Ерөнхийлөгчийн хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэгт чухал үүрэг ногдоно
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Сангийн сайд асан Б.Жавхлан томилогдоод буй. Ийнхүү шинэ даргын нэр тодорсноор нэг хэсэг нам жим болоод байсан Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах агуулга бүхий хуулийн төсөл тойрсон өрнөл эрчимжинэ. Тэр дундаа ажлын хэсэг байгуулах асуудал. Учир нь, тус хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр ТББХ-нд хуваарилсан.
Нөгөө талд АН-ын бүлгийн даргаа сонгох процесс өрнөж, дотоод өрсөлдөөн нь галтай ч, гаднын нөлөөтэй ч яваа. Эх сурвалжийн мэдээлснээр энэ даваа гарагт хэлэлцэн тодруулахаар тогтсон гэх. Гэхдээ энэ асуудал Ерөнхийлөгчийн гэх хуультай ил далд олон сэжмээр холбогдож буй тул улс төрийн өрнөлөө харзнах магадлалтай.
ТББХ -ны шинэ дарга ба Ерөнхийлөгчийн хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг
Одоогоор байнгын хороод болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ажлын хэсэг байгуулах тухай тусгагдаагүй байна. Хэдий товд бичигдээгүй ч энэ асуудал Төрийн ордноор хэлэлцэгдээд эхэлсэн. Тухайлбал, баасан гарагт УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдана, ажлыг хэсгийн талаар хэлэлцэнэ гэж байсан ч албан мэдээ гарсангүй өнгөрөв.
Хугацааны хувьд ч энэ асуудал сөхөгдөхөөс аргагүйд хүрээд буй. УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах агуулга бүхий хуулийн төслийг хэлэлцэх эсэх саналт хураалтаас хойш 11 хоног өнгөрчээ. Харин хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг хүлээсэн ТББХ нь Ц.Сандаг-Очирыг БОУАӨ-ийн сайдаар томлогдсоноос хойш 20 гаруй гаруй хоног даргагүй явсан юм. Энэ хооронд бүлгийн дарга Ж.Батжаргал хурлыг даргалж байв.
Тэгэхээр Б.Жавхланг байнгын хорооны даргын хувьд хүлээж буй эхний чухал ажил бол Ерөнхийлөгчийн хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэх юм. Цаашлаад батлуулах эсэх сорилт тулгарч байна. Ерөнхийлөгч нэгэнтээ энэ хуулийг батлуулах хүртэл өргөн барина гэдгээ зарлачихсан.
Нөгөөтэйгүүр, аливаа томилгоо, хуулийн төслийг парламентын босго давах эсэх зэрэгт чухал үүрэг гүйцэтгэдэг байнгын хорооны даргаар МАН-ын бүлэг 38 талын хүнийг нэр дэвшүүлж, томилсон нь санамсаргүй тохиол биш гэж харагдаж байна.
Дэгийн тухай хуульд зааснаар тухайн байнгын хороо ажлын хэсгээ байгуулах эрхтэй. Ингэхдээ УИХ дахь олонх, цөөнхийн харьцааг харгалзан 10 хүртэлх гишүүний бүрэлдэхүүнтэй байх учиртай. Эсвэл байнгын хорооны саналд үндэслэн УИХ-ын дарга ажлын хэсэг байгуулна. Гэхдээ энэ удаа УИХ-аас ажлын хэсэг байгуулах нь нэгэнт тодорхой болсон бололтой. Ийн хэлэхийн учир нь Б.Жавхлан ажлын хэсгийг хэзээ, хэрхэн байгуулах талаар сэтгүүлчдийн асуултад "УИХ-ын даргын хурлаар яригдах байх мэдээлэлгүй явна" гэсэн юм.
Харин ямар зарчмаар зохион байгуулж, аль намаас хэн хэний төлөөлөл багтах вэ гэдэг нь олны анхаарал татсан асуудал. Ерөнхийдөө энэ долоо хоногт МАН-ын бүлгийн түвшинд тодорхой шийдлүүд гарах бололтой.
АН-ын фракцууд тохиролцоонд хүрсэн үү, толхилцсоор байгаа юу гэдгээ харуулах цаг ойртов
Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ-д суудалтай намын бүлгүүд хуралддаг. Тогтсон ёсоор өнөөдөр 10:00 цагаас АН, МАН-ын бүлэг болон ХҮН намын зөвлөл хуралдана. Одоогоор бүлгийн хурлаар хэлэлцэх асуудал тодорхойгүй.
Гэхдээ АН-ын тухайд бүлгийн даргын асуудлыг хэлэлцэх магадлал өндөр байна. Учир нь, намын дарга О.Цогтгэрэл давхар дээлээ тайлахаа хэдийн мэдэгдчихсэн. Бүлгийн даргад горилогчдын өрсөлдөөн ширүүсчихсэн яваа. Угаас олон фракцтай намын тухайд удах тусам дотоод цуурал нь нэмэгдэж мэдэх нөхцөл байдал үүсээд байгаа юм.
Ч.Лодойсамбуу, Ж.Батсуурь, Б.Пүрэвдорж, Х.Тэмүүжин, Б.Түвшин гэхчилэн бүлгийн даргад амбицалж буй олон хүн бий. Гэхдээ эх сурвалжийн хэлж буйгаар Ж.Батсуурь дээр ерөнхийдөө санал нэгдчихсэн аж. Тэгэхээр өнөөдрийн бүлгийн хурлаар АН-ын тохиролцоонд хүрсэн, дотроо толхилцсоор байгаа юу гэдэг нь харагдах нь.
АН-ын бүлгийн дарга тодрохтой холбоотой өөр нэг хугацааны хувилбар байгаа нь Ерөнхийлөгчийн хуулийн дараа гэгдэж буй. Энэ нь ч оргүй яриа биш байх талтай. Учир нь, Ерөнхийлөгчийн жигүүрийн13-ын нэг Ж.Батсуурь сунгааг өнгөлж буй. Түүний хувьд Ерөнхийлөгчийн дүү У.Отгонбаяр гишүүнтэй ойр дотно.
Ерөөс МАН-ын оролцоо, Ерөнхийлөгчийн нөлөө тус намд газар авсаар буйг бүлгийнхээ хоёр одтой шийдвэрээс тэс хөндлөн кноп дарчихаж буйгаас эхлээд олон үйл явдал харуулж буй.
Л.Гантөмөр гишүүний "МАН-тай хөшигний ард тохироо хийдэг, Ерөнхийлөгчид бууж өгдөг хүнийг болгомооргүй байгаа юм. Үүнийг манай бүлгийн гишүүд сайн мэдэж байгаа байлгүй дээ” гэдэг үг ч нэгийг өгүүлсээр.
Холбоотой агуулгыг дараах линкээс уншина уу.
Д.ХАДААН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ажлын хэсэг яаж бүрдэхээс л энэ хуулийн хувь заяа шууд хамаарна даа
Нэр нь гоё ч хэрэгжихдээ улс төрийн зэвсэг болох вий гэдгээс л айж байна
Б.Жавхланд том сорилт ирж байна даа анхны ажил нь нэлээн хүнд юм
Эгүүлэн татах механизм зөв ч буруу гар дээр орвол аюултай шүү
АН дотроо учраа олохгүй байж ийм том хууль дээр яаж оролцох бол
Фракцуудын тохироо л эцсийн шийдвэрийг гаргана даа
Энэ хууль ард түмний төлөө юу эсвэл улс төрийн тохироо юу гэдэг л чухал
Ажлын хэсэгт жинхэнэ бие даасан хүмүүс орох хэрэгтэй
Ирцээр дарамталдаг механизм болчих вий гэдэг болгоомжлол үнэн шүү
Эцэст нь жирийн иргэдэд ашигтай шийдэл гараасай л гэж найдаж байна
ajliin heseg bol hamgiin chuhal ni hen hen oroh ve gedeg deer baina
ene huuli uls turd dain uusgeh uu esvel tseverleh uu harah l uldlee
AN dotor bas ih uls tur yavj bn daa ene bol bas noloolno
erunhiilugchiin huuli gd bgaa ni ooroo ih emzeg asuudal
ard tumnii neriig barij uls tur hiih vi dee gj bodogdoj bn
хууль зүйн байнгийн хороогоорооэхэлж хэлэлцээчээ , жавхлан санаачилсан хуулийг нь урагш явуулж батлуулах үүрэг авсан гөлөг дөө