НИЙГЭМНийгэм мэдээ
Иргэдэд үнэгүй үйлчлэх музейн цагийн хуваарь

Жил бүрийн гуравдугаар сарын эхээр зохион байгуулдаг музейн нээлттэй өдрүүд энэ сарын 7-ныг хүртэл үргэлжилнэ. Тус өдрүүдэд Улаанбаатар хот, 21 аймагт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон орон нутгийн өмчийн бүх музей байнгын үзүүлэнгийн танхимаараа иргэд, олон нийтэд үнэ төлбөргүй үйлчлэх юм.
Тэгвэл иргэдэд үнэгүй үйлчлэх музейн цагийн хуваарийн мэдээллийг хүргэж байна.
- Чингис хаан Үндэсний музей: 09:00-16:00 /Үзвэр үзэх сүүлийн иргэнийг 15 цагт хүлээн авна/
- Чойжин ламын сүм музей: 10:00-16:30
- Монголын Үндэсний музей: 09:10-16:30
- Монголын цэргийн музей: 09:00-16:30
- Улаанбаатар хотын музей: 08:00-17:00
- Богд хааны ордон музей: 09:00-16:00
- Монголын Уран зургийн галерей: 10:00-17:30
- Байгалийн түүхийн музей: 09:00-18:00 цагуудад ажиллах юм байна.
Б.АЗЖАРГАЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.