УЛС ТӨР

Гишүүдийн тангаргийн үгэнд “...авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж...” гэдэг үг нэмжээ

Монгол Улсын Их Хурлын гишүүний тангараг өргөх ёслол боллоо. Улсын Их Хурлын тухай хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу гишүүний тангаргийг хуралдаан даргалж буй хамгийн ахмад гишүүн эхэлж уншсанаар бусад гишүүд нэг нэгээрээ индэрт гарч тангараг өргөв.

Үүнээс өмнө хамгийн ахмад гишүүн тангаргийн үгийг уншихад бусад гишүүд дагаж хэлэн, тангараг өргөдөг байсан. Харин энэ удаагийн парламентын гишүүд цагаан толгойн үсгийн дарааллаар индэрт гарч, тангараг өргөж, гарын үсэг зурсан юм.

Түүнчлэн УИХ-ын гишүүний тангаргийн үгэнд өөрчлөлт оруулсан байна.

Өмнөх тангаргийн үгэнд “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрийн хуулийг дээдлэн сахиж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая” гэсэн байдаг.

Харин өнөөдөр тангараг өргөж буй гишүүд “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийн дээдлэн сахиж,  авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн уншиж байгаа.

Энэхүү өөрчлөлтийг АТГ-аас санал болгосноор оруулжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button