НИЙГЭМНийгэм мэдээ
Үйл явдал: Боксын ААШТ-н ирэх сарын 10-нийг хүртэл "Аса Арена"-д болно
Өнөөдөр буюу 2026 оны гуравдугаар сарын 31-нд болох үйл явдалууд.
Засгийн газраас зохион байгуулж буй Үндэсний баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэх, хуваарилалтыг шударга болгох, зөв зохистой зарцуулах, цэгцлэх зорилго бүхий “Монгол хүн-Баялгийнхаа эзэн” Зөвлөлдөх санал асуулгын нэгдүгээр шатны санал асуулгын нэгдүгээр үе шатыг дөрөвдүгээр сарын 3-ныг хүртэл Үндэсний статистикийн хороотой хамтран орон даяар зохион байгуулж байна.
- 09:00 цагт: “Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн” Галлерей Улаанбаатарт болно.
- 09:00 цагт: Монгол-Узбекистаны бизнес уулзалт МҮХАҮТ-д болно.
- 10:00 цагт: “Иргэний нийгэм Монголын ногоон болон цахим шилжилтийг түүчээлэх нь-Хос шилжилт” төслийн нээлт “Блью скай” зочид буудлын “Кристал” танхимд болно.
- 14:00 цагт: Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Эрүүгийн хуульд /13,14 заалт/ өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг Төрийн ордны “Чингис хаан” танхимд зохион байгуулна.
-"Улаанбаатар-2026" Боксын Ази тивийн АШТ дөрөвдүгээр сарын 10-нийг хүртэл "Аса Арена"-д болно.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар болон “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөнөөс санаачилсан “Монгол эр хүн” үндэсний аян энэ сарын 31-нийг хүртэл улс орон даяар үргэлжилнэ.
Үзэсгэлэн:
- МУЭ-ийн шагналт зураач О.Энхтайваны “Би үгүй” үзэсгэлэн энэ сарын 31-нийг хүртэл Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гарна.
- “Best of mongol zurag” үзэсгэлэн энэ сарын 31-нийг хүртэл МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд гарна.
- “Р.Чойном-90 жил” үзэсгэлэн дөрөвдүгээр сарын 7-ныг хүртэл Монголын Үндэсний музейд гарна.
Хилийн чанадад:
- Тогтвортой хөгжлийн асуудлаарх НҮБ-ын гишүүн Арабын орнуудын чуулга уулзалт /UN ESCWA/ болно.
- Италийн Турин хотын Дорно дахины урлагийн музейд “Занабазар: Тал нутгийн мэлмий” сэдэвт үзэсгэлэнг дөрөвдүгээр сарын 7-ныг хүртэл олон нийтэд толилуулна.
- Киприйн Пежейа хотноо дэлхийн аваргатай өрсөлдөх шатарчныг тодруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 16-нийг хүртэл болно.
- ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн долоодугаар сарын 19-нийг хүртэл гарна.
Б.АЗЖАРГАЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.