийн төр үүссэн. Оджаргал, Сү Батболд, Нямтайшир, Баттулга гээд олигарх новшнуудыг Путин шиг улс төрд оруулахгүй хориглох чадал Хүрэлсүхэд байхгүй.
Тавинбэх даанч яав даа, чи ядуу биш байж ингэж ард түмнээсээ хулгай хийх гэж дээ! Тэр олон байрыг үхэхдээ авсандаа аваад орох уу?! Хичнээн олон хүнийг хөлдөө чирэв,хоолноос нь салгав! Ёстой хэлэх ч үг олдохгүй байна! Бузар шунал шүү
Тавинбэхтэй холбоотой эрчим хүчний яамны хэдэн мэргэжилтэн, хэдэн дарга солигдож байна вэ.
Заа чи битгий хуц, хаана бна тэр олон байр чинь, эргүү сошиолд итгэгч нар
Тэр байрнууд нь мөрөөрөө ажлаа хийж хичээж яваа хамаатан ах дүү нарынхыг нь хамаарал бүхий хүний нэр дээр гэж зарладаг тогтолцоо удаж байгаа. Танай хамаатанд том байртай хүн байдаг бол хэрвээ тохиолдлоор таныг шалгах үед гай л болно гэсэн үг кк
Зөндөө хулгайч авилагачид бгаа.
Бид гэртээ даарч байгаагийн шалтгаан нь эд нар
Хэтэрсэн юм аа энэ хулгайчууд
Чойжилсүрэнг зайлуулаачээ...эсвэл хангалттай хэргийн материалтай хүнийг шалгаачээ
Чойжоог хамт шалгах хэрэгтэй
Tomchuud geh shig hulgaich narsnii buusnuud
;ДӨРВӨД ХҮН ХҮН БИШ ДӨРВӨН ШИЙР МАХ БИШ ГЭЖ АРГАА БАРСАН АР ХАЛХЫН ХУЛХИДУУЛАГЧ АМБАГАЙ СЭЦЭН МААНЬ УЛИГЛАН ХЭЛЖЭЭ.ЧОЙЖИЛСҮРЭН ЭНЭ ИХ ХУЛГАЙН ХААГУУР НЬ ГАРЧИХАВАА ҮГҮЙ ШҮҮ ЭНЭ ДӨРВӨДИЙН ШУНАЛЫГ МОНГОЛ ДАЯАРАА ХАРЖ ЖИГШИЖ БАЙНА ШҮҮ.ҮНЭХЭЭР УВСЫН МАФИУД ТОЛГОЙГОО ӨНДИЙЛГӨЖ ХҮЧЭЭ АВЧ БАЙНА.ОДООХОН ДАРЖ АВАХГҮЙ БОЛ ДӨРВӨДҮҮД ИХ ДАЛЧИГНАНА ШҮҮ.УВСЫХАА ОЙД ЧОЙЖИЛСҮРЭН ПЯЗДАГ 2 ТЭРБУМ ТӨГРӨГ ӨГСӨН ГЭЖ МЭДЭХГҮЙДЭЭ ИНГЭЭД БАЙГАА ЮМ УУ? ЯМАР ИХ ШУНАЛ ВЭ? ИЙМ ИХ МӨНГӨӨР ЭНЭ СЭТГЭЦИЙН ӨВЧТЭЙ ДӨРВӨД ЯАХ ГЭЖ БАЙГААН.СЭТГЭЛ ЗҮЙЧИД ЧОЙЖООГИЙН ЭНЭ ХИЙРХЛИЙГ МӨНГӨ ХУРААХ СЭТГЭЦИЙН ГАЖ ДОН ГЭЖ ОНОШ ТАВЬСАН.МӨНГӨ БОДОЖ УНТААД МӨНГӨ БОДОЖ СЭРДЭГ АЙМААР ДОН ГЭСЭЭН.ЭДГЭХГҮЙ ГЭЖИЛЭ ЯАЖ ЭДГЭРЭХ ВЭ? ГЭЖ ҮҮ? ҮХЭЖ ДАЛД ОРООД АВСАНДАА ЭГЦ ДЭЭШЭЭ ХАРАН ХЭВТСЭН Ч СҮНС НЬ МӨНГӨ МӨНГӨ МӨНГӨ ГЭЭД ЗАЙЛАХГҮЙ ГЭЖИЛЭ.ЦАГААН ЗАХТАНГУУД ЯМАР Ч ХЭРЭГ ХИЙСЭН АМАР ЮМАА СҮР БОЛЖ БАРИАД ХИЙНЭ ТУСГАЙ КАМЕРТ БООВОО ХӨХҮҮЛЖ ХЭВТЭЖ БАЙГААД ГАРААД ИРНЭ УЛНЫ МАНИУС БОЛ ӨДИЙД БУУДУУЛСАН БАЙГАА ШҮҮ.
Увсын мафи гэвэл Гантөмөр, Алтанхуяг, Цогтгэрэл, Чойжилсүрэн, Баруун аймгаас сонгогдсон нэр олоогүй 3 гишүүн, ардчилсан нам болон бусад бүх намын жагсаалтанд дандаа увсынхан байгаа. Увсйн мафи улс төрд хамгийн хүчирхэг мэт байгаа боловч, бүгд хулгайч нар мөн. Иймд увсыг цаашид 3 хувааж, завхантай хамт нэг тойрог, ховдтой хамт бас нэг тойрог, үлдсэн нэг тойрог нь увсын улаангомд үлдээж сонгуулийг зохиох хэрэгтэй.
Чойжилсүрэнд мэдэгдэхгүй иднэ гэвэл ёстой хоншоор дутах байлгүй дээ .Жижиг хулгайчуудаа.
Чойжилсүрэнг зүгээр явуулж болохгүй шүү эд хөрөнгийг бүрэн хурааж улсын орлого болгож мөн хохирлын гаргаж шоронд хатаа одоо бүүр хаяагаа манах гэж хуцаад байгаа муу өлөн пзда
Хөрөнгийн нь хуу хураа хохирлыг барагдуул шинэ цах.станцаа барьж байгуулая. Идэж завьшсан хулгайлсан татвар төлөгчдийн мөнгөөр өлхөн 5р цах.станцыг босгоно. Толгойг нь шалгах л хэрэгтэй огт мэдээгүй гэж худ
Энэ хулгайчуудыг яахаараа томчууд гээд байдаг юм бол гайхаад байх юм. Хулгай хийчээд хоригдож байгаа биздээ. Аан эсвэл нөгөө долдой зан нь уу
Монголын Эрчим хүчний системийг дампууруулж хувьчлах үүрэг даалгавартай 12 хулгайч луйварчид шүү дээ . Эрчим хүчний системээс эгнэгт хөөн зайлуулах хэрэгтэй
Ийм хуультай газар хулгай цэцэглэнэ ш дэ. Хулгайчид ээлтэй орон болж дэ. 6 сар хоригдоно гэж юу байхав дэ
ЭХ-ний салбарыг тоносон энэ Увсын бүлэглэл хулгайч нарыг ингээд 1 сар ч хүрэхгүй суллалаа юу, иргэд нь тог цахилгааны тасалдалд өртөж, лифтэд гафаж, цахилгаан хэрэгслээ шатааж байгаа , гэр нь хүйтэнй байгаагий бүх шалтгаан болсон энэ бүлэглэлийн толгойг яасан их илж эрхлүүлдэгийн бэ. Чойжилсүрэг ногооны өөрийн барилгын бизнэс, хувмйн цахилгаан станц өргөжин баригдсаар, ЭХ-ний салбар уруудсаар. Энэ тэгээд хэвийн үү
Томчууд гэхгүй ..нийгмийн шаарнууд гэж нэрлэх ёсто
Хууль Зүйн сайд Б.Энхбаяраа хулгайчдынхаа толгойг ингээд илээд өөгшүүлээд байх юм уу??? Та олигтойхон ажилаа хийгээчээ. Хулгайчид чинв бүүр гаарлаа.
Арай л худлаа гүтгэж байна даа. Үндсэн зөвлөх компани нь Солонгосын компани шүү дээ БНСУ-ын Импорт-Экспорт Банк нь өөрөө сонгосон шүү дээ харин Монголын компани бол ердөө дотоодын зөвлөх компани шүү дээ тийм 2 сая ам.доллар авах ч үгүй. Маш бага л мөнгө өгдөг ш дээ. Гэрээ сунгах шаардлагыг зээл олгосон банк нь өгсөн байж таарна. Мэдээллийг гуйвуулан гүтгэнэ гэж ийм юм байдаг юм уу даа???
Ар хөв энерги !!!
Daisogiinhan hovd must sumiin buzar aluurchin guilagchinguud
Саяхан 25- телевизээр эрчим хүчний мафиуудын төлөөлөл оролцож гоё сайхан юм ярьж байгаа харагдсан!!! Ганжуу гээд өгөр мафи Тавинбэх миний найз хулгайч байсан ч яаадгий гээд байгаа харагдсан!!!
Нам руугаа сонгуулийн мөнгө татаж аваад...хэдэн төгрөгөөр торгоод...суллана гүйцээ.МАН-ыг мэдэхгүй биш ямар
Буудчих
Их багагүй бүгд хулгайч нар...
Хулгайлсан мөнгөнийхөө өчүүхэнээр шүүхийг авилагдаад цаана нь зөндөө их мөнгөтэй үлдэх юм чинь гээд айч ичихээ ч байгаад ард түмнийг тоохчгүй даапаалаад л хэхэрцгээдэг болж дээ
Avilgal ogood garnadaa haha
хУлс орнц Хөгжлийн тушаа болсон ийм хүн хогнуудыг бүх хөрөнгийг нь хураагаад ялыг нь үүрүүлэх ёстой
ТОМ ГАРЫН ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИДАД ХУУЛЬ ҮЙЛЧИЛДЭГГҮЙ ЮМ УУ...УНДАА ХУЛГАЙЛСАН 10 НАСТАЙ ХҮҮ 10 ЖИЛИЙН ЯЛ АВСАН ШДЭЭ... ИЙМ БАЛИАР БАЙЖ БОЛОХГҮЙ ЭЭ.... ХУУЛЬ ТЭГШ ҮЙЛЧИЛДЭГ БОЛГОМООР БАЙНА...ХУЛГАЙЧУУДАА ... ХУУЛИЙГ ГУЙВУУЛДАГ ШҮҮГЧ.. ПРОКУРОРОО
choijoo l###r erchim huchnii saidruu zutgesen n bituu naiz nohod ah duugee chihej tender shaah l zorilgotoi yum baina
АТГ, хууль, шүүх, цагдаа... эрх мэдэл, мөнгийг хэн ч дийдлэггүйн жишээ.
Өмхий дөрвөдүүд бүлгээрээ хулгайчууд. Далд орцгоо.
Сдануудыг хятадын хуультай адилхан бүх хөрөнгийг нь хураагаад бууддаг байх хэрэгтэй
Шинэлүүлэх гээд суллаад тавих н дээ