Нийгмийн

Монгол улсын 87 байцаагч тангараг өргөжээ

Гадаадын иргэн, харьяатын газар /ГИХГ/ хяналтын улсын байцаагчийн тангараг өргөх ёслол даваа гарагт /2020.07.06/ болов.

Гадаадын иргэний, эрх зүйн байдлын тухай хууль болон энэ оны 6 дугаар сард батлагдсан “Гадаадын иргэний хяналтын улсын байцаагчийн эрх олгох журам”-ын дагуу төв болон орон нутаг дахь газар, хэлтсийн 87 байцаагч тангараг өргөсөн байна.

ГИХГ-ын дарга, гадаадын иргэний хяналтын улсын ерөнхий байцаагч Д.Мөрөн ёслолын ажиллагааг нээж, нийт байцаагчдад өргөсөн тангарагтаа үнэнч байж, хууль, шударга ёсыг эрхэмлэн дээдэлж, ажил үүргээ нэр төртэй биелүүлэхийг хүссэн юм.

Гадаадын иргэний хяналтын улсын байцаагч нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж болон бусад холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийх эрхтэй албан тушаалтан бөгөөд Монгол Улсын хэмжээнд 90 орчим улсын байцаагч чиг үүргээ хэрэгжүүлэн, гадаадын иргэдэд хяналт тавин ажиллаж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

БОЛЬДОО ЮУН ФОРМ ВЭ НОВШ ГЭЖ ЗАЙЛАА

Холбоотой мэдээ

Back to top button