Ахмад сэтгүүлч А.Баярмагнайд "Хөдөлмөрийн баатар" цол хүртээнэ

Монголын нэрт сэтгүүлч, түүхийн ухааны доктор (Ph.D), адуу судлаач, цэргийн бэлтгэл хурандаа, Монгол Улсын СГЗ А.Баярмагнайд "Хөдөлмөрийн баатар" цол хүртээхээр болжээ.
МУСГЗ А.Баярмагнай нь Монголын спортын сэтгүүл зүй болон Монголын хурдан морины уралдааны хөгжил, судалгаанд үнэтэй хувь нэмэр оруулсан зүтгэлтэн юм. Тэрээр Батлан хамгаалах салбарын төв хэвлэл болох “Улаан од” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга болон ерөнхий эрхлэгчээр он удаан жил ажиллаж, цэргийн хурандаа цол хүртсэн байдаг. 1970-аад оны сүүлчээр Монгол хүн сансарт нисэх бэлтгэл ажлыг сурвалжлах сэтгүүлчдийн багийг удирдан зохион байгуулж байв. Мөн спортын сэтгүүлчээр ажиллаж, Монголын Спортын сэтгүүлчдийн холбоог үүсгэн байгуулалцсан.
Хөдөлмөрийн баатар цолыг сэтгүүлзүйн салбараас Хорлоогийн Цэвлээ, Лодонгийн Түдэв нар хүртэж байлаа.
Д.МАРАЛ









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гуулиар авсаа гоёхн
Балайрал