Гадаад мэдээДЭЛХИЙ

Иран: Ормузын хоолой дайсантай холбоогүй бүх хөлөгт нээлттэй

Иранаас НҮБ-д суудаг төлөөлөгч Али Мусави мэдэгдэл хийхдээ Ормузын хоолой дайсантай холбоогүй бүх хөлөгт нээлттэй хэмээсэн байна. Гэхдээ Мусави энэ мэдэгдлээ АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ираны эрчим хүчний станцуудыг бөмбөгдөнө гэж сүрдүүлэхийн өмнө гаргасан юм.

Ормузын хоолойгоор дэлхийн газрын тос, шингэрүүлсэн байгалийн хийн нийлүүлэлтийн тавны нэг дамжин өнгөрдөг. Мөн далайгаар тээвэрлэдэг бордооны 33 хувь нь тус хоолойгоор дамждаг юм.

Трамп бямба гарагийн /2026.03.21/ орой Иранд анхааруулга өгөхдөө 48 цагийн дотор Ормузын хоолойг нээхгүй бол цахилгаан эрчим хүчний станцуудыг нь устгана хэмээсэн. Үүнд Ираны зэвсэгт хүчний хэвлэлийн төлөөлөгч Эбрахим Золфакари хариу мэдэгдэл хийхдээ “Ираны түлш, эрчим хүчний дэд бүтцэд дайсан халдвал АНУ болон Израилын дэглэмд хамаарах бүх эрчим хүч, мэдээллийн технологи, ус давсгүйжүүлэх байгууламжуудыг онилно” гэсэн юм. Ираны парламентын спикер Мохаммад Бакер Калибаф анхааруулахдаа Ираны станцууд руу довтолбол Ойрх Дорнод дахь чухал дэд бүтэц болон эрчим хүчний шугамуудыг эргэж сэргэхээргүй болгоно хэмээн анхааруулжээ.

Ойрх Дорнодын орнуудын хувьд эрчим хүч, ус давсгүйжүүлэх үйлдвэрүүд нь амин чухал. Учир нь Катар болон Бахрейн улс хэрэглээний усныхаа 100 хувийг далайн ус давсгүйжүүлэх байдлаар гаргаж авдаг. Харин АНЭУ усны хэрэгцээний 80 хувь, Саудын Араб 50 хувийг далайн усыг давсгүйжүүлэх байдлаар хангадаг байна.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button