Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ, Израил хоёр дайн эхэлснээс хойших хамгийн хүчтэй цохилтыг Иранд өгчээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп даваа гарагт /2026.03.09/ Ираны дайн удахгүй дуусна гэж мэдэгдсэн. Тэгвэл АНУ, Израил хоёр мягмар гарагт /2026.03.10/ дайн эхэлснээс хойших хамгийн хүчтэй цохилтыг Иранд өгсөн байна. Ираны Хувьсгалт гвард мягмар гарагт Катар дахь АНУ-ын Аль-Удэйд бааз, Иракийн Курдистан дахь АНУ-ын Аль-Харир бааз руу пуужин харважээ. Мөн өнөө өглөө /2026.03.11/ Ираны хэвлэлүүд мэдээлснээр зэвсэгт хүчин нь Бахрейн дахь АНУ-ын бааз руу пуужин харвасан гэсэн байна. Үүнээс гадна Иран Израил руу хэд хэдэн пуужин харважээ.

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хэгсет мэдэгдэл хийхдээ “Өнөөдөр мөн Иранд бид хамгийн хүчтэй цохилтыг өгнө. Хамгийн олон тооны сөнөөгч, бөмбөгдөгч онгоцоор цохилт өгч, тагнуулын ажиллагаагаа урьд өмнөхнөөс илүү боловсронгуй явуулна” гэсэн байна. Техранд оршин суудаг нэгэн хүн “Reuters” агентлагт хэлэхдээ “Яг л там шиг байлаа. Техраны хаа сайгүй, бүх газар л бөмбөгдсөн. Миний хүүхдүүд одоо айгаад унтаж чадахгүй байна” гэжээ. Трамп дайн удахгүй дуусна гэх мэдэгдэл хийж байгаа ч бөмбөгдөлт улам ширүүсэж байна.

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Хаха
Хаха

Лалрын янкууд жүүдүүдийн голыг нь таслагч Иран ялна

Зочин
Зочин
Reply to  Хаха

Новшийн ЯНКИ, түрэмгийлэгч, фашист Израиль - удахгүй дуусна, энэ агуу Ираныг дийлэхгүй.

Холбоотой мэдээ

Back to top button