УЛС ТӨР

Анхдугаар чуулганы тов гараагүй байна

Сонгуулийн дүнгээр олонхын санал авсан 76 нэр дэвшигч өнөөдөр /2020.06.29/ УИХ-ын гишүүний үнэмлэхээ Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдээс гардан авлаа.

УИХ-ын гишүүний үнэмлэхээ гардан авсан гишүүд Анхдугаар чуулганд тангараг өргөснөөр гишүүний бүрэн эрх нь баталгааждаг. СЕХ-ноос өнөөдөр сонгуулийн дүн болон УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэв.

Үүний дараа Ерөнхийлөгч Анхдугаар чуулганыг зарлан хуралдуулснаар шинэ гишүүд тангаргаа өргөх юм.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14.1-д “Анхдугаар чуулганыг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 30 хоногийн дотор Ерөнхийлөгч зарлигаар товлон зарлаж хуралдуулна” гэж заасан.

Одоогоор Анхдугаар чуулганы тов гараагүй байгаа юм.

Анхдугаар чуулганаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ:

  • 14.3.1. шинээр сонгогдсон гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх;
  • 14.3.2. Улсын Их Хурлын дарга, дэд даргыг сонгох;
  • 14.3.3. Байнгын болон дэд хороодын бүрэлдэхүүнийг баталж Байнгын хорооны дарга нарыг сонгох;
  • 14.3.4. Ерөнхий сайдыг томилох;
  • 14.3.5. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хууль хэлэлцэн батлах;
  • 14.3.6. Засгийн газрын гишүүдийг томилох.
  • 14.3.7.Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн батлах эсэх асуудлыг шийдвэрлэх гэсэн байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button