АНУ “Huawei” компанийг залилан үйлдсэн зэрэг эрүүгийн хэрэгт буруутай үзлээ
БНХАУ-ын “Huawei” компанийг АНУ-ын шүүх хэд хэдэн эрүүгийн хэрэгт буруутай гэж үзжээ. Тодруулбал Нью-Йорк хот дахь Брүүклин дэх тангарагтны шүүх бүрэлдэхүүн “Huawei” нь холбогдох банкны залилан, цахим залилан, хориг арга хэмжээний зөрчил, худалдааны нууцыг хулгайлахаар хуйвалдсан зэрэг 12 эрүүгийн хэргийн аравт нь буруутай гэж үзсэн байна.
Тангарагтны шүүх харин “Huawei”-г мөрдөн шалгах явцад саад уяруулсан, гэмт бүлэглэл шиг үйл ажиллагаа явуулсан гэх зүйл ангиар буруугүй гэж шийдвэрлэжээ. Хоёр сар гаруй үргэлжилсэн шүүх хурлын явцад прокурорын тал 60 гаруй гэрч, харин өмгөөллийн тал 15 гэрч дуудан мэдүүлэг авсан байна. Одоогийн байдлаар “Huawei” компанид ямар ял оноох нь тодорхойгүй байгаа юм. 2027 оны есдүгээр сарын 14-нд шүүгч Энн Доннели яллах дүгнэлтийг танилцуулах аж.
Тус компанийн өмгөөлөгчөөр ажилласан Брайан Хеберлиг хэлэхдээ, гэм буруутай гэж үзсэн дүгнэлтэд “Huawei” сэтгэл дундуур байгаа ч хоёр зүйл ангиар буруугүй болсон нь компани хууль дүрмийг шударгаар дагаж мөрддөг соёлтойг баталлаа гэжээ. Компани шүүхийн шийдвэрийг давж заалдахаар төлөвлөж байгаа гэж тэрбээр нэмж хэлсэн байна.
Эх сурвалж: Reuters













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.