УЛС ТӨР

ЧУУЛГАН: УИХ-ын даргад Г.Занданшатарыг нэр дэвшүүлж, баталлаа

УИХ-ын анхдугаар чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар УИХ-ын даргыг томилох асуудлыг хэлэлцэв. 

Сонгуулийн үр дүнгээр УИХ-д 62 суудал авсан МАН УИХ-ын даргыг томилох эрхтэй болсон юм. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “Удирдах зөвлөлөөр Г.Занданшатарыг УИХ-ын даргад нэр дэвшүүлж байна. Хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү” гэв.

МАН УИХ-ын даргад Г.Занданшатарыг нэр дэвшүүллээ. Улмаар түүнийг УИХ-ын даргаар сонгохыг гишүүд 100 хувийн саналаар дэмжив.

Тэрбээр эдийн засагч, санхүүч мэргэжилтэй. 2009-2012 онд Гадаад харилцааны сайд, 2017-2019 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, 2019 оноос УИХ-ын даргаар ажиллаж байв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-06-30 17:43

Za daa arai changa angiin darga heregtei baisan ym daa.ih l sulbagar zoolon hvn dee

НЭРГҮЙ
НЭРГҮЙ
2020-06-30 17:58

САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ АВНА 99205507

Зочин
Зочин
2020-06-30 20:55
Reply to  НЭРГҮЙ

Юун санхүү болоод явчив. Занданшатараас авах гээдайгаамуу

ohinoo
ohinoo
2020-06-30 18:00

sanhuu avna 99205507

Холбоотой мэдээ

Back to top button