Улс төрийн мэдээ

Н.Учрал: МАН шинэ сорилтын өмнө ирлээ

Монгол Ардын намын 31 дүгээр Их хурлаас шинээр бүрдүүлсэн Бага хурлын II  хуралдаан "Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт" уриатайгаар явагдаж байна.

Хурлыг МАН-ын дарга Н.Учралын илтгэлээр эхлүүллээ. Тэрбээр, "Улс төрийн нам бол амьд организм. Буруу зуршлаа таягдан хаяж зөв хэвшилд дадан суралцаж өөрсдийгөө баригдмал сэтгэлгээнээсээ чөлөөлж байж Ардын нам ардынхаа итгэлд эргэн ирнэ. Түмнийхээ сэтгэлд дахин төрнө хэмээх зорилго бол миний үзэл санааны чиг шугам юм. Тус дэм бэрхийг нь туулж бүтээсээр ирсэн МАН шинэ сорилтын өмнө ирлээ. Аливаа шинэ сорилт болгон шинэ түүх бүтээх боломжийг эрэлхийлдэг МАН-ын 105 жилийн ой эх орончдын баярыг тэмдэглэхийн утга учир нь ч алдаагаа засаад ололт амжилтаа амжилттай бататгаад шинэ түүхээ бүтээхэд оршино. Ардын нам унасан ч босдог нам уруудсан ч өсдөг нам гэдгээ ахин батлан харуулах нь өнөөгийн бидний үүрэх ачаа туулах зам. Өнөөдөр та бид Ардын нам ардынхаа итгэлт эргэн ирэх замаа хамтдаа зураглана" гэв.

Бага хурлын шинэчилсэн бүрэлдэхүүн 597 гишүүнтэй бөгөөд II ­­­хуралдаанд 583 гишүүн оролцохоор бүртгүүлсэн байна. Мөн намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар, намын Удирдах зөвлөлийн гишүүн, Ерөнхий сайд Г.Занданшатар нар нийгэм, эдийн засаг, цаг үеийн асуудлаар илтгэл, мэдээлэл танилцуулахаар төлөвлөж буй.

Монгол Ардын намын Бага хурлын II хуралдаан нь Удирдах зөвлөлийн дэргэд ажиллаж буй бодлогын 11 хороо тус бүр салбар хуралдааныг зохион байгуулж, эрдэмтэн судлаачдыг оролцуулсан өргөн хэмжээний хэлэлцүүлэг хийж бодлогын шийдлүүдийг гарган Бага хуралд танилцуулах аж.

Бодлогын хороодын нэрсийг тодруулбал:

  • “Гишүүн төвтэй нам 4-E стратеги”-ийг хөгжүүлэх бодлогын хороо
  • Хүний хөгжил, боловсрол, шинжлэх ухааны бодлогын хороо
  • Дэд бүтэц, хөгжлийн төслүүдийн бодлогын хороо
  • Хот байгуулалтын бодлогын хороо
  • Эдийн засаг, банк санхүүгийн бодлогын хороо
  • Төрийн бүтээмж, засаглалын шинэчлэлийн бодлогын хороо
  • Хөдөөгийн хөгжлийн бодлогын хороо
  • Хүртээмж ба тэгш оролцооны бодлогын хороо
  • Эрүүл мэндийн бодлогын хороо
  • Технологи, инновацын бодлогын хороо
  • Хүний эрхийн бодлогын хороо 

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Соц үзэл баримтлалтай ийм муухай МАН тарааж эх орноо аварья аа

Зочин
Зочин
Reply to  Зочин

Тэнэгт ! Социалист нийгэм гэдэг чинь одоогийн МАН-ын үзэл суртлаас шал өөр жинхэнэ хүмүүнлэг ёс суртахуунтай нийгэм байсан шүү. МАН-ын хулгайч нарын хэрэг нь илрэхээр АН гэх хулгайч нар нь коммунист нийгмийг үзэн ядуулах хэрэгсэл болгоод байх юм. МАН АН 2 чинь хоёулаа МУ-ыг сөнөөх даалгавартай хятадын тавиулууд шүү дээ.

Зочиpн
Зочиpн

timon uchka ppt tawihdaa l sn daa.

Зочин
Зочин

Buy buy МАН..

Зочин
Зочин

Поп хип хопчин, түгжил, уранчин, хүүкийн хүү Учрал

ЗОЧИН
ЗОЧИН

ЛУЙВАРЧДЫН НАМ ДАНДАА ХУДЛАА ЯРИНА. АН-ТАЙ НИЙЛЖ МОНГОЛ УЛСЫГ СҮҮЛИЙН 30 ГАРУЙ ЖИЛ СҮЙДЭЛСЭН ЭНЭ НАМУУДААС ТӨРД ТОМИЛСОН ШУРГАЛСАН ЭТГЭЭДҮҮД ҮНДСЭНДЭЭ БҮГД ХУЛГАЙ ХИЙСЭН ГААЛИЙН БААТАР, ИРГЭДИЙН ХУРЛЫН БИЛЭГТ, САЙД ОТГОНБАЯР, УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТРУУД НЬ ГАДААД ЗУГТААД ГАРСАН ГЭХ МЭТЭЭР ЖАГСААЛТ ТӨГСӨХГҮЙ

Холбоотой мэдээ

Back to top button