“Цаст констракшн” ХХК-ийн талбайг нийтийн эзэмшил болгохоор хэлэлцэнэ
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай Баянзүрх дүүргийн 43 дугаар хороонд үүссэн барилга барих маргааны асуудлаар иргэдтэй уулзжээ. Тус хороонд барилга барьж буй “Цаст констракшн” ХХК болон иргэдийн хооронд үүссэн газрын маргаан 10 гаруй жилийн турш үргэлжилж байгаа аж. Тус хороонд барилгажилт их тул газрын зөвшөөрлийг цуцалж, нийтийн эзэмшлийн талбай болгох хэлэлцээр хийгдэх аж.
Энэ үеэр нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Натур орчим хүн амын төвлөрөл ихтэй. Иргэдийн ая тухтай амьдрах орчин чухал. Барилгын ажил хийж байгаа компанитай хэлцэлд орж, суурь цутгасан талбайг нийтийн эзэмшлийн талбай ногоон байгууламж болгохын төлөө ажиллана. Гэхдээ бизнес эрхлэгч, барилгын компанийг ч шууд хохироож болохгүй. Хуулийн дагуу ажиллана. Ажлын хэсэг байгуулна” гэдгээ мэдэгдсэн. Гэвч Хотын орлогч дарга Т.Даваадалайг АТГ-аас 48 цаг саатуулсан гэх мэдээлэл цацагдаад байна. Тиймээс иргэдийн гаргасан хүсэлт хэзээ биелэлээ олох эсэх нь тодорхойгүй болж байна.
Х.ХУЛАН










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ёстой утгагүй энэ барилыг шууд зогсоох ёстой одоо алийн болгон олон арван жилээр үргэлжилсэн энэ завхарсан газар олголтыг хүчингүй болгох ёстой
2 жил ашиглаагүй бол хураадаг билүү. Энэ бараг 15 жил ингээдл байсан даа.