Нийгэм мэдээ

Үйл явдал: МУСГЗ, урлаг судлаач, яруу найрагч Ж.Бадраагийн мэндэлсний 100 жилийн ойн үзэсгэлэнг нээнэ

Өнөөдөр болох үйл явдлын мэдээллийг хүргэж байна.

08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.

09:00 цагт: УИХ-ын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсгүүдийн хуралдаан Төрийн ордонд болно.

09:00 цагт:  УИХ-ын байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно.

10:00 цагт: “Электроникийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлага” эрдэм шинжилгээний хурал ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгийн хурлын танхимд болно.  

14:00 цагт: УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан Төрийн ордонд болно.

15:00 цагт: Монгол Улсын Ардын багш, Төрийн шагналт, хэл шинжлэлийн ухааны доктор, профессор Ш.Чоймаагийн “Бүтээлийн чуулган” таван боть номын нээлт МУИС-ийн Эрдмийн танхимд болно.

15:00 цагт: МУСГЗ, соён гэгээрүүлэгч, урлаг судлаач, яруу найрагч Ж.Бадраагийн мэндэлсний 100 жилийн ойн үйл ажиллагаанд зориулсан үзэсгэлэнгийн нээлт Монголын театрын музейд болно.

-“Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчний 105 жилийн ойг тохиолдуулан Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабаас “Нээлттэй хаалганы өдөрлөг” үйл ажиллагааг энэ сарын 19-нийг хүртэл жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна. 

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар болон “Эрүүл Монгол Хүн” үндэсний хөдөлгөөнөөс санаачилсан “Монгол эр хүн” үндэсний аян энэ сарын 31-нийг хүртэл улс орон даяар зохион байгуулна.

-“Улаанбаатар-Хөрөнгө оруулалт” 7 хоногийн үйл ажиллагааг энэ сарын 20-ныг хүртэл зохион байгуулна. 

-"Хаан" галерей 2026-2027 оны үзэсгэлэнгийн сонгон шалгаруулалтын материалыг энэ сарын 30-ныг хүртэл хүлээн авна. 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button