НИЙГЭМНийгэм мэдээ

Т.Аюурсайхан: Надад нүүрстэй холбоотой нэг ширхэг ч асуудал байхгүй

“Нүүрсний” гэх хэрэгт холбогдсон, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан анхан шатны шүүхээс гурван жилийн хорих ял авсан. Харин давж заалдах шатны шүүхээр хорих ялын хэмжээ буурч, 2 жил 6 сар болсон юм. Тэгвэл өчигдөр /2026.02.28/ суллагдсан Т.Аюурсайхан өөрийн цахим хуудастаа дараах мэдэгдлийг гаргажээ. 

Тэрбээр "Өнөөдөр эрх чөлөөтэй үгээ хэлэх боломжтой болов. Л.Оюун-Эрдэнэ захиалж, намайг хилсээр нүүрсний хэрэгт холбогдуулж яллуулсан. Түүний ард намайг гэмт хэргүүдийг нь илчилнэ гэж эмээсэн Ардын намын томоохон бүлэглэл бий. Миний бие ард олонд нэг удаа худал хэлж үзээгүй, хэлсэн үг болгондоо эзэн болсоор ирсэн. Миний үг, үйлдэл зөрж байгаагүй. Надад нүүрстэй холбоотой нэг ширхэг асуудал байхгүй. 

“Т.Аюурсайханы хэрэгт нүүрстэй холбоотой хэргийн үйл баримт авагдаагүй, энэ талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлээгүй, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг явагдаагүй” гэж Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг 2024.09.12-ны өдөр албан ёсоор олон нийтэд мэдээлсэн байтал (албан ёсны линкийг сэтгэгдэл хэсэгт байршуулав) өнөөдрийг хүртэл намайг нүүрсний хэрэгт ял шийтгүүлсэн мэтээр гүтгэж мэдээлсээр байгааг олон түмэн харж байгаа. Миний бие 2000 онд гадаадад сургууль төгсөж Эх орондоо ирээд 25 настайдаа үйлдвэр байгуулж бизнес хийж эхэлсэн цагаас хойших 20 гаруй жилийн миний өмч хөрөнгийг шалгасан.

Миний бие энэ урт хугацааны бүх өмч хөрөнгөө баримтаар нотолсон. /Алтан морь г.м бүгд зориуд тараасан гүтгэлэг байсан/ Хэрхэн яаж нотолсноо, өнөөдөр шүүх ямар байдалтай байгааг удахгүй ард олонд нээлттэй танилцуулах болно. Л.Оюун-Эрдэнийг тосгонд галч байхад нь миний бие бизнестэй, үл хөдлөх хөрөнгүүдтэй байсан бол Л.Оюун-Эрдэнэ эдүгээ дэлхийд толгой цохих хөрөнгөтөн болж, харин би ял авав.Миний бие Л.Оюун-Эрдэнийг хүнд цагт нь яаж тулж түшиж, тусалж, бүх л өндөр албан тушаалд хүрэхэд нь дэмжсэнийг ард түмэн мэднэ. Түүнд хууртагдаж, итгэсэн нь миний алдаа болж, би цагаан дээр хараар бичсэн хууль, өөрийнхөө явсан замнал, гишгэсэн мөрөндөө итгэснээсээ болж өөрийгөө хамгаалж, дуугарч, тэмцэж чадаагүй. Монголын Эх орон, ард түмний төлөөх миний улс төрийн замнал ҮНЭН байсан.Миний бие Эх орныхоо баялгаас нэг ч төгрөг хулгайлаагүй. Эсрэгээр нь, баялгийг эзэн ард түмэнд нь хүртээхийн төлөө хамгийн их нөлөөтэй, эрх мэдэлтэй, хамгийн их мөнгөтэй этгээдүүдийн эсрэг хамгийн хэцүү тэмцлийг хийсээр ирснийг олон түмэн мэднэ. 2017 онд Эрдэнэс тавантолгойн ордыг бүхлээр нь Шинхуа-Энержи Ресурс нэгдэлд 100 хувь бүрэн ашиглуулах нэрээр хувьчлах гэж байсныг нь оройлон манлайлж зогсоосон. Эрдэнэт үйлдвэрийг хувь этгээдүүд завших гэж байсныг оройлон манлайлж зогсоосон.

Оюу толгой ордыг ард түмэнд ашигтай болгохын төлөө цуцалтгүй зүтгэж тэмцсэн. Стратегийн орд газрын баялгийг ард түмэн хүртэх талаарх Үндсэн хуулийн 6.2 заалт нь миний бие санаачилж, үг, үсэггүй боловсруулснаар 2017 онд батлагдсаныг тэр үеийн УИХ-ын дарга, гишүүд мэднэ. Монголын Эх орон, Монголын ард түмний өнгөрснийг одоо, ирээдүйтэй нь хамт хулгайлсан гэмт этгээдүүд шударга ёсны өмнө удахгүй сөхрөхийг ард түмэн харах болно. Г.Занданшатар Ерөнхий сайдын авлигын эсрэг тэмцлийг бүх талаар дэмжиж хамтарч ажиллах болно" гэжээ.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ха ха ха

иргэн
иргэн

Эрдэнэс Тавантолгойд Ганхуягийг хуйвалдан томилуулж, сүүлдээ нүүрсний мөнгөөр адуутай жүчээтэй болсон хэргээр ял эдэлсэн гэж сошиалаар дүүрэн цацагдсан нь худлаа л гэнэ шүү ,,,,,,,,,,,, хайран сайн коммунист, мундаг 5-ын нэг штээ....................

иргэн
иргэн

арай дэндүү юм шүүх гэм зэмгүй шударга хүнд ял өгцийм бна штээ, яах вээ??????????????????????????????????

иргэн
иргэн

одоо наад бөлдөг намаасаа гараад нөгөө цэнэрт нь орчуул яасын хөөрхий

иргэн
иргэн

УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох гэм бурууг тогтоох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурлын 16 өдөр үргэлжилж өчигдөр шийдвэрээ гаргалаа.

УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханд Эрүүгийн тухай хуулийн тусгай ангийн 22.10.2-т заасны дагуу ГУРВАН жилийн хорих ял, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягт ТАВАН жил есөн сарын хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн тухай бид мэдээлсэн.

Ташрамд, Б.Ганхуягт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8.1, 1.9.2, 2.2.3 дахь заалтуудыг үндэслэн мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.2 дахь хэсэгт зааснаар Чингис хаан банканд эдийн засгийн давуу байдал бий болгож, ЭТТ ХК-нд 40 тэрбум 359 мянга 310 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холобгдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

иргэн
иргэн

Б.Аюурсайханы найз Б.Отгонжаргалд ямар ял оногдуулсан талаар хүргэж байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Худалдан авалтын албаны дарга бөгөөд ерөнхий аудитор асан Б.Отгонжаргалыг 2021 оны долдугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны аравдугаар сарын 27-ны хооронд өөрийн хөрөнгө болох 30 мянган ам.доллар буюу 101 сая 580 мянган төгрөгийг хууль ёсных болохыг тайлбарлаж, үндэслэлээ гаргаж чадаагүй гэж прокурор үзэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг гэмт хэргийн үндэслэлгүй гэж үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Мөн Б.Отгонжаргалыг үндэслэлгүй хөрөнгөжсөн, албан тушаалаа урвуулсан гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг дөрвөн жил хасаж, ХОЁР жил ЗУРГААН САР хорихоор болсон байна. Түүнчлэн 400 гаруй сая төгрөгийн эд хөрөнгийг хураах нэмэгдэл ял оноов.

Зочин
Зочин

Ineedtei yum.

Зочин
Зочин

3 шатны шүүхээс ял авсан байж хуцаачээ чи

Холбоотой мэдээ

Back to top button