Нийгмийн

ЭМЯ: Хоёр болон түүнээс доош насны хүүхдэд амны хаалт зүүлгэх хэрэггүй

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг хийж байна. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны дарга Д.Нарангэрэл дэлхий дахинаа халдварын нөхцөл байдал ямар байгаа тухай мэдээлэл өгөв. Тэрбээр хэлэхдээ,

“Дэлхийн 216 улсад 10.978 хүн өвдөж, 522 мянган хүн нас баржээ. АНУ-ын 40 мужид коронавирусийн халдвар эрчимтэй нэмэгдэж байгаа учраас зарим мужид хөл хорионы дэглэмийг үргэлжлүүлэн тогтоож байна. Төв Азид шинээр хоёр улсад халдвар бүртгэгджээ. Буриадад 34 хүн шинээр өвчилсөн Читид 51 хүн шинээр бүртгэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар 2712 хүн ажиглалтад байгаа. БНСУ-аас тусгай үүргийн хоёр онгоцоор 420 хүн, АНУ-аас 25 хүнс, Дорноговийн Замын-Үүд боомтоор 96 хүн ирсэн байгаа. Одоогоор цэргийн төв эмнэлэгт 88 хүн эмчлэгдэж байгаагаас 3 хүний биеийн байдал хүнд байна.14 их эмч, 42 эмч сувилагч нар тусламж үйлчилгээг үзүүлж байна” гэв.

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дараа Б.Янжмаа: “Ковид-19 халдвараас эдгэрч тусгаарлагдсан 269 хүний сийвэнг цуглуулаад байгаа бөгөөд сийвэнгийн эмчилгээг эхлүүлээд буй аж. БНХАУ-д ковид-19-ын 5 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.” гэв.

Түүнчлэн Ковид-19 ийн эмчилгээний дүрмүүдийг цогцоор хэрэгжлүүлсний дараа тус халдвараас сэргийлж чадна гэв. Эрүүл мэндийн яамны Шинжлэх ухаан технологийн зөвлөлөөс дараах мэдээллийг өглөө. “Улс орнуудын хувьд ковид-19-ийн эсрэг эмчилгээний арга барилуудаа танилцуулсаар байна. Ковид-19 хүний мэдрэлийн тогтолцоог гэмтээж, хий зүйл харах зэрэг эмгэг илэрч байна. Түүнчлэн хоёр болон түүнээс доош насны хүүхдэд амны хаалт зүүлгэхгүй байхыг зөвлөв.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button