УЛС ТӨР

Анхдугаар чуулганыг өнөөдөр 12.00 цагт зарлалаа

Сонгуулийн дүнгээр олонхын санал авсан 76 нэр дэвшигч өчигдөр /2020.06.29/ УИХ-ын гишүүний үнэмлэхээ Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдээс гардан авсан. Ерөнхийлөгч Анхдугаар чуулганыг зарлан хуралдуулснаар шинэ гишүүд тангаргаа өргөх учиртай.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14.1-д “Анхдугаар чуулганыг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 30 хоногийн дотор Ерөнхийлөгч зарлигаар товлон зарлаж хуралдуулна” гэж заасан.

Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулга дөнгөж сая зарлиг гаргаж, анхдугаар чуулганыг өнөөдөр 12.00 цагт хуралдуулахаар товлон зарласан байна.

Анхдугаар чуулганаар хэлэлцэх асуудал:

УИХ-ын тухай хууль:

  • 14.3.1. шинээр сонгогдсон гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх
  • 14.3.2. Улсын Их Хурлын дарга, дэд даргыг сонгох
  • 14.3.3. Байнгын болон дэд хороодын бүрэлдэхүүнийг баталж Байнгын хорооны дарга нарыг сонгох
  • 14.3.4. Ерөнхий сайдыг томилох
  • 14.3.5. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хууль хэлэлцэн батлах
  • 14.3.6. Засгийн газрын гишүүдийг томилох
  • 14.3.7.Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн батлах эсэх асуудлыг шийдвэрлэх
  • 14.4. Анхдугаар чуулганаар зохион байгуулалтын бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж болно.
  • 14.5.Анхдугаар чуулганаар энэ хуулийн 14.3.7-д заасан асуудлаар санал хураалт явуулж, нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн бол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн батална.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Монгол хүн
Монгол хүн
2020-06-30 11:11

Төрийн минь сүлд мөнхөд ивээг. Монгол Улс, Монголын төр, ард түмэн үүрд оршино.

Зочин
Зочин
2020-06-30 11:12

УИХ даргаар Сү.Батболдыг томилбол ард түмэн босох болно

Зочин
Зочин
2020-06-30 11:13
Reply to  Зочин

МАНАН д �##�бан туша�##� өгч болохгүй

Буриад
Буриад
2020-06-30 11:20
Reply to  Зочин

Манан гэж байхгүй эргүүт

Зочин
Зочин
2020-06-30 11:13
Reply to  Зочин

Дэд дарга ч болгож болохгүй

Хуулиа л дагах байх даа
Хуулиа л дагах байх даа
2020-06-30 11:21

Энэ явж байгаа байдлаа удирдлагын хувьд өөрчлөөд хэрэггүй байх УИХ-ын даргын ажлыг Занданшатар үргэлжлүүлэх хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button