УЛС ТӨР

С.Одонтуяа: Өмнөх парламентын эмэгтэй гишүүд дорвитой ажил хийгээгүй

УИХ-ын анхдугаар чуулганы үдээс хойших хуралдаанаар УИХ-ын дэд дарга нарыг баталлаа. АН УИХ-ын дэд даргад УИХ-ын гишүүн С.Одонтуяаг санал болгон болгосон бол МАН-ын Удирдах зөвлөлөөс УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг УИХ-ын дэд даргад дэвшүүлсэн юм. Тэднийг УИХ-ын Дэд даргаар батламжлах эсэхийг хэлэлцэж, гишүүд асуулт асууж байр сууриа илэрхийлж байна.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: УИХ-ын дэд даргаар сонгогдож байгаа Т.Аюурсайхан, С.Одонтуяа нарт амжилт хүсье. УИХ-ын Дэд даргад хоёр дахь удаагаа эмэгтэй гишүүн орж ирж байгаад баяртай байна. С.Одонтуяа гишүүнээс асуух асуулт байна. Өнгөрсөн жил бидэнд хүүхдийн аюулгүй байдал, хүүхдийн хүчирхийлэлтэй тэмцэх асуудал нилээн амаргүй байсан. Төсөв нь хасагдсаар 800 сая төгрөг хүрэхгүй, бүр буурсан. УИХ дахь 13 эмэгтэй гишүүд нийлж байгаад хүүхэд хамгаалах чиглэлийн төсвийг 7.9 тэрбум төгрөгт хүргэж чадсан. Одоо үүнийг хөрсөн дээр нь буулгаж хүүхэд хамгаалал чиглэлд ажиллах, энд тэнд камержуулалт хийх зэрэг асуудал их байгаа. Хүүхэд хамгаалал, гэр бүлийн хүчирхийлэл тал дээр байр суурийг нь сонсоё.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Монголын улс төрд эрх мэдэл дутаагүй, мөнгө дутаагүй, ганц сэтгэл л дутаж байгаа. 2012-2016 оны парламентад хууль батлуулахад тун хэцүү байсан. Их олон нам, бүлэгтэй байсан хэдий ч эмэгтэй гишүүд нам харгалзахгүй хамтран ажиллаж 30 гаруй хуулийг батлуулсан. Хүүхэд хамгаалал, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг батлуулсан байдаг. Тухайн үед Гэр бүлийн тухай хуулийг батлуулж амжаагүй. 2016-2020 оны парламентын эмэгтэй гишүүд олуулаа, нэг намынх байсан ч хангалттай ажиллаж чадаагүй. Дорвитой ажил хийгээгүйд туйлын харамсаж байгаа. Та нарт маш их боломж байсан. Харин одоо нам харгалзахгүй хамтран ажиллаж, олон чухал асуудлыг шийдэх хэрэгтэй байна. Гэр бүлийн тухай хуулийн батлуулах хэрэгтэй байна. Монгол Улсад өнөөдөр жилд 3000-4000 гэр бүл салж байна. Хүүхэд харах үйлчилгээг сэргээх, ээжүүдээ ажилтай орлоготой болгох хэрэгтэй байна.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: С.Одонтуяа гишүүнийг ингэж улс төржиж байгаад харамсаж байна. Хууль батлуулахдаа төсөв тавиагүй байсан. Сэтгэл биш мөнгө дутсан байна лээ. Таныг ингэж хариулж байгаад харамсаж байна. Танаас арай өөр хариулт хүлээж байсан юм.  

УИХ-ын гишүүн Ч.Ундрам: Би 13-р тойрог Сэлэнгэ аймгаас сонгогдсон. Манай тойргоос сонгогдсон Ж.Эрдэнэбат гишүүн өчигдөр тангаргаа өргөж чадсангүй. Шүүх хууль зөрчиж хорьсон гэдгийг маш олон хуульчид хэлж байна. Маргааш шүүх хурал болно. УИХ-ын дэд даргаар сонгогдвол энэ асуудалд ямар арга хэмжээ авч, УИХ-ын гишүүдийг төлөөлж, ямар байр суурь илэрхийлэх вэ?

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Жаргалтулгын Эрдэнэбатын асуудлаар би байр суурь илэрхийлэх нь зохимжгүй. Т.Аюурсайхан дарга хариулах нь зүйтэй байх. Гэхдээ энэ удаагийн сонгуулиар хууль зөрчиж олон хүнийг хорьсон. Сонгуулийн санал хураалтад нөлөөлсөн гэж нам, эвсэл, бие даагчид ярьж байгаа учраас энэ асуудлыг эцэслэх ёстой. Манай намаас ажлын хэсэг гарч ажиллаж байгаа. Хэрэв сонгуулийн тогтолцоонд алдаа байвал орон нутгийн сонгуулиас өмнө хуулиа өөрчлөх ёстой.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Хэрэв УИХ-ын дэд даргаар сонгогдвол энэ асуудлаар ажиллана. Хууль шүүхийн асуудалд бид нөлөөлөх боломжгүй ч парламентын дархлаа байх ёстой. Хэн нэгэн гишүүний асуудал гэхээс илүү бид бүгдийн асуудал гэж хандах ёстой. Гишүүний бүрэн эрх гэж ярьдаг ч сонгосон сонгогчийн халдашгүй байдалд халдаж байна гэсэн үг. Хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд ажиллана гэж хариулах байна.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Ёс зүйн дэд хорооны даргаар ажиллаж байсан хүний хувьд гишүүдийн хариуцлага, ёс зүйн тал дээр анхаарч ирсэн. Энэ удаагийн чуулган яг эхлэх цагтаа эхэлж, гишүүдийн хоцрогдол бага байна. Зарим нь чуулгандаа хэдэн сараар огт ирдэггүй, тасалдаг. Энэ удаад ийм асуудал гаргахгүй анхнаасаа хариуцлагтай байцгаая гэж шин гишүүдтэйгээ тохиролцоё.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-07-01 16:42

С.Одонтуяа гишүүн харин зөв л хэлсэн байна ш дээ.

Зочин
Зочин
2020-07-01 19:58

Odo tgd chamaig harj l baiya da

зочин
зочин
2020-07-02 09:31

сөрөг хүчин байж болно, чуулганы анхны өдөр л хэрүүлийн чанартай, болж бүтэхгүй юм ярих юм, сайн хүн болж харагдах гэдэг юмуу хаашаа юм, асууснаас ш�##� өөр хөндлөн юм яриад явчих юмаа.

Холбоотой мэдээ

Back to top button