Бүтэн сар царцсан "гишүүнийг эгүүлэн татах" хуулийг өнөөдрийн чуулганаар хэлэлцэнэ
"УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" тухай хуулийн төслийг нэг сарын өмнө УИХ-д өргөн мэдүүлсэн ч өнөөдрийг хүртэл хэлэлцэх эсэхээ ч шийдэж чадалгүй царцсан байдалтай байсан билээ. Хөшигний ард Ерөнхийлөгч өөрийн санаачилсан хуулийн төслөө эгүүлэн татна гэх мессеж хөвөрч байсан ч өнөөдрийн чуулганы хэлэлцэх асуудлын товд багтсан байна.
Хуулийн төсөл: Ёс зүйн ноцтой зөрчил гаргасан, хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 50 хувиас дээш тасалсан, өргөсөн тангарагтаа харшилсан, Үндсэн хууль зөрчсөн, эсхүл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд гишүүнийг эгүүлэн татах зохицуулалтыг тусгасан. Ингэхдээ УИХ-ын Ёс зүйн дэд хороо, нэгдсэн чуулганаар нээлттэй хэлэлцэж, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гаргуулах гээд 3 шат дамжлагатайгаар ардчилсан суурь зарчмаар эгүүлэн татахыг хэлэлцэнэ.
Жич: Ёс зүйн ноцтой зөрчил гэдгийг УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм хэмээх цалингийн 20 хувиар торгох дээд хариуцлагатай тогтоолоо УИХ өөрөө хуульд нийцүүлж шинэчилж батална. Ингэснээр парламентын дархлааг бэхжүүлэх зорилгоор 1992 оны Монгол Улсын Үндсэн хуульд заасан эгүүлэн татах зохицуулалтыг хэрэгжүүлэх эрх зүйн механизм тодорхой болно гэж тусгасан юм.
Мөн өнөөдрийн чуулганаар УИХ-ын даргыг томилох асуудал, АН-аас санаачилсан УИХ-ын дарга намаасаа татгалзах тухай дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцэхээр болсон. Энэ тухай УИХ-ын даргад нэр дэвшигч С.Бямбацогт болон АН-ын дарга О.Цогтгэрэл мэдээлэл өгөх үеэрээ хэлсэн юм. Тус агуулгын дэлгэрэнгүйг ЭНД дарж унших боломжтой.
Дээр дурдсанаас гадна өнөөдрийн чуулганаар дараах таван асуудлыг хэлэлцэх юм байна.
· Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай нарын 21 гишүүн 2025.12.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 90 минут/
· Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 120 минут/
· Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 120 минут/
· Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж нарын 5 гишүүн, 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 120 минут/
· Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж нарын 4 гишүүн, 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 120 минут/
Г.МИШЭЭЛ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ээ чааваас эхлээд хурал дарга сайдаа цэгцэл энэ ойрд худ
Parlamentiin gishuudee ene huuliig batalj bolohgui shuu. Hojim Mongol uls yamar neg yaultai baidald orvol zov huniig ene huuliar shuud zailuulaah bolomjtoi.
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud