Иран дайныг сунжруулж АНУ, Израилыг туйлдуулна гэж мөрийцөж байна
Иран улс АНУ, Израилтай цэргийн хүчээр биш, харин тэднийг туйлдуулах замаар дайныг сунжруулж удаан тэсэж чадна гэж мөрийцөж байна. Дрон болон пуужингаар цохилт өгч эмх замбараагүй байдал үүсгэн, эрчим хүчний чухал маршрутыг хаах, дэлхийн зах зээлийг цочроох замаар Вашингтоныг түрүүлж буулт хийхэд хүргэнэ гэж Ираны эрх баригчид найдаж байгаа аж.
АНУ болон Израилын цохилтод Дээд удирдагч Аяатолла Али Хамэнэйг алдсан ч Исламын хувьсгалт гварди (IRGC) бүх зүйлийг хяналтдаа байлгасаар байна. Мөн Ираны эрх баригчид түүний хүү Аяатолла Можтаба Хамэнэйг дараагийн дээд удирдагчаар сонгосон. Түүнийг сонгосон шийдвэрт “IRGC” голлох үүрэг гүйцэтгэжээ.
Лондоны эдийн засгийн сургуулийн Фаваз Гергес “Ираны эрх баригчдын хувьд энэ бол оршин тогтнохын төлөөх тэмцэл. Бүх нийтийн дайн. Өөрсдийнх нь хувь заяа хутганы ир дээр байна гэж үзэж байгаа тул унахдаа тулбал бүхнийг хамт авч унахдаа бэлэн байна” гэсэн юм. “Middle East Institute”-ийн шинжээч Алекс Ватанка “Ираны эрх баригчид яг шархадсан амьтан шиг байна. Шархадсан учраас урьд өмнөхөөсөө илүү аюултай болсон” хэмээсэн байна.
Бүх нийтийн дайнд орсон гэх сэтгэл зүй нь Иран Персийн буланд өгч буй довтолгоог эрчимжүүлжээ. Ираны зэвсэгт хүчин Катар, Саудын Араб гэх мэт орнуудын газрын тос, байгалийн хийн дэд бүтцүүдийн зангилаа цэгийг онилж, эдийн засгийн хохирлыг дээд цэгт нь хүргэхийг зорьж байна. Ингэснээр Техран хөрш орнууд болон Европ, АНУ-д ирэх дайны зардлыг өсгөж, Вашингтон улс төрийн хувь хэр их тэвчиж чадахыг шалгах юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп даваа гарагт /2026.03.09/ хэлэхдээ Бүгд хэлэхдээ, Ираны бүрэн ялагдах хүртэл дайн үргэлжилнэ хэмээжээ. Гэхдээ удахгүй дуусна гэж таамаглаж буйгаа тэр нэмж хэлсэн юм. Тэрбээр нэмж хэлэхдээ, цэргийн ажиллагаа дууссаны дараа Техранд АНУ, Израил болон бусад холбоотнуудын эсрэг ашиглах зэвсэг үлдэхгүй гэжээ.

Ираны дотоод эх сурвалжуудын мэдээлснээр, дайн эхлэхээс өмнө эрх баригчид ийм нөхцөл байдал үүснэ гэж тооцоолж байжээ. Ираны бодлого боловсруулагчид АНУ, Израилтай дайтах нь зайлшгүй гэж үзэж олон үе шаттай стратеги бэлдсэн аж. Одоо Иран алдах зүйлгүй болсон тул төлөвлөгөөгөө хэрэгжүүлж, АНУ, Израилыг улс төр, эдийн засгийн хувьд туйлдуулах хэлбэрт дайныг шилжүүлж байна.
Дайн хэр удаан үргэлжлэх вэ?
“Carnegie Middle East Center”-ийн шинжээч Моханнад Хаж Али хэлэхдээ, Иран пуужингийн цохилтоо хэр удаан үргэлжлүүлж чадах вэ гэдэг нь хамгийн том асуулт юм гэжээ. АНУ мэдээлэхдээ Ираны пуужингийн нөөцийн ихэнх нь устсан хэмээсэн. Гэхдээ Ойрхи Дорнодын эх сурвалжууд Иранд дайны өмнөх нөөцийнх нь тал хувь нь үлдсэн байж магадгүй гэж үзэж байгаа юм. Хэрэв энэ мэдээлэл үнэн бол Иран хэдэн долоо хоногийн турш пуужин харвасаар байх боломжтой. Энэ хугацаа нь эдийн засаг, улс төрийн шахалтад орсон Вашингтоны хувьд эгзэгтэй болж магадгүй.
Хувьсгалт гвардын нөлөө байлдаан талбараас хальж, иргэдийн өдөр тутмын амьдралыг ч өөрчилж байна. Иран дахь нэгэн ажиглагчийн хэлснээр, өмнө нь боомтууд дээр хэдэн долоо хоногоор гацдаг байсан бараануудыг одоо шууд гаргаж болжээ. Тэдгээр бараануудын бичиг баримтын ажлыг нь дараа гүйцэтгэдэг болсон байна. Энэ нь дайны үеийн эдийн засагт бэлтгэж, ханган нийлүүлэлтийг тасралтгүй явуулах хүчин чармайлттай холбоотой гаргасан өөрчлөлт аж. Уг алхам дайнд урьдчилж бэлтгэхээс гадна Хувьсгалт гвардийн эрх мэдлийг улам бататгаж байгаа юм.
Иран удаан тэсэж үлдэхийн тулд дотоод тогтвортой байдал маш чухал. Одоогоор Иранд эсэргүүцлийн жагсаал эсвэл дотоод хагарал ажиглагдахгүй байна хэмээн эх сурвалжууд мэдээлж байна. Техраны нэгэн оршин суугч хот бөмбөгдөлтөд өртөж байгаа ч үйл ажиллагаа хэвийн өрнөж байна гэжээ. Тэр “Бөмбөгдөлтийн улмаас цонх өдөр шөнөгүй чичирч байгаа ч амьдрал үргэлжилсээр байна. Дэлгүүр, банкнууд нээлттэй, бараа бүтээгдэхүүн хангалттай байгаа тул ихэнх оршин суугчид нийслэлээс зугтаагүй байна” гэсэн байна.
АНУ, Израил хоёр Ираны эрх баригчдыг хөнөөснөөр хувьсгал дэгдэнэ гэж найдаж байв. Гэвч энэхүү дайн өөр үр дүн авчирч магадгүй байна. Дайнаас өмнө иргэд засгийн газартаа дургүйцдэг байсан ч дэд бүтцийн байгууламжууд цохилтод өртөх тусам үндэсний эв нэгдэл нь нэмэгдэж байгаа аж. Техранд амьдардаг эх сурвалж “Хүмүүс Иран улсыг задарч бутрахад бэлэн биш байна. Урт хугацаандаа дэглэм нуран унах эсэхийг мэдэхгүй. Гэхдээ ирэх хоёр долоо хоногийн хугацаанд унахгүй” гэжээ.
Хэн нь түрүүлж буулт хийх вэ?
Дайн хоёр талд буй стратегичдын хувьд энэ мөргөлдөөн нь тэсвэр тэвчээрийн шалгуур болоод байна. Иран пуужингаа харвасаар байж чадах уу, эсвэл АНУ болон Израил эдийн засаг, цэргийн болон улс төрийн зардалдаа дийлэх үү гэдэг нь гол асуулт боллоо.
Фаваз “Хамгийн том асуулт бол Доналд Трамп, Ираны удирдагчдын хэн нь түрүүлж ухрах вэ гэдэг явдал” хэмээжээ. Газрын тос байгалийн хийн үнийг өсгөж, барууны орнуудын эдийн засагт цохилт өгснөөр АНУ-ыг ухрахад хүрнэ гэж Иран найдаж байна.
Ираны стратегийн үр дүн эхнээсээ ажиглагдах болсон. Газрын тосны үнэн өсөж, шатахууны үнэ нэмэгдэж байгаа нь Вашингтонд улс төрийн дарамт авчирч байна. АНУ-д арваннэгдүгээр сард Конгрессын завсрын сонгууль явагдана. Сонгуулийн жилд АНУ-ын эдийн засаг уналтад орвол Трампт хүнд тусаж магадгүй. Тиймээс Трамп Ираны дээд удирдагчийг хөнөөж, цөмийн болон пуужингийн чадавхыг нь үгүй хийсэн гэж мэдэгдээд, ялалт зарлаж дайныг дуусгахыг оролдож магадгүй юм.
Харин Техраны хувьд зүгээр л дэглэмээ хадгалж үлдэх үлдэх нь ялалт болно. Цэргийн дэд бүтэц нь сүйрсэн ч Ираны эрх баригчид түүхэн дэх хамгийн том цэргийн хүчний эсрэг тэсэж үлдсэн хэмээн ялалт зарлана. Дайны эцэс хүртэл тэсэж чадвал Иран урьд өмнөхөөсөө илүү аюултай, тааварлашгүй болох эрсдэлтэй.
Эх сурвалж: Reuters








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дайн эхлэхэд олон хүн дэглэм нь дорхноо нуран унах байх гэж ярьдаг байсан гэхдээ заримдаа гадаадын довтолгоо эсрэгээрээ дотоод эв нэгдлийг нэмэгдүүлдэг гэдэг нь түүхэнд олон удаа харагдсан
Зарим хүмүүс Иран дорхноо нуран унах байх гэж бодсон байж магадгүй гэхдээ дайн эхлэхээр үндэсний мэдрэмж ихэсдэг нь олон оронд харагддаг зүйл
Эцэст нь энэ дайн хэн нь түрүүлж бууж өгөх вэ гэдэг тэсвэр тэвчээрийн тулаан болж байна заримдаа хүчтэй нь биш хамгийн удаан тэссэн нь ялдаг
Ene bol zugeer neg tsereg tulaan bish delhiin geopolitiikiin tom shalgalt bolj baina hen ni turuulj yadrah ve gedeg ni l asuult
АНУ дээд удирдагчийг нь устгавал дэглэм нурна гэж бодсон байж магадгүй гэхдээ заримдаа ийм алхам эсрэгээрээ илүү хатуу дэглэм бий болгодог
Iran USA iig shuud yalna gej bodohgui baij bolno harin urt hugatsaand yadruulah strategi bol bodit zuil shig sanagdaj baina delhiin zah zeel deer gazriin tosn undur bolvol baruunii ornuudad ch daramt bolno gej tootssoj baigaa baih
АНУ Израиль хоёр хүчээр бүхнийг хурдан шийднэ гэж боддог ч заримдаа удаан сунжирсан дайн илүү хэцүү байдаг түүхэнд ийм жишээ олон байгаа Иран яг энэ сул талыг ашиглахыг оролдож байгаа юм шиг харагдаж байна
Amerik songuuli oirtoj baigaa ued gazriin tosn undur bolj ediin zasag hunderbel Trump deer uls turin daramt ih irne tiimees ene dain zovhon tsereg bish uls turin temtsel bolj baina
Iran bol yalah bish zugeer l darlagaas garahgui togtoj uldeh ni yalalt gej uzne gej zarim shinjeech nar helj baina ene bol dainii oor turliin zorilgo
Iran shuud yalna gej bodohgui baij bolno gehdee urt hugatsaand delhiin zah zeel deer nuluulj chadah ni tednii gol zorilgo shig
Иран Америк хоёр пуужингаа дуустал харвалцаад л байх юм байна. Аль олон пуужинтай тал нь ялах байхаа?
Жинхэнэ цэрэг, тактик, ур чадвар гэж юу байдгыг Америк, Израйлаас харчих!! Иран зүгээр л бууж өгөөд шашины бурангуйгаас улсаа хөгжүүлэх замруугаа ороход туслалцаа авах л зам байна дөө
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
АНУ дээд удирдагчийг нь устгавал дэглэм нурна гэж бодсон байж магадгүй гэхдээ заримдаа ийм алхам эсрэгээрээ илүү хатуу дэглэм бий болгодог
Мэдээж дайны дараа цөмийн цэнэгт хошуутай болоод 3.р Ким шиг том2 ярина даа.
Иран эцэст нь хугархай буу маажгий шахайтай үлдээд 20 жилдээ босохоос өнгөрөв