УЛС ТӨР

Х.Нямбаатар: Би амьд л байвал У.Хүрэлсүхийн бузар булайг дуустал нь дэлгэнэ

Х.Нямбаатар өөрийн цахим хуудастаа У.Хүрэлсүхэд зориулж ийн бичжээ.

У.Хүрэлсүх, одоо гал зогсооё, одоо болъё, хилсээр тохож байгаа хэргээ хаая гэж гуйна, элдэв долоон хүнээр хэлүүлнэ. Яг энэ үйлдэлтэйгээ хамт араас байнга хутгална. Хөгийн эр дээ чи. Хүрэлсүх ээ, чи надад хэдэн ч хамаагүй хэрэг тох. Би амьд л байвал чиний бузар булайг чинь дуустал нь дэлгэнэ. Энэ хулгайчаас гавьяат авсан, шагнал авсан ахмадууд аа та бүхэн энэ хэнд ч өргүй шүү. Шагнал шорон хоёроор энэ улсыг арван жил орвонгоор нь эргүүллээ. Хүссэн үедээ ашиглах гэж командалж удирдах гэж шагналыг хавтгайруулсан. Энхийн цагт, өнгөрсөн таван жил 54 генерал цол өгсөн байна энэ хүн. Та бүхэн бод. Манай намын нэр бүхий ахмадууд энэ намын нэрийг шороотой хутгаж байгаа хулгайчийн гар хөл болж, түүний тушаалаар Нямбаатарыг намаас хөөх гарын үсэг цуглуулаад явж байгаа юм байна. Гавьяатын өрөө Улс эх орныхоо эрх ашгаас дээгүүр тавьж, хуучин коммунист аргаар залуу үеийнхээ эрийг дарж, зоригийг мохоож, хэний зараалаар юу хийж явсан чинь түүхэнд бичигдэж үлдэнэ шүү.

Д.МАРАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button