Нийгмийн
Орхоны “Медипас” эмнэлэгт хандсан оюутан коронавирусээр өвчлөөгүй

Орхон аймгийн “Медипас” эмнэлэгт сэжигтэй тохиолдол илэрсэн байж болзошгүй гэх асуудлаар тус аймгийн Онцгой комиссоос мэдээлэл хийлээ.
Энэ талаар н.Ганбаатар хэлэхдээ, “Өнөөдөр Медипас эмнэлэгт коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдол илэрлээ гэх мэдээлэл тараад байна. Энэ эмнэлэгт хоёр хоногийн өмнө ОХУ-аас ирсэн оюутан халуураад ирж хандсан. Тухайн оюутан тавдугаар сарын 28-ны өдөр ОХУ-д Алтанбулаг боомтоор орж ирсэн. Орж ирээд Улаанбаатар хотод 21 хоног ажиглалтад байж байгаад Орхонд гэртээ ирсэн байдаг. Уржигдар эмнэлэгт хандахад цээжний рентгенээр уушгийг нь харахад сорвижилт үлдсэн нь харагдсан гэсэн. Энэ нь коронавирустай ямар ч холбоогүй. Харин гурван настайдаа хатгаагаар өвчилж байсантай холбоотой” гэсэн мэдээллийг өглөө.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.