УЛС ТӨР

С.Ганбаатар: Тагнуултай кино үзэж байсан тулдаа л би амьд гарлаа

УИХ-ын найм дахь удаагийн Парламентын Анхдугаар чуулган эхэлж, нээлтээ хийлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттлуга нээлтийн үг хэлсний дараа СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн сонгуулийн тухай илтгэл тавьлаа.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, “ Сонгуулийн бутлиантай асуудлаар нам, эвсэл, нэр дэвшигчид маргаан үүсгэж байсан. Энэ аөсуудлыг яаж шийдвэрлэсэн бэ. Бид анхнаасаа зөв хандаж явах учиртай. Хэвлэлийн бага хурал хийж сонгууль шударга бус болсон гэсэн хүмүүс байсан. СЕХ хяналтын тооллого хийсэн. СЕХ хяналтын тооллого хийсэн талаараа яагаад  нэг ч үг дуугарахгүй, илтгэлдээ дурдахгүй байгаа юм бэ.

Ч.Содномцэрэн, 2020 оны ээлжит сонгуулийн үеэр СЕХ-нд 1151 гомдол өргөдөл ирсэн. Ихэнх нь сонгуулийн зохион байгуулалт, тойрог, хэсгийн хороо, санал авах байртай холбоотой гомдол ирснийг тухай бүрд нь шийдэж ажилласан. Автоматжуулсан систем, санал тоолох машинтай холбоотой гомдол ирснийг тухай бүрт арга хэмжээ авч ажилласан. 2070 хэсгийн 41 хувьд хуульд заасны дагуу хяналтын тооллого хийхэд ямар нэг тооны зөрүү, зөрчил гараагүй. Ажиглаж байсан нам, эвсэл, бие даагчдын төлөөлөл хяналтын тооллого хийхэд байсан, зөрүү гараагүй тул хүлээн зөвшөөрлөө гэж бүгд гарын үсэг зурсан хэмээсэн юм.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар, “Ард түмний элч болж сонгогдсон та бүхэнд амжилт хүсье. Би ялсан ч гэсэн шударга бус сонгууль болсон хүмүүсийн өмнөөс үг хэлнэ. Тагнуултай кино үзэж байсан тулдаа би амьд гарсан. Ямар аймшигтай, аархсан сонгууль болов. Энэ янзаараа байвал Монголын улс төр авлигаас салахгүй. Сонгуулийн ерөнхий хороонд хариуцлага тооцох ёстой. Ажлын хэсэг яаралтай байгуулж, сонгуулийн тогтолцоонд өөрчлөлт оруулх ёстой.

Ийн гишүүд асуулт, тодруулга авсны дараа гишүүд тангараг өргөв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

18 Сэтгэгдэл

  1. Шударга бус байсын бол чи яаж гарч ирсийн?
    Хий орилдог Батзандан гэж 1 юмнаас с####ж амарлаа гэсэн чинь энэ 2 юм гараад ирэхийн. Лайтаймаа.

  2. Ганбаатар гишүүнээ их хурлын танхимыг хов жив худлаа баримтгүй гүтгэлтээр битгий эхлүүлээд бай. Ард түмэн өөрийг чинь хэн гэдгийг мэднэ. Хууль батл####цах гэж байгаа хүн хуулиа дээдэлж нотлох баримттай ярьж сураарай.

  3. Энэ сэтгүүлч сайн ойлгоогүй бололтой бодит мэдээлэл хүргэж баймаар юм. Би хэрвээ нээлт үзээгүй байсан ташаа мэдээлэл авах байж. Энэ нийтлэлийг уншаад

  4. зөв шүү.тэнэг үхрүүд мөөрөлдөж эхэллээ.оюутолгойн гэрээний мөн чанарыг дахиад ичилээ ..юу ойлгоогүй үхрүүд үү.гэрээ биш баялагийн чини 37он хүртэл тавичихаад 4их наядын өр ширэнд монголчуудыг оруулчихсан шүү дээ.ашиг орлого үгүй ,

  5. Шударга бус байсийм бол өөрөө яагаад гараад ирсэн бэ.Шударга бусаар гарсийм уу. тэгээд шударга болох гэж өөрийгөө илчилэв үү.Үг хэлээ ололцож хур####даа идэвхтэй сууж ард түмэнд хэрэгтэй хууль батлаарай.Анхны өдрөөс эхлээд л яриа чинь тун таа

  6. риогийн шавхруу долоосон гөлөгнүүд шаагилдаад эхэллээ. яар####тай оюутолгой руу ороод асуудлуудыг цэгцлээрэй

  7. Ордоны олон хэрүүлч бузартай нөхөдөөс с####ж амарлаа гэсэн чинь босоо ####тантуяа гэж ш####чиганасан 2.юм ороод ирэх шив анхны өдөрөө тэвчиж болоогүй юм байх даа ###### гэж

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button