Нийгмийн

Үс засуулбал эрхтэн хурц болно

БИЛГИЙН ТООЛЛЫН 11 2020.07.01 / ЛХАГВА ГАРАГ

ЗУНЫ ДУНД ХАР МОРИН САРЫН ХОЁР ХАР ХӨХӨГЧИН МОГОЙ ӨДӨР

  • Үс засуулвал: Эрхтэн хурц болно
  • Наран ургах, шингэх: 04.57-20.55
  • Барилдлага: Үхэх
  • Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
  • Суудал: Шороо

Аргын тооллын 7 сарын 1, Буд гараг. Билгийн тооллын 11, Хонгорцог одтой, хөхөгчин могой өдөр. Өдрийн наран 4 цаг 57 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button