Нийгмийн

Үс засуулбал эд малын гарлагатай

БИЛГИЙН ТООЛЛЫН 18 /2020.07.08/ ЛХАГВА ГАРАГ

ЗУНЫ ДУНД ХАР МОРИН САРЫН ДӨРВӨН НОГООН ХАР ХУЛГАНА ӨДӨР

  • Үс засуулбал: Эд малын гарлагатай
  • Наран ургах, шингэх: 05.02-20.52
  • Барилдлага: Рашаан
  • Шүтэн барилдлага: Нэр өнгө
  • Суудал: Гал

Аргын тооллын 7 сарын 8, Буд гараг. Билгийн тооллын 18, Тооно одтой, хар хулгана өдөр. Өдрийн наран 5 цаг 02 минутад мандан, 20 цаг 52 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button