УЛС ТӨР

Парламентын танхимд суудал горилогч ШАТАХУУН ИМПОРТЛОГЧИД

УИХ-сонгуульд нэр дэвшигчдийн нэрс хоёр хоногийн дараа буюу 10-наас 16-ны хооронд тодорч эхэлнэ. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд бие даагчид болон нам эвслээс тун сонин хүмүүс нэр дэвшиж байгаа.

Ялангуяа шатахуун импортлогчид олноороо нэр дэвшиж байгаа нь бидний анхаарлыг татаж байна.

Шатахуун импортлогчдын ард нөлөө бүхий томоохон улстөрчид байгаа гэдгийг хэвлэлүүд жилийн жилд онцолж бичдэг. Ц.Анандбазараар овоглодон “Сод Монгол”, УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн “Тэс петролиум”. АН-ын  дэд дарга Г.Батхүү агсны Шунхлай, АН-ын угшилтай Б.Шинэбаатарын “Магнай Трейд”, Р.Батбаярын “М-Ойл” гээд бүгд улстөрийн том артай.  

Тэгвэл энэ удаад зарим импортлогчид улстрөд өөрсдөө орж ирэхээр зэхэж суугааг хүргэе.


“Тэс петролиум”-ийн Б.Баттөмөр: “Тэс петролиум”-ийн үүсгэн байгуулагч УИХ-ын гишүүн Б.Баттөмөр улстөрийн сунгаандаа оролцоно. Шатахуун импортын томоохон акулуудын нэг Тэс петролиумыг эзэмшдэг болохоо ХОМ-тээ тусгасан байдаг.

Нөгөө гараар шатахууны бизнесээ, нөгөө гараараа төр түшилцэж яваа.

Тэрээр бизнесийн салбараас улстөрд орж ирээд санхүүгийн хувьд чамгүй бэлжсэн нэгэн. ЖДҮХС-ийн зээлтэй нэр холбогдсон гишүүдийн нэг гэж хэвлэлээр багагүй цоллуулсан.

Шатахууны үнийг хэд хэдэн удаа бусдаасаа түрүүлж нэмж импортлогчдыг буруу зүгт уриалсан хэмээн хэд хэдэн удаа хэвлэлээр хатуу шүүмжлүүлсэн удаатай.


“Петровис”-ийн Х.Булгантуяа: Сангийн дэд сайд Х.Булгантуяагийн хувьд Улаанбаатар хотод нэр дэвших нь тодорхой болсон. Бизнесийн салбараас ажил амьдралын гараагаа эхэлсэн энэ эмэгтэйн хувьд МАН-ын лидер эмэгтэйчүүдийн нэг гэгдэтлээ хол явжээ. Түүний хувьд МАН-д орхоосоо өмнө “Оюутолгой” ХХК-д төслийн менежер, “Петровис” ХХК-д Бизнес хөгжлийн хэлтсийн дарга гэсэн хувийн хэвшлүүдэд ажиллаж байсан.

Энэ ч утгаараа “Петровис”-ын босс Ж.Оюунгэрэл түүнийг улстөрд хөтөлж, оруулж өгсөн гэгддэг.

Тэрээр МАН-ын орон тооны бус нарийн бичгийн даргын суудлаас улстөрийн карьераа эхлүүлж, 33-хан настайдаа МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн болж өндийсөн. Тухайн үед хэний хүн, хаанаас ороод ирэв гэх харыг дагуулж байсан нь мэдээж. Ж.Оюунгэрэл шиг баян эгчийнхээ дэмжлэг, түлхээсгүйгээр яаж тэгтлээ хол алхсан байж таарах билээ.


“Сод Монгол”-ын Анандбазар: МАН-ын гар барьж, нэр дэвших баячуудын тэргүүн эгнээнд шатахуун импортлогч акулуудын нэг “Сод Монгол”-ын Ц.Анандбазар. Тэрээр УИХ-ын сонгуулийн Булган аймгийн нэг тойргийг онилсон.

Түүний хувьд уг нь У.Хүрэлсүхээс нилээн зайтай байв. Байв гэсний учир одоо ямар нэгэн учир шалтгааны улмаас гар бариад байгаа. Ц.Анандбазар УИХ-ын дарга Г.Занданшатараар дамжуулан У.Хүрэлсүх дээр дандаа мөнгө ярьж ордог хэмээн хөшигний ард яригддаг. Гэвч түүнд нь У.Хүрэлсүх туйлын дургүйлдэг ч, сонгуулиар гар барих шалтгаанаа одоо нэгэнт олсон бололтой. Тэднийг чухам юу ойртуулсан нь тун хачирхалтай.

Анандбазарын хувьд оны сүүлээр л Булган нутгийнханд хайр зарлаж, сонгогчдыг бэлгээр дарсан горилогч. Тойргоо тойглож явахдаа хоёр хүний мишок, хоёр нүдний дуран бэлэглээд том том хонжвортой сугалаа явуулсан. Сугалаанд мотоцикл, эмээл, хазаар, ногт чөдөр, 100-400 мянган төгрөгийн талон хүн бүрт 10 мянган төгрөгийн шатахууны талон өгч, Булганчуудад бэлгийн хур буулган баян тарган, шатахуун импортлогч гэдгээ ёстой л нэг гайхуулах шиг болсон билээ.


“Шунхлай” ХХК Б.Ганхөлөг: Улсын Их хурал улстөрчид, бэлтэй бизнесмений хүүхдүүдийн үе залгамжлан суудаг мөрөөдлийн байшин болоод удаж буй. АН-аас Өвөрхангай аймагт нэр дэвшихээр горилж байгаа хүн бол УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийн ууган хүү Б.Ганхөлөг.

Түүний аав УИХ-ын гишүүн асан АН-ын дэд дарга Г.Батхүү агсан 2004, 2008, 2012 онуудад Өвөрхангай аймгаас гурван удаа УИХ-д сонгогдон ажиллаж байв. Өдгөө түүний үйл хэргийг хүү нь үргэлжлүүлэхээр энэ сонгуулийн сунгаанд Өвөрхангай аймгаас дэвшинэ.

Тэрээр өнгөрөгч намраас л Өвөрхангай аймгийн сумдад ажиллаж тойргоо тордож эхэлсэн. Ардчилсан намд 100 сая төгрөгөө тушаасан хүмүүсийн жагсаалтад Б.Ганхөлөг тун дээгүүр бичигдсэн. Сүүлийн хэдэн сар сошиалд эргэлдэж, өнгөтэй, өөдтэй нэвтрүүлэг болгоны зочин хойморт залраад амжчихсан билээ.

Дэлгэж яриад байх улс төрийн урт карьергүй ч, дөрөвдүгээр сараас АН-ын ҮБХ-ны гишүүн, АН-ын Гадаад Харилцааны Хэлтсийн даргаар томилогдон ажиллаж эхэлсэн нь түүний улстөрийн шинэ хуудсыг нээсэн.


“М-Ойл”-ын Б.Пунсалмаа: “М-Ойл”-ийн захирал, Нийслэлийн ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Пунсалмаа Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшихээр АН-д 100 саяын дэнчингээ өгсөн байна. Энэ бизнесмен хатагтай эрэгтэй захирлууд зонхилдог шатахууны салбарт томоохон тоглогчийн нэг болж “М-Ойл”-ыг удирдаж яваа.

Үүний хажуугаар Нийслэлийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооний тэргүүнээр 2018 онд сонгогдсон, Пунсалмаа сан байгуулсан, Айл төсөлд оролцсон гээд нийгмийн идэвхтэн нэгэн.

Сан байгуулж, ТББ удирдаад эхлэхээрээ л улстөрд орох санаархлаа өвөртөлчихсөн байдаг нийтлэг төрх манай нийгэмд бий. Энэ жишгийг Б.Пунсалмаа гэх баян эмэгтэй ч тойрохгүй нь. Нийгэмд идэвхтэй дүр эсгэж яваад л улстөрд орох гишгүүрээ тавьчихсан байдаг.

Нийгмийн идэвхтэн, шатахуун импортлогч эмэгтэйд одоо улстөрийн жолоо атгалцах замнал хэрэгтэй юм биз ээ.


Мөн нэмж хэлэхэд “Бадрах ойл”-ын Ц.Энх-Амар Баянзүрх дүүргээс нэр дэвшихээр АН-д 100 сая төгрөгийн дэнчингээ өгсөн сураг байна. УОК-ийн нарийн бичгийн дарга асан тэр улстөрд горилогч шатахуун импортлогчдын нэгд багтана. “Мон-Газ”- ын Эрдэнбулган ч нэр дэвших санаархал өвөртөлж яваа юм.

ТӨГСГӨЛИЙН ОРОНД:

Өнөөгийн нийгэмд шатахуун импортлогчид шиг баян тарган, бэл бэнчинтэй хүмүүс байхгүй нь үнэн. Нийгмийн хамгийн эмзэг судсыг атгаж, олон нийтийн ходоодыг хэмжиж чаддаг хүмүүс. Үгсэн хуйвалдаж шатахууны үнээ нэмэхэд л хамаг бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, тэр хэрээрээ иргэдийн амжиргааны цикл урууддаг.

Дэлхийн зах дээр нефтийн үнэ буурахад сайн дураараа шатахууныхаа үнийг буулгачихсан түүхгүй хүмүүс, өнөөдөр улстөр рүү олноороо хошуурцгааж буй дүр төрх нэг иймэрхүү.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
46 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-05-08 09:47

ТА НАР �######�ААРАЙ ЭДНИЙГСОНГОХ МАНГАР БАЙГАА ЮУ

Зочин
Зочин
2020-05-08 10:36

Үнээ буулгадаггүй юмаа гэхэд хольцгүй үнэн шатахуун зармаар бна шүү нөхдөө

Zochin
Zochin
2020-05-08 10:58

Baahan nairkaachid orj ireed mashin unaltgui boloh yum bna.

Zochin
Zochin
2020-05-08 10:59

Mori unah bolhiin bishuu.

punsalmaa
punsalmaa
2020-05-08 11:13

mOiliin zahiraliin abgai hudlaa dur esgej huuli togtooh baiguullagad suuna gj muruuduj yavdag. eedee UIH tom bosgo shalguurtai gazar. mungutei bol ard tumniig tuluunu gj yu bhv dee

Болд
Болд
2020-05-08 16:40
Reply to  punsalmaa

Унаа машинтай хүн болгон татг�##�зах шаардлага байна.Олон жил энэ муусайныг тэжээлээ.Их доромжиллоо.Одоо болоо.Гаднын нeфтийн компаниудыг оруулж өрсөлдөөн үүсгэх нь зөв.

Зочин
Зочин
2020-05-08 12:05
Reply to  punsalmaa

setgelgui muu hun bol bish ee. ergen toirond n hairtsaglaad medeelelees taslaad baigaa m#luud ih bdag yum bnlee

Иргэн
Иргэн
2020-05-08 13:33

шатахуун импортлогч та нар өөрсдийн бизнёсээ хамга�##�ах гэж төрийн түшээ болох мөрөөдөлтэй байсан юм бол, үнэ тарифаа дуу нэгтэй нийлж, сая дэлхийн хар �##�т болох шатахууны үнэ буурсан байхад буулгаагүй биз ээ. хүний төлөө хийх ганц боломж????

Иргэн
Иргэн
2020-05-08 13:37

та нар хөрөнгөний төлөө ур�##�дахаас биш хүний сайн сайханы төлөө ажиллах хүмүүс биш шун�##�тай, хөгийн монопольчид сонгохгүй ээ. их санасан газар 9 шөнө хоосон гэчээр битгий их сана. Ард түмэн минь хууртахгүй шүү

Зочин
Зочин
2020-05-08 15:20

Iim bolool har jagsaaltnd aprik-iin ornuudtai orvoo gej,,,

Зочин
Зочин
2020-05-08 15:34

Булгантуяа бол шатахуун импортлогч биш л байна шд...

MGL
MGL
2020-05-08 21:04
Reply to  Зочин

Новшийн гар хөл төлөөний хүн өөр юү хэрэгтэй юм

иргэн
иргэн
2020-05-11 01:01
Reply to  MGL

япон, хятад, англи хэлтэй, эдийн засгийн өндөр боловсролтой энэ бүсгүйг даваад байх мэдлэг чадвартай, ажлын туршлагатай хүн энэ нэр дэвшигч нар дунд цөөхөн байгаа байх даа...

монголчууд үйдах ёсгүй.
монголчууд үйдах ёсгүй.
2020-05-08 16:13

олон юм хуц�##�гүй үр удам угсаагаар ни эднийг буудаж �##�ж цус урсгахаас нааш сайн сайхан цаг ирэхгүй.монголчууд танарыг хэдэн үеээр чини тарчлан зовоодог хотны ноход гэдгийг санаж яв.улсаа төрөө аварч цагмүеээ шинэчилие гэвэл цус урсгасан

монголчууд үйдах ёсгүй.
монголчууд үйдах ёсгүй.
2020-05-08 16:16

монголчууд та нар ийм сан�##� сэтгэгдэл бичиж суухын оронд цус урсгах бослого тэмцэл хийх зориг зүрх сэтгэлтэй байцгаа

Болд
Болд
2020-05-08 16:42

Монголдоо л бизнeсс мen юм биз дээ. Үгсэн хуйв�##�даад өөрийн ард иргэдийг шулхаас өөрийг чадах уу. Айвeнхо майнз шиг өөр орноос ашиг оруулаад ирээч.Даан ч чадахгүй дээ.

Болд
Болд
2020-05-08 16:43

Дотоодын эдийн засгийн �##�уурчдаас ард иргэдээ хамга�##�даг Засагтай болмоор байна.

Зочин
Зочин
2020-05-08 17:06

Ёстой сонгож болохгүй хүмүүс бна шүү . Бензин шатахуун стратегийн бүтээгдэхүүн учраас төрийн өмчит компани байгуулж хян�##�тандаа авах хэрэгтэй

amjilt
amjilt
2020-05-08 18:22

Punsalmaa gdg emegtei hudulmurch mundag busgui... demjih ni zuv

Хахаа
Хахаа
2020-05-08 19:00

За тэгээд ийм юумнуудийг сонгочихоод бинзин буулгана гээд машинтай жагсаад байвдаа

MGL
MGL
2020-05-08 21:03

ЮҮҮ ВЭЭ БУЗАРУУД �######�ААРАА АЮУЛ БНА ХӨӨЖ ЯВУУЛ

Зочин
Зочин
2020-05-08 23:17

Төрийн олигархуудаас �######�схийе иргэд ээ.

Зочин
Зочин
2020-05-08 23:35

УИХ-д зөвхөн баян хүмүүсийг л оруулна гээд хууль бат�##�чихмаар юмуу, амар зүгээр сонгууль явуулж төсвийн хөрөнгө дэмий үрж зарахгүй, хөрөнгө мөнгөөр нь жагсааж байгаад л гишүүн болгочихдог. Хэрвээ ийм байв�##� эд нар ичихгүй л мөнгөө тоолоод

Зочин
Зочин
2020-05-08 23:38

ур�##�дах байх даа. Ийм баячууд ухаантай, сэтгэлтэй жинхэнэ монгол хүмүүст боломж олгохгүй ээ

Зочин
Зочин
2020-05-09 15:27

Жинхэнэ сэтгэлгүй л�##�рууд байндаа

Bathurel
Bathurel
2020-05-09 17:21

Их хур�##�д орож нефть боловсруулах үйлдвэрийн амыг барих гэж байна муусайнууд

Зочин
Зочин
2020-05-09 17:55

Шатахууны шагчид найруулсан найркагаа зарахын тулд заав�##� гишүүн болох ёстой юмуу

Зочин
Зочин
2020-05-09 21:52

Шатахуун импортлогч дэвшиж болохгүй гэдгээ хуульчилчих.Харин авилга авахгүй шудрага ажиллах юм биш үү

Зочин
Зочин
2020-05-10 23:30

Ed nar bolon ednii gar hul ih hurald bgaa tsagt unetei, hkolitstoi benzin heregleenees hezee ch garahgui, deer ni shatahuunaa uursduu uildverleh ni ulger.ekh oron ard tumend heregtei yum yu ch hiihgui.

Зочин
Зочин
2020-05-11 06:16

Юун уих-д сонгох шт станцуудыг нь дэлбэлээд өөрсдийг нь шонд өлгөмөөр хүмүүс байна

Зочин
Зочин
2020-05-11 08:17

Монгоо улс мөхөл рүүгээ улам ойртсоор...

Зочин
Зочин
2020-05-11 08:40

Binzenii vne shuud 2000 k hol dabhiin bna

зочин
зочин
2020-05-11 08:52

зарим нь үнэн,зарим нь худ�##� мэдээлэл. Булгантуяа төгсөөд олон улсын байгууллага болон Петровисын БХХ-ийн дарга хийж байгаад МАН-ын нарийн бичиг болсон. Чадвар боловсролыг харсан биз, богино хугацаанд ажилласан хүн импортлогч болчих уу.

иргэн
иргэн
2020-05-12 08:01

Сод Монголын Анандбазараасбусад нь хэрэггүй сураггүй хүмүүс

ggfd
ggfd
2020-05-12 16:16

gadaad heltei l bol mundag hun baidag yum uu

Зочин
Зочин
2020-05-13 07:54

Шатахуунтай нэр холбогдсон л бол юу гэж сонгох вэ дээ. Яасан гэж эднийг толгой дээрээ гаргах ёстой юм.

Зочин
Зочин
2020-05-13 19:01

Хэл мэл сурсан нь хамаагүй ээ. Хамгийн гол нь ард түмнийг шулаад сурчихсан мангасууд, шимнусууд. Монопол эрхтэйгээр монголыг шулдаг мафи чинь шатахуун импортлогчид шүү. Эд нэг их мэдлэг шаардахгүйгээр зүгээр л ил цагаан тонуул хийдэг.

Зочин
Зочин
2020-05-13 19:13

Banzal buzar babnik Anandbazar ichihed yanaa!!!

Зочин
Зочин
2020-05-13 19:19

Ene shunalin tulamnuudiig ih hurald oruulbal Mongolin maani neftiin uildvertei boloh ulger bolno gedgiig erhbish oilgoj baigaa bizdee!!!

Зочин
Зочин
2020-05-13 19:25

Hori garui jil huleej arai l gej ene jilees neg ajliig ni ehluulj baigaa neftiin maani uildveriig zogsoohoor shiidetsgeej dee! Ene humuusiig sain nudeleed avtsgaagaarai !!!

Иргэн
Иргэн
2020-05-16 16:03

Улсаа биш өөрсдийгөө боддог энэ нөхдүүдийг сонгож болохгүй шүү ! Хүмүүс ээ! Эд улсаа худ�##�даж мэдэх нөхдүүд шүү!

Зочин
Зочин
2020-05-19 22:07

Их хур�##� хууль тогтоодог байгууллага. Тэнд олигархууд олширвол дандаа өөрсөдтөө зориулсан хууль гаргаад ноёрхлоо гүнзгийрүүлнэ. Ялангуя бензиний наймаачид бол ханаж цадна гэж байхгүйг бид харж байна. Зах зээлд бензийн хамаагүй хямдраад байх

ЗОЧИН
ЗОЧИН
2020-05-22 12:14

АРД ТҮМНЭ БОДДОГГҮЙ ЭДГЭР ШАГЧИДЫГ УЛС ТӨРД БҮҮ ОРУЛ ХЭРЭВ ОРОХ ЮМ БОЛ ШАТАХУНЫ ҮНЭ ӨНӨГИЙН БАЙДЛААС ХЭД ДАХИН ИЛҮҮ ҮНЭТЭЙ БОЛНО ДЭЛХЙН ЗАХ ЗЭЛД НЭМЭГДЭХ СУРГАР Л ҮНЭ НЭМЭЖ БАЙДАГ ДЭЛХЙН ЗАХ ЗЭЛД НЕФТЙН ҮНЭ БУУЖ БАЙХАД ҮНЭ БУРНА ГЭЖ БГҮЙ

ЗОЧИН
ЗОЧИН
2020-05-22 12:15

АРД ТҮМНЭЭ БОДДОГГҮЙ ШАГЧИДЫГ ЯАСАН Ч СОНГОЖ БОЛОХГҮЙ

Иргэн
Иргэн
2020-05-23 15:37

Хулхи бензин зардаг үнээ нэмдэг пяхлуунууд төр шургана сан�##�тгүй .Зайлцгаа эд нарыг хэрхэвч сонгож болохгүй.

Зочин
Зочин
2020-06-23 07:11

МАН ын хулгайчид байна. Энэ удаа бүгдийг сонгохгүй байх хэрэгтэй . Гэвч МАН энэ хулгайчдаа ,хар машин, аараа ,хакер,даад сонгох байх! Иргэд ээ босно шүү!!

Холбоотой мэдээ

Back to top button