Нийгмийн

Говь-Алтай аймгийн Халиун сумын Засаг дарга хүчингийн хэргээр шалгагдаж байна

Говь-Алтай аймгийн Халиун суманд өчигдөр шөнө насанд хүрээгүй хүүхдийг хүчиндсэн гэх цочирдом хэрэг бүртгэгджээ. Хэргийг тодруулбал, Говь-Алтай аймгийн Халиун сумын Засаг дарга Т.А гэгч нь насанд хүрээгүй хүүхэд хүчиндсэн байж болзошгүй нөхцөл байдал үүсэж. Улмаар тус хэргийг аймгийн цагдаагийн газраас шалгаж байгаа гэх мэдээлэл хэвлэлээр цацагдав.

НӨГӨӨ ТАЛТАЙ ҮЛ ОЙЛГОЛЦОЛ ГАРСНААС ҮҮССЭН ХЭРЭГ

Бид тус мэдээллийн дагуу Халиун сумын засаг дарга Т.А-тай утсаар холдогдож, зарим зүйлийг тодруулсан юм.

-Хэвлэлээр таныг насанд хүрээгүй хүүхэд хүчиндсэн хэмээх мэдээлэл тавигдсан байсан. Энэ үнэн үү?

-Харж амжаагүй явна. Ер нь бол үл ойлголцол үүссэнээс ийм хэрэг болсон. Нөгөө талаас цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн юм билээ. Одоогоор намайг цагдаагаас дуудаж, байцаасан зүйл алга. Би ажлаа хийгээд л явж байна. Удахгүй хот руу томилолтоор явах гээд жаахан ажилтай явна.

-Тэгэхээр тухайн мэдээлэл үнэн гэж ойлгож болох уу. Цагдаагаас хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн үү?

-Хэрэг нээсэн юм бол байхгүй. Түрүүн хэлсэнчлэн, үл ойлголцол үүссэнээс болсон хэрэг. Шалгадаг газар нь шалгаад үнэн зөвийг нь хэлээд өгөх байлгүй дээ.

ХЭРГИЙГ АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРААС МАТЕРИАЛЖУУЛАН ШАЛГАЖ БАЙНА

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Говь-Алтай аймгийн Халиун сумын засаг дарга Т.А-гийн насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн гэх дээрх хэргийг аймгийн цагдаагийн газраас материалжуулан шалгаж байгаа гэв.

Энэ тухай ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, ахмад М.Мөнхшүрээс тодруулахад “Мэдээлэл өгөх боломжгүй” гэв.

СҮҮЛИЙН ГУРВАН САРЫН ХУГАЦААНД ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ГУРВАН Ч ЗАСАГ ДАРГА ХҮН АМИНЫ БОЛОН ХҮЧИНГИЙН ХЭРЭГТ ХОЛБОГДОВ

Ийнхүү сүүлийн гурван сарын хугацаанд тус аймгийн хоёр ч засаг дарга хүн амины хэрэгт сэжиглэгдээд байна. Говь-Алтай аймгийн засаг дарга В.Рэнцэндорж, Тонхил сумын засаг дарга Р.Даваадорж нар хүн амины хэрэгт шалгагдаж буй. Олон нийтийн сүлжээ болон хэвлэлээр цацагдсан мэдээллүүдэд Р.Даваадоржийг талийгаач эхнэрээ удаа дараа зодож, хүчирхийлэл үйлддэг байсан, хүчирхийлэл нь даамжирснаар амь насыг нь хөнөөх хэмжээнд хүрсэн гэж хардаж буй. Тус хэргийн дараахан талийгаач Б-гийн 2-13 насны гурван хүүхдийг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас анхааралдаа авсан. Харин Говь-Алтай аймгийн засаг дарга В.Рэнцэндоржийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн захирамжаар ажлаас нь чөлөөлсөн билээ.

Шил шилээ даган гарах эдгээр хэргүүд, ялангуяа Говь-Алтай аймаг болон сумын засаг даргууд ийн хүчин болон хүн амины хэрэгт холбогдоод буй нь тун тоогүй. Аймгийн нэр нүүр болсон удирдлагаар ямар хүмүүсийг сонгоод буйг эндээс харж болохоор. Говь-Алтай аймаг нь хэзээд хөгжил болон засаг дарга нарын явдлаар хар мөртэйгөөрөө алдартай. Тус аймгийн засаг дарга асан С.Гансэлэм ажлаа хүлээж аваад удаагүй байхдаа ИТХ-ын дарга тэргүүтэй хүмүүсийн хамт тамгын газрынхаа В1 давхрын цайны газрыг караокены зориулалтаар тохижуулж байсан баримтыг бид өмнө мэдээлж байсан. Хэрэв дээрх хэрэг батлагдвал, цаашид тус аймаг нь хүн амины хэрэг болон хүчингийн хэргүүдээрээ овоглогдох болох нь.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Бат
Бат
5 сар 30, 2020 23:26

Үнэн гэсэн

Иргэн
Иргэн
5 сар 30, 2020 23:27

Үнэн гэж л дуулдсан даа

Ganaa
Ganaa
5 сар 30, 2020 23:28

Uneen unen

Холбоотой мэдээ

Back to top button