УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Иргэдтэй уулзах үеэр хэлсэн Н.Учралын "мсж"-үүд

Монгол Улсын ерөнхий сайд Н.Учрал орон нутгаар ажиллаж, иргэдтэй ажиллах үеэр хэлсэн онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

  • Төсвийн тодотгол батлагдвал ирэх 11-р сар гэхэд 769 мянган төгрөгийн тэтгэвэрийг 300 мянган төгрөгөөр нэмэгүүлж багадаа нэг сая төгрөг болгоно. Хүнд цаг үед сайд дарга нарын зардлыг хасаад иргэдийн орлогыг нэмэгдүүлье л гэж хичээж байна. Ерөнхий сайдын хувьд ард түмнээсээ төсөв харамлахгүй. Ард түмний мөнгийг ард түмнээсээ харамлах ч шаардлага байхгүй.
  • Хөдөлмөрлөж, хийж бүтээж байгаа хүн бүрээ татвар, хүнд суртлын ачааллаас хөнгөлнө. 16 мянган өрх орон сууцтай болно. Баялгийн үр өгөөж, ногдол ашгийг түмэн олондоо хүргэнэ. Төсөв бол тооны хүснэгт биш. Түмэн олны амьдралд хүрэх бодлого.
  • Учралын хэлсэн бүхнийг үгүйсгэх юм бол улс орон хөгжихгүй. Дулаан, цахилгааны үнэ нэмэхгүйгээр ард түмнээ өвөлжүүлчихье гэж би бодсон юм аа. Ерөнхий сайдын хувьд иргэндээ зориулсан төсвийн бодлогоосоо нэг ч алхам ухрахгүй. Хийсэн ажлынхаа үр дүнг ард түмнээрээ дүгнүүлнэ. Түмэн олныхоо дэмжлэгтэйгээр тулсан асуудлуудаа даваад гарна.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button